Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд 2025 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Д.С-ын нүүрэн тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдсан хэрэг гарсан.
Энэ хэрэгт
- УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл
- “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн
- “Таван богд”-ын Ц.Баатарайханы хүү Амарсайхан
- н.Алтан-Очир нарыг холбогдуулан шалгаж байгаа.
Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн нарын цагдан хорио өчигдөр дууссан бөгөөд үргэлжлүүлэн хорих саналыг шүүхээс хүлээн аваагүй.
Оргон зайлсан байж болзошгүй “Таван богд”-ын Ц.Баатарайханы хүү Амарсайханыг Монгол улсын хилээр орж ирэхэд нь саатуулахаар болжээ.
Харин энэ хэргийн дөрөв дахь холбогдогч буюу эрэн сурвалжилагдаж байсан н.Алтан-Очирыг цагдан хорих саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн ч шаардлагагүй гэж шүүхээс мөн үзсэн байна.

