Зохиогч: Эрхэм админ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан өнөөдөр (2025.05.30) Монгол Улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн оролцоотойгоор Хүүхэд хамгааллын тухай хуультай болж, 2024 онд уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар 2025 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 330 сум, хороо бүр нийгмийн ажилтантай болсныг дурдлаа. УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент анхдугаар чуулганаараа хүний эрхийг хангах, хамгаалах, хүн төвт хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх…

Read More

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Д.Ганмаа, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц нар өнөөдөр (2025.05.30) хэвлэлийн бага хурал хийж, хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаараа мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хурлын эхэнд Монгол Улсынхаа нийт хүүхдүүд багачуудад ирэх ням гарагт тохиох хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийн мэндийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн дэвшүүлэв. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухайн конвенцын “…тэгш оролцоотой хүүхэд хөгждөг, хөгжсөн хүүхэд хамгаалагддаг…” гэдэг зарчмыг удирдлага болгон Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд хамтран Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан байна. Хүүхдийн хөгжлийн асуудлыг зөвхөн ерөнхий боловсролын сургуулиудад даатгах биш, хүүхдийг хувь хүн…

Read More

Улсын дээд шүүхээр Гавьяат эмч П.Батчулууны гомдлыг  зургадугаар сарын 4-ний 09:00 цагаас хэлэлцэхээр товложээ. П.Батчулуун эмч одоо Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүнийг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноосон байдаг

Read More

“Тамгагүй төр“ жүжигт МУГЖ У.Уранчимэгийн бүтээсэн дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулна Өнөөдрөөс Цэцэр хатны дүрийг жүжигчин Б.Одончимэг тайзнаа амилуулж, үзэгчдийн хүртээл болгохоор болсон байна.

Read More

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.05.29/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай”  тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хийв. Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2025.05.29) “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдын шаардлагад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл бүхий шинэ парламент олон нийтийн дуу хоолой, эрх чөлөөг хангахад чиглэн ажиллаж буйгаа онцоллоо. Энэ удаагийн парламент нь анх удаа сонгогдсон олон гишүүдтэй, таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн тул аливаа асуудалд нээлттэй хандаж, олон ургальч байдлаар, хуульд заасан процессын дагуу хэлэлцэнэ гэдгийг тодотгов. Жагсагчдын төлөөллийн зүгээс шударга ёс ярьж гарч ирсэн Монгол…

Read More

Сүүлийн үед Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалтай болох эсэх асуудал улс төрийн хүрээнд, олон нийтийн дунд яригдах болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд өөрийн байр суурийг тодорхой илэрхийлье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй гэдгээ урд өмнө илэрхийлж байсан. Одоо ч энэ байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Монгол Улс бол Үндсэн Хуульд заасны дагуу парламентын засаглалтай орон. Энэ бол монголын ард түмний сонгосон сонголт, үнэт зүйл юм. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хангах язгуур эрх ашгийн…

Read More

УИХ-ын гишүүн Н.Учрал  2021 онд гэнэт л  хүндээр өвдөж хэдэн сараар ухаангүй хэвтэрт байсан билээ. Тухайн үед хөл дээрээ тогтох нь битгий хэл сэргэх нь тодорхойгүй байсан болохоор түүнийг уулзах хүмүүстэй нь уулзуулж байсан гэх мэдээлэл бий. Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаанд хэвтэж байхдаа архи, хар тамхи хослуулан хэрэглэсэн нь түүний эрүүл мэндийг ийнхүү доройтуулсан гэх мэдээлэл ч тухайн үед гарч байсан билээ. Ус уух тавилантай төрсөн тэрбээр удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байж хөл дээрээ тогтсон. Хөл дээрээ тогтсон Н.Учрал улс төрөөс арчигдахыг хүсээгүй. Тэр ч утгаараа 2021 онд Монгол улсын Ерөнхийлөгчид МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг дэмжсэн нь түүний хувьд…

Read More

Энэ сарын 25-ны өдөр Баянзүрх дүүрэгт  14-17 насны 3 хүүхэд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал,  “Нас барсан хүн байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсний  дуудлагын дагуу шалгахад 32 настай иргэн Б бусдад зодуулж, биед нь үүссэн олон тооны шархны улмаас нас барсан байсан аж. Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг богино хугацаанд олж тогтоон баривчилжээ. Уг хэргийг 14-17 настай хүүхдүүд бүлэглэн үйлдсэн гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хохирогчийг архины шил шидэж, зодсон  байж болзошгүй байна.

Read More

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын  тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өнөөдөр /2025.05.27/ өргөн мэдүүллээ. Арилжааны тухай хуулийн төслийн талаар:Монгол Улсад арилжаа эрхлэгчдийн арилжааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг цогц байдлаар, бусад субъект хоорондын харилцаанаас онцлон зохицуулсан хууль тогтоомж батлагдаагүй байна. Иймд арилжааны эрх зүйн онцлог, нарийвчилсан бусад зохицуулалтуудыг судлан тодорхойлох хэрэгцээ, шаардлага үүссэн. Арилжааны хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаагаар бие даасан арилжааны хууль батлах нь зүйтэй хэмээн зөвлөсөн бөгөөд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг 2019 онд Хууль зүй, дотоод…

Read More