Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ХОВД АЙМАГ: 350 хүүхдийн шүдний цоорлыг эмчилж, фторт түрхлэг хийжээ
Мэдээ

ХОВД АЙМАГ: 350 хүүхдийн шүдний цоорлыг эмчилж, фторт түрхлэг хийжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ09/25/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай улсад шүд цоорлын хэмжээ 90 хувьтай байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Тэр дундаа хөдөө орон нутагт шүдний өвчлөл өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс эмч мэргэжилтнүүд сайн дураар нэгдэн хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдүүдэд шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Учир нь алслагдсан сумд шүдний эмчгүйгээс эмчилгээ үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байдаг байна.

Энэ удаад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ-ны доктор Б.Батбаяр тэргүүтэй эмч нарын баг Ховд аймгийн Дарви суманд гурван өдрийн турш үзлэг эмчилгээ хийж ажиллажээ.

Ингэхдээ 18 хүртэлх насны хүүхдийн шүдний урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ үзлэгийг нийт 350 хүүхдэд үзүүлж, 4600 шүдэнд фторт түрхлэг, 335 шүдэнд сийлант, 433 шүдэнд сафоройд түрхлэг, 249 шүдний цоорлыг эмчилж ломбо тавих зэрэг үйлчилгээ үзүүлжээ. Мөн яаралтай түргэн тусламжаар ирсэн хоёр хүүхдэд нүүр амны мэс заслын эмчилгээ хийсэн байна.

Мөн хүүхдүүд эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл мэнд, шүд угаах талаарх мэдлэг, дадлыг тодорхойлж, шүд цоорох өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх судалгаа хийжээ. Үзлэг эмчилгээнд хамрагдсан нийт хүүхэд, асран хамгаалагч нарт шүд угаалт, оо сойзны сонголт түүний хэрэглээ зэрэг амны хөндийн эрүүл мэндийн сургалт зөвлөгөө өгчээ. Цаашид шаардлагатай мэдээлэл үйлчилгээг орон нутагт хүргэж ажиллах шаардлагатайг багийнхан хэлж байгаа юм. Сайн дурын багийнхан ирэх сард Сүхбаатар аймагт ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.