Зохиогч: Эрхэм админ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төсөл санаачилж буй талаараа мэдээллээ. Тэрбээр “Би өнгөрсөн 6 сарын хугацаанд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төслийн судалгааг хийж, бэлэн болголоо. Уг хуулийн төсөлд Засгийн газраас санал авах бичгээ өнөөдөр албан ёсоор явуулж байна. Нэг сарын дараа санал ирсний дараа УИХ-д өргөн барих учир цаг хугацааны хувьд Хаврын чуулган эхлэх үед өргөн барьж таарна. Хар тамхи хадгалсан, тээвэрлэсэн, зохион байгуулсан хүмүүст тэнсэнгүй, өндөр ял оноох гэх зэргээр ялыг чангарууллаа. Албадан эмчилгээнд төрийн зардлаар биш ар гэрээс нь, өөрийнх нь зардлаар…

Read More

Монгол Улс 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Олон Улсын Хүний Үүргийн Өдөр”-ийг анх удаа албан ёсоор тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг JCI Монгол байгууллага санаачлан, Улаанбаатар хотын төв Чингисийн талбай дээр зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын оролцогчид болон олон нийтийн анхаарлыг татсан өргөн хүрээтэй үйл явдал боллоо. Тус арга хэмжээний үеэр хүний үндсэн долоон үүрэг болох амьдралыг хамгаалах, хүн төрөлхтөнд үйлчлэх, ирээдүйг тогтвортой байлгах, хөгжил цэцэглэлтийг бүтээх, хүний онцлогийг хүндэтгэх, өөрийгөө хөгжүүлж бусдад заах, хариуцлагатай манлайлах зэрэг сэдвээр долоон илтгэгч онцлох илтгэлүүд тавьж, эдгээр зарчмуудыг Монголын уламжлалт үнэт зүйлстэй хэрхэн уялдуулах талаар онцлон дурдсан юм. Илтгэгчдийн дунд Монгол…

Read More

Танхай, бүлэг зодооны хэрэгт шалгагдаж эхлэх үедээ хил давж зугтаасан Б.Амарсайхан “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрбээр өчигдөр шөнө Улаанбаатараас хот, Хөшигтийн хөндийн нисэх буудлаас ниссэн байна. Б.Амарсайханыг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй, бусдын эрүүл мэндэд санаатайгаар халдсан хэрэгт сэжиглэн, ЦЕГ-аас эрэн сурвалжлаад эхэлжээ.

Read More

Автотээврийн салбарын 100 жилийн ойд зориулан ховор хуучны автомашины үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд өнөөдөр /2025.07.18/ “дэлгэжээ” * 1925 онд автотээврээр 400 мянган тонн ачаа тээвэрлэж байсан бол 2024 онд 85.2 сая тонн болж, 213 дахин нэмэгджээ. * 1935 онд 800 мянган зорчигч тээвэрлэж байсан бол 2024 онд 145 сая зорчигч тээвэрлэсэн нь 181 дахин өссөн байна. * 1929 онд 20 автомашинтай байсан бол 2024 онд 1’178’324 автомашин бүртгэгдсэн нь 59 мянга дахин өсчээ.

Read More

Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмаар Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртсэн. Тэгвэл М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал нутгийн залуу бөх, Улсын арслан Э.Батмагнайд мялаалга болгон 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ.

Read More

УИХ-ын хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Үүнээс улбаалж, олон нийтийн сүлжээнд “Ноён уулыг ухахаар болжээ”гэсэн утга, агуулгатай худал ташаа мэдээлэл хөвөрч буйд харамсаж байна. Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн олборлолт явуулах ямар ч бодлого баримтлахгүй. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх, хамгаалалтыг нь чангатгах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах болно. Дахин хэлье, Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүргэхгүй, Ноён уулаа ухахгүй.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх: “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм хүндэт зочид оо, Эрхэм хүндэт наадамчид аа, Дэлгэр Монгол орны минь түмэн үзэсгэлэн бүрдэж, усны тунгалаг, ургамлын сор жигдэрсэн энэ сайхан өдрүүдэд монголчууд бид төрт ёсны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, тэгш сайхан тэмдэглэлээ. Тал нутгаа хотолзуулсан хурдан хүлгийн төвөргөөн, хүй…

Read More

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан дууслаа. Бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Энхтүвшиний Батмагнай ес давж, 76 жилийн дараа аймгаа төлөөлөн Улсын наадмын түрүүг авлаа. Түүнд Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын арслан цол олгов. Мөн найм давж, үзүүрлэсэн аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт Улсын гарьд цол олголоо. Тэрбээр Сүхбаатар аймгаас анх удаа Улсын гарьд цол хүртсэн хүчтэн болов.

Read More

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолон морьдын уралдааныг Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үзэж сонирхлоо. Соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Монгол Улсын манлай уяач З.Мэндсайханы хул үрээ түрүүлж, төрийн наадамд торгон жолоогоо мандуулсан юм. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Их насны морьдын уралдааны түрүү магнай Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын галаар зочлов. Тэрбээр түрүү их насны галын нийт уяачдад баяр хүргэж, наадамчин олонтой мэндчилэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн…

Read More