Олон олон бүсгүйчүүдийн сэтгэлийг өөрийн дүр төрх, ур чадвараараа татаж крашлагдаж чадсан жүжигчин бол Фантастик продакшны жүжигчин М.Баярбат юм. Тэрээр Оранж энтертэйнмент, Номадиа пикчерс, Блак Зебра пикчерсийн хамтарсан ээлжит уран бүтээл болох “Хэн ч биш” УСК-нд дүр бүтээжээ. Тэрээр киноны тусгай үзвэрт өөрийн үзэсгэлэнт гэргийн хамт хүрэлцэн ирсэн байсан юм.
Зохиогч: Эрхэм админ
Зууны манлай хос дуучин, Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин, хэд хэдэн уран бүтээлээрээ олонд чамгүй танигдан, хүндлэлийг нь хүлээгээд буй Б.Дуулим ойр ойрхон шүүмжлэлд өртдөг. Саяхан л төрсөн өдрөөрөөр чамаас өөр хүн хэрэггүй гээд л дуулаад байсан өмнө нь амьдралтай байсан залуугаасаа салж төд удалгүй ээлжит амрагтайгаа “учраа” олжээ. Хайр мөнх шүү, хүн нь л хааяаа солигддог болохоос гэдэг нь энэ үү дээ.
Кино урлагт өөрийн байр сууриа хэдийн эзлэж, сошиалд хамгийн олон дагагчтай эмэгтэй жүжигчдийн эгнээг тэргүүлдэг бүсгүй бол “Хөөрхөн” хэмээх хочтой жүжигчин О.Дөлгөөн юм. Хэр баргийн кино бүрт тоглодоггүй тэрээр Оранж энтертэйнмент, Номадиа пикчерс, Блак Зебра пикчерсийн хамтарсан ээлжит уран бүтээл Детектив, триллер төрлийн “Хэн ч биш” уран сайхны кинонд тогложээ. Уг кино Юнивишн, Лүүк ТВ, Ддэшийн видео сангуудаар дамжин үзэгчдэд өнөөдрөөс хүрч эхэллээ. Киноны нээлтийн үеэр Жүжигчин О.Дөлгөөн манай дуранд
Монголын кино урлагт олон олон шинэ залуу жүжигчид хүч төрөн орж ирж байгаа билээ. Түүний нэг нь “Тэнгэр газрын хязгаарт” уран сайхны кинонд чадварлаг тоглож олны анхааралд өртөж эхэлсэн залуу жүжигчин С.Мөнгөлжин юм. “Орлон тоглогч”, “Хурим сүйтгэгчид” зэрэг кинонуудад дүр бүтээсэн тэрээр “Хэн ч биш” уран сайхны кинонд дүр бүтээжээ.
9-р сарын 15-16-нд шилжих шөнө Булган, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчимд хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрнэ. Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 15-16-нд шилжих шөнө Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтэрнэ. Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 15-16-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хүйтэрч хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна. 2025 оны 09-р сарын 15-ны 20 цагаас 2025 оны 09-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн…
Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Шулуухан хэлэхэд, тэтгэврийг 1.5 сая төгрөг болгож нэмэх боломжгүй. Учир нь нийт тэтгэвэр авагчдын 93.4 хувь нь 1.5 сая төгрөг авах тооцоо байгаа. Үүнд 4.1 их наяд төгрөг шаардлагатай. Үүнийг хаанаас олох вэ, эх үүсвэр юу байх вэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг дахин нэмэх үү зэрэг маргаантай асуудал яригдана. Нөгөө талаас 4.1 их наяд төгрөг бэлэн мөнгөний урсгалд орж ирснээр инфляц шууд хөөрөгдөнө. Тиймээс эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг бодох ёстой. Гэхдээ үргэлж нэмэгдүүлэх бодлогыг барьж байгаа.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Л.П…гийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны шөнө 03-05 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд болох 10 сар 28 хоногтой У.Х…г “…уйллаа…” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Л.П…д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх…
Жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдрүүдэд Татварын албаны ажилтны өдрийг тэмдэглэдэг. Энэ өдөр тус байгууллагын ажилтнуудын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулдаг уламжлал тогтсон. Харин энэ жил Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэнгийн шийдвэрээр тус байгууллагад ажилладаг төрийн жинхэнэ албан хаагчдаас 80000, төрийн үйлчилгээний албан хаагчдаас 50000 төгрөг хураан авч дээрх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэл, дүүргийн татварын байгууллагын албан хаагчдын саналыг авахгүйгээр мөнгө татаж эхэлжээ. Энэ нь хэр зөв зүйтэй үйл ажиллагаа вэ. Засгийн газар хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж байхад татварын албаны удирдлага нь баяр тэмдэглэж, албан хаагчдаасаа мөнгө татаж буй нь зүйд…
Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй …ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Автомашингүй бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл буюу сурроныг нэвтрүүлэхгүй. Мөн энэ өдөр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Автомашингүй бүсчлэлээс бусад гудамж, замд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилсэн хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас “Автомашингүй өдөр” хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюулгүй зорчуулахаар гудамж, замуудад хяналт, шалгалт явуулж ажиллана” гэлээ.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамран “Ази, Номхон далайн бүсийн кибер сургуулилт-2025”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэхүү олон улсын хэмжээний арга хэмжээ 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээний хүрээнд бүс нутгийн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх, кибер халдлага, зөрчлийн сүүлийн үеийн чиг хандлага, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг сайжруулах, харилцан туршлага солилцох, кибер аюул занал, эрсдэлийг бууруулахын тулд оролцогч орнуудын сайн туршлагыг харилцан солилцох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Арга хэмжээг нээж “Ази, номхон далайн бүсийн кибер сургуулилт…
