“ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДАХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ОНОЛ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТ”-д оролцож, салбарт баримталж буй бодлого, шийдвэр, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, тодорхой чиглэлд үүрэг даалгавар өглөө.
Мөн үеэр Батлан хамгаалах салбарын инженерчлэл, инновацийн чиглэлд шинээр бүтээгдсэн шилдэг техник, технологийн бүтээгдэхүүнүүдтэй танилцлаа.
Батлан хамгаалах салбарын ирээдүй сургалт, бэлтгэлийг орчин үеийн технологид тулгуурлан шинэчлэх, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг дэмжих, инноваци технологийн төв, лабораторуудыг байгуулах, эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэх болно.

