ХЗДХ-ийн сайдаар томилох Б.Энхбаярыг ирэх баасан гаргийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах тов тогтоожээ. 10-р сарын 10-ны 10.00 цагт Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилохоор болсноо УИХ-д танилцуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа тангараг өргөнө. УИХ-д танилцуулснаар Ерөнхий сайд түүнийг томилохоор захирамжлах юм.
Зохиогч: Эрхэм админ
Булган аймгийн Могод, Сайхан сумдын хамтын ажиллагааны хүрээнд Орхон голын Сөрдөгийн гатлагыг бярваазтай болгох хүсэлтийг УИХ, ЗГ-ын гишүүн Батлан хамгаалахын сайдад уламжилсныг хүлээн авч, ард иргэдийн аюулгүй зорчих боломжийг нэмэгдүүллээ. Хөвдөг бярвааз ашиглалтад орсноор: • Зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, • Орон нутгийн иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, • Бүс нутгийн тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, • Аймаг, сумын эдийн засгийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм. Тус бярваазын бүтээн байгуулалтыг Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн гүйцэтгэлээ. Нээлтийн ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Д.Батлут тэргүүтэй яамны удирдлага, төлөөллүүд, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир болон орон нутгийн удирдлагууд…
Монголын хүүхдүүдийн хамгийн их шимтэн уншдаг “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” зурагт номын зохиолч, уран бүтээлчид хотын удирдлагуудын алдаатай бодлогын балгаар хохирол амсаад байна. Учир нь саяхан болж өнгөрсөн номын баяраар тэд монголд анх удаа зөвхөн ном борлуулах төдий бус эцэг эх, багш сурагчдыг хамруулсан сургалт хэлэлцүүлэг өрнүүлэх, хүүхэд тоглож наадангаа унших орчныг бүрдүүлсэн 725 мкв бүхий томоохон байгууламжийг Сүхбаатарын талбайд барьж байгуулсан. Энэхүү үйл ажиллагаанаас олсон орлогоороо номын зохиолч дунд сургуульд ном унших орчныг бий болгож тохижуулахаар төлөвлөжээ. Хотын захиргааныхан ч энэхүү үйл ажиллагааг анхнаас нь дэмжин Номын байшинг Сүхбаатарын талбайд байршуулахыг зөвшөөрчээ. Гэсэн ч ердөө маргаашаас нь эхлэн…
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлутын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр 2025 оны аравдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсад айлчилж хоёр талын уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут эрхэм сайд Яшар Гүлэр болон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцох завшаан тохиолдож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Хоёр тал Монгол, Туркийн харилцаа түүхэн уламжлал, соёлын гүн холбоонд тулгуурласан стратегийн түншлэл болж өргөжсөнийг тэмдэглэж, цаашид батлан хамгаалах, цэргийн боловсрол, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтын үеэр хоёр…
Түүнийг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирэхэд төрийн Хүндэт харуул болон Батлан хамгаалах яамны удирдах бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээж авснаар айлчлал эхлэлээ. Үргэлжлүүлэн талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцож, яриа хэлэлцээ хийв. Энэ үеэр Түрэг судлалын хүрээнд явуулж буй археологийн судалгааг өргөжүүлж, монгол цэргийн түүх, өв соёлыг хамтран судлах, эрүүл мэндийн салбарын туршлага солилцох, цэргийн эмч, мэргэжилтэн бэлтгэх, цэргийн боловсролын хамтын ажиллагааг өргөжүүлж, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллахад санал нэгдлээ. Уулзалтын төгсгөлд Бүх цэргийн Их хар сүлдний өргөөнд хүндэтгэл үзүүлж, Их хар сүлдний утга учрыг тайлбарлан, монгол өв соёлоо таниулав.…
Өсвөрийн Парламент-2025″ хөтөлбөрийг “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба Өсвөр үе” буюу “WASH AND TEENS” сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын Газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж байна. Манай хөтөлбөрт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн нийт 456 сурагч хамрагдсан бөгөөд үргэлжлүүлэн 126 сурагчаар бүл нэмэхэд бэлэн болоод байна. Тус хөтөлбөрт ЕБС-ийн 11-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой. Энэ жилийн хөтөлбөр 2025 оны 10 дугаар сараас 2026 оны 06 дугаар сар хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн хүрээнд парламентын боловсрол, хүний…
“Ногоон автобусны хэрэг” гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал 2025 оны дөрөвдүгээр сарын 2-нд дуусаж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Тодруулбал, шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар шууд дамжуулан үргэлжилсэн. Улмаар шүүхээс шүүгдэгч А.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.1 хэсэг болон 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2.2 хэсэгт 17.3.2.2 хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял оногдуулсан. Мөн шүүгдэгч Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар нарын 15 хүнд ял оноосон юм. Харин А.Ганхуяг…
Аравдугаар сарын өрнийн зурхай
Холимог тулааны сонирхогчдын ДАШТ-ээс Б.Алтанчимэг Дэлхийн аварга боллоо Тэрбээр алтан медалийн төлөө Анголын тулаанч Надир Вэйраг ялсан байна. Б.Алтанчимэгийг өнгөрсөн жил ДАШТ-д оролцох зардлаа барилга дээр ажиллаж олохоор хичээж байсан гэдгээр нь та бүхэн мэдэх билээ.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Илүүрийн гол” гэдэг газарт самар түүхээр явсан 3 иргэн буцах замдаа автомашин нь шаварт суусны улмаас 35 настай иргэн Д сураггүй алга болсон билээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д-г эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, /2025.09.94/ өдөр нас барсан байдалтай олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгчээ.
