Зохиогч: Эрхэм админ

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сарын 10-наас “E-Mongolia” aппликейшн ашиглан хийх гэнэ. Таны хүүхэд зөвхөн өөрийн харьяаллын цэцэрлэгт хамрагдана. Түр оршин суугчийн хүүхэд хамрагдах боломжгүй. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж буй бол хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийлгэхийг албаныхан мэдээлж байна. Улсын Их Хурлын 2022 оны 17 дугаар тогтоолоор 2022-2023 оны хичээлийн жилээс нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүний дагуу БШУЯ-нд ажлын хэсэг хуралдсан бол нийслэлд дэд ажлын хэсэг…

Read More

“Тв коктейль” хамтлагийн ганц сарнай Н.Цэнд-Аюуш урлагийн бүсгүйчүүдээс хожуу гэрлэж, үр хүүхэдтэй болсон. Өдгөө 40 нас гарсан тэрбээр дөнгөж 6 настай хүүхэдтэй. Олны хэл амнаас хол хилийн чанадад амаржиж байсан тэрбээр урлагтаа эргэн ирээд хэдэн оныг үдэж буй. Оюутан байхдаа хичээлийнхаа хажуугаар ногооны лангуу эрхэлдэг байсан түүний сүүлийн үеийн гэрэл зургуудыг сонирхуулж байна. Эвлэгхэн жүжиглэдэг энэ адтай бүсгүй хоёр залуутай уран бүтээл хийдэг ч хэнтэй нь ч романслаагүй нь эршүүд зангийнх нь тодорхойлолт болно.

Read More

Орчин үеийнхэн маань эртнээс бүрэлдэж ирсэн тогтсон ойлголт, стандартыг эвдэх нь улам бүр олширсоор. Эрчүүд эмэгтэйчүүд нь өндөр нам, нийгэмд эзлэх байр суурь, нас зэрэг зүйлүүдийг анхаарах нь багасч эхнэр нь нөхрөөсөө эгчмэд байх нь одоо хэнийг ч гайхшруулахгүй болжээ. Монголын олны танил хүмүүсээс МУГЖ И.Одончимэг, Т.Бархүү нарыг буруутгах, зэмлэх хүмүүс барагтаа л байдаггүй. Хэдийгээр тэд 14 насны зөрүүтэй ч, бусад хосуудын ижил хэнээс ч нууж хаалгүй харилцаагаа ил болгосон олны танил хүмүүс. Тэд маш ойлгомжтой харилцаж, илэн далангүй ярилцдаг тул Т.Бархүүд оньсого таах шаардлага гарахгүй амар байдаг талаараа ярьж байсан удаатай. Мөн амьдралыг бодитоор харах боломж олгодог учраас харилцаанд…

Read More

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур, Увс аймгийн Ховд, Өмнөговь сумдад нэмэгджээ. Иймд эрсдэлийг бууруулахаар Увс аймгийн Засаг даргын захирамжаар нийтийг хамарсан арга хэмжээ, бэсрэг наадам зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглохоор боллоо. Тодруулбал, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 66 зүйлийн 66.1, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн дараах захирамжийг гаргасан байна. Үүнд 1. Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалт Ховд аймгийн Мянгад, Баян-Өлгий аймгийн Баяннуур,…

Read More

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Наадамчдын гудамж дахь Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулж буй. Энэ ажлын хүрээнд авто замыг сэтэлж, бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай болсон тул “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулахаар болсон. Тодруулбал, -Наймдугаар сарын 1-11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн, -Наймдугаар сарын 11-22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулах юм. Тэгвэл үүнд иргэд ихээхэн бухимдаж, амьдралынхаа алтан цагийг хотын төв рүү алхсан ч, суусан ч зарцуулж байна хэмээж эхэлжээ. Учир нь түгжрэл ихэссэнтэй…

Read More

Урин дулаан цагийн энэ өдрүүдэд хот хөдөөгүй найр наадам дамжиж, зуныг зугаатай өнгөрүүлж буй. Шинэ сар эхэлсэнтэй холбоотойгоор зарим аймгууд өвлийн бэлтгэлээ хангахаар хадлан тариалангийн төлөвлөгөөгөө гаргасан бололтой. Харин нийслэлчүүд дор бүрнээ ирэх өвлийн бэлтгэлээ базааж эхлэхээр өнөөдрөөс зарим үйлдвэрүүдээ ашиглалтад оруулж эхэлсэн сурагтай. Тодруулбал, сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэр өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Хоёр жилийн өмнө нээлтээ хийж байсан тус үйлдвэр бүрэн ашиглалтад орж байна. Зүүн бүсийн үйлдвэр нь жилд 900 мянгаас 1.2 сая тонн түлш гаргах хүчин чадалтай ажиллах юм. Харин баруун бүсийн үйлдвэрийг тодорхой хугацаанд түр зогсоох албан тоот гарч, шахмал түлш нөөцлөх агуулах хүрэлцээгүй байгаа өнөөгийн…

Read More

Хөл хорионы үеэр Ард санхүүгийн нэгдлийн ерөнхийлөгч Ч.Ганхуяг Монгол HD телевизтэй хамтран АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын шоу бизнесийн салбарт эхлүүлсэн алдарт Apprentice шоуг Монгол Улсад амжилттай хийж дуусгасан. Өдгөө тус шоуны хоёрдугаар улиралын бүртгэл эхэлж буй. Тэгвэл анхны шоунаас нэгэн хос төрсөн талаар нэгэн эх сурвалж, баримттай материал цацжээ. Тодруулбал, “Apprentice” шоуны хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж, финалд шалгарч байсан О.Энхжин шоуныхаа оролцогч О.Амарболд нар дотно гэгч нь гар хөлөөсөө хөтлөлцөн нэгэн арга хэмжээнд оролцохоор яваа нь олонд ил болсон байн. Тэдний хувьд хэн хэн нь гэр бүлтэй. О.Энхжингийн хувьд нөхрөө олны өмнө ил гаргаж байгаагүй ч “Манайх хоёр бага…

Read More

Манай хойд хөршийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн саяхан тус улсын нийслэл Москва хотноо болсон. Тэмцээний ялагчаар 22 настай Анна Линникова хэмээх бүсгүй тодорсон. Загвар өмсдөг, цахим орчинд маркетинг хийдэг гээд түүний давуу талууд олон гэнэ шүү. Түүний загварын карьер 16 настайгаас нь эхэлсэн бөгөөд гоёхон нүд хөмсөг нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэж яригддаг. Унших, спортоор хичээллэх, боловсролын лекц сонсож өөрийгөө хөгжүүлэх нь түүний хобби. Гоо сайхны хагалгааг дэмждэггүй, төрөлхийн гоо үзэсгэлэнг дэмждэг гэдгээ илэрхийлдэг. Тиймдээ ч ямар нэгэн “урсгал засвар”-т орохгүй өөрийнхөөрөө байна гэдгээ нээлттэй ярьж, гоо сайхны хагалгаанд орж байгаа хүмүүсийг буруутгахыг хүсдэггүй. ОХУ-ын отгон миссийн тэргүүндээ залсан энэхүү…

Read More

Дуучин, жүжигчин Женнифер Лопез 53 насандаа хуримлан ихээхэн аз жаргалтай байгаа билээ. Тэгвэл энэхүү аз жаргалтай бүсгүй Италид байхдаа ийнхүү папарцийн дуранд өртсөн байна. Богино шорт, кимоно маягийн цамц түүнд ямар байна уншигчдаа

Read More

Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгонд хэт их бартаат замын тэмцээн болж байна. Тэмцээний үеэр байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй учраас Баянзүрх дүүргээс тэмцээн зохион байгуулсан, оролцсон баг тамирчдыг нөхөн сэргээлт яаралтай хийхийг хүсье. Хэрэв шаардсан арга хэмжээг аваагүй тохиолдолд холбогдох арга хэмжээг шат шатны байгууллагад уламжилж дахин дүүргийн хэмжээнд байгаль орчиндоо хохирол учруулдаг, ийм төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулахааргүй байх бүх арга хэмжээг авна. Ирээдүйд үлдэх байгаль дэлхий, гол ус мөрөн чухал гэдгийг хүн бүр ойлгож, хариуцлагатай байхыг хүсье.

Read More