Анхлан “Чи шүү” шоуны оролцогчоор олонд танигдаж явсан Амараа буюу Д.Амартүвшин өнөөдөр хоёр дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэжээ. Тэрбээр өөртэйгөө тун төстэй бүсгүйг сонгож хоёр дахь амьдралаа зохиосон. Анхны амьдралаасаа ганц охинтой үлдсэн түүнд шинэ эхнэр нь 3,5кг жинтэй хүү төрүүлж өгсөн байна. Комедиан нэрээрээ илүү танигдах болсон Амараа сонгодог либерал үзэлтэй, түүндээ туйлын үнэнч гэдгээ илэрхийлдэг. Тэрбээр хүний эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо идэвхтэй хүргэн, үеийнхнийгээ манлайлж яваа залуу. Тайзан дээр комеди хийн, бусдад инээд хөөр бэлэглэдэг Амараа “Гомо”, “Хөлсөөр жагсагч, тэмцэгч” гэх мэт элдвээр хэлүүлэн барин юуны төлөө тэмцэж, дуугарч яваа залуу юм.
Зохиогч: Эрхэм админ
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 367 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдрөөсөө 20-оор нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 940,726 болж нэмэгдэв. Илэрсэн халдварын 178 нь Улаанбаатар хотод, 189 нь орон нутагт бүртгэгдсэн байна. зураг Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Архангайд 17, Баян-Өлгийд долоо, Баянхонгорт ес, Дархан-Уулд 13, Дорноговьд 37, Орхонд 10, Өмнөговьд 59, Сүхбаатарт найм, Сэлэнгэд нэг, Төв аймагт хоёр, Увсад ес, Ховдод 17 бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 571 хүн эдгэрсэн бол одоогоор 8,965 хүн хяналтад байна. Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор…
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийх хүсэлтийг Үндэсний аудитын газарт өглөө. АИ-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг сунгалаа. Намрын ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тогтоолыг баталсан” гэв.
Монгол Улсаас Куба, Уругвай улсуудад суух элчин сайд Ш.Батцэцэгт Онц бөгөөд бүрэн эрхт элчин цол олгожээ. Тэрээр Гадаад Хэргийн сайд Б. Батцэцэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог цолоо энэ сарын 26-нд гардан авчээ.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн Билүү толгой гэдэг газарт Хотон нуурын эрэгт найман хүн зугаалж явснаас нуурын усанд орж байсан нэг хүн хөл алдан живж, аврахаар оролдож нуур руу орсон нэг хүн хамт живж, осолдсон тухай дуудлагыг долоодугаар сарын 25-ны өдрийн 23:00 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 160 км замыг туулан долоодугаар сарын 26-ны өдрийн 07:10 цагт тухайн газарт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлж 10:02 цагт Хотон нуурын 16 метр орчим гүнээс хоёр иргэний цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.…
Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Б.Батцэцэглэн гоо үзэсгэлэн, монгол төрхөөрөө бусад дуучдаас ялгарах болсон. Дорноговь аймагт бага насаа үдсэн тэрбээр хөдөөгийн бүсгүй байсан бол гэх төрхөө цахим хуудаснаа онцолжээ. Тэрбээр дөрвөн охинтой айлын бага нь бөгөөд өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд аж. Хамгийн анх “Идэр жинчин” дууг эмээ нь өгч, урлагийн замруу хөтөлж байсан гэдэг. Энэ тухайгаа тэрбээр “Манай говийн чимэг болсон тэмээн сүргийн тухай дуу. Дээр үед тэмээндээ ачаалаад л хэдэн зуу, мянган км замыг туулахдаа тэмээгээ магтан дуулдаг байж л дээ. Одоо ч бид нар түүнийг нь үргэлжлүүлэн дуулж байна. Ер нь манайхан сайхан дуулдаг. Аавыг минь…
“Family dent” шүдний эмнэлгийн эмч Б.Бадамцэцэгийг “Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс өргөмжлөлтэй түүнийг хүмүүс телевизийн олон ангит “Хэцүү анги” уран сайхны киноны Гэрлээгийн дүрээр нь илүүтэй мэддэг. Тэгвэл өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр төрсөн өдрөөрөө уламжлал ёсоор хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй үзэж, эмчлэх юм. Хүүхдүүдээс “шүдний дагина” алдар хочийг хүртсэн тэрбээр төрсөн өдрөөрөө хүүхдүүдийн шүдийг үнэгүй эмчилдэг болоод таван жил болж байна. Энэ тухайгаа нэгэн ярилцлагатаа “Төрсөн өдрийн хувьд энэ өдрийг тэмдэглэх арга барил нь хүн хүнд өөр өөр байдаг. Хүн хүний хувьд баяраа хэрхэн тэмдэглэж байгаагаасаа таашаал авдаг нь ч өөр байдаг шүү дээ. Нэг өдрийг байнга…
Монголын тайз, дэлгэц, хошин урлагийн жүжигчин И.Одончимэгийн 55 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Жүжигчний төрсөн өдөрт түүний хань жүжигчин Т.Бархүү, охин Сүүний нар нь төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэд “Хайртай ханьдаа төрсөн өдрийн мэнд хүргэе./Бар/ Хайртай ээждээ төрсөн өдрийн мэгд хүргэе./Су/ Нэгэн биений минь тал, амьдралын минь гайхалтай зөвлөгч, чин үнэнч чамдаа, хязгааргүй хайртай юм шүү. Олон төрсөн өдрийг нь хамтдаа тэмдэглэж өнгөрүүлнээ” гэжээ. Сонирхуулахад, И.Одончимэг гавьяатын 50 насны төрсөн өдрөөр түүний нөхөр Т.Бархүү гэрлэх санал тавьж, сүйн бөгжөө бэлэглэж, “дахин нэг хүүхэд төрүүлээд өгвөл бүр их баярлана” хэмээн хэлж байсан билээ.
Монголчуудыг аpxи, спиртээр “угжиж” өнөөгийн өндөрлөгт хүрсэн эрхмүүдийн нэг бол “АПУ”-гийн П.Батсайхан. Тэнгэрт одсон улс төрч ахыгаа амьд сэрүүн байхад нь дагаж явсаар, хурдан морины спортод хорхойтой, хоббитой болсон гэдэг. Гэвч өдгөө “том толгойтой эцэггүй хүүхэд шиг” гэдэг шиг бусдаас үг сонсох нь бүү хэл, бусдын ажил хөдөлмөрийг үнэгүйдүүлэх болжээ. Тэрбээр хурдан морины өв уламжлалыг “эвдэж” шинэ жишиг тогтоон, баян хүний баавартай зангаа гаргах болсон нь морь сонирхогчдын зэвүүцлийг дургүйцлийг төрүүлээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймагт болсон “Их хурд-9” хурдан морины уралдаанд ар халхын алдарт баян, алдарт уяач П.Батсайханы титэм халзан азарга түрүүлсэн. Уралдаан болохын өмнө нь тус хурдан…
2021 онд Геодези, усны барилга, байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудын судалгааг гаргасан. Ингэхдээ дүүрэг, хороод, иргэдээс ирсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус ихээр тогтож байгааг тогтоосон юм. Тэдгээрийн 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтын ажлыг энэ онд хийж гүйцэтгэжээ. Одоогоор 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Тухайн байршлуудад шуурхай бригад ажиллан тогтсон усыг ус сорох машинаар соруулж, хэвийн байдалд оруулж буй юм. Үер, усны аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн хөрөнгөөр жил бүр замын ус зайлуулах шугам угсралт, үерийн далан сувгийн засвар, шинэчлэл, шинэ барилга, байгууламжийн угсралтыг хийж, гүйцэтгэдэг. Одоогийн байдлаар авто замын ус зайлуулах есөн шугам угсрахаас…
