Үндэсний их баяр наадмын нээлтийг “Толин хул” дуугүйгээр төсөөлөх аргагүй. Жил жилийн баяр наадамд “Толин хул”-аараа “торгон жолоо өргөдөг” Харанга хамтлагийн дуучин, “хар азарга” хочит Х.Лхагвасүрэнгийн энэ жилийн наадмын гоёлыг онцолж дурандлаа. Рок попын “акул” гэгддэг тэрбээр энэ жил урьд урьдынхаасаа илүү монгол дээл, ханзаатыг чухалчилж өмссөн байна. Улмаао ороолтоо соёмбо тэмдэгтэй, Монгол улсын төрийн далбаагаар төсөөлүүлж хийлгүүлжээ. Мөн бөөгийн сахиусынх нь эрх, толь, гавьяатын тэмдэг, дөрвөн талтай очирт хэвт бүхий зүүлтээр гоёсон байна. Мэдээж урт буржгар үс, хар нүдний шил, панда алчуур зэрэг имиджээ хаяж гээсэнгүй ээ.
Зохиогч: Эрхэм админ
Нийтийн дууны салбарт тодорч гарч ирэхдээ “Хонхны дуу” гэх дууг дуулж, төмөр уйлуулдаг хүү гэгдэх болсон дуучин Ч.Бат-Эрдэнэ сэргэлэн овсгоотойгоороо алдартай. Айлын бага адтай гэдэг шиг, бие нь жижигхэн ч бэлчээр нь том тэрбээр ангийн анд Жавхлан, Баясгалан нартайгаа зэрэгцээд гавьяат болж байсан түүхтэй. Экс эхнэр, дуучин Оюумаатайгаа өдгөө сайхан харилцаатай байдаг гэдэг түүнийг папараци дурандаа онцолж байна. Өнгөрсөн жилүүдэд амьдралын эрхээр алс холын Европт ажиллаж амьдарч байсан тэрбээр урьд өмнөхөөсөө ч жижигхэн болсон гэлтэй. Өдгөө урлагийнхан дундаа Ээнээ нэрээр алдаршсан түүнд шинэ гарч ирж буй залуу дуучид түүнд тоогдож, тоглолтоо зохион байгуулуулах гэж урт дараалал үүсгэдэг гэж байгаа. Арга…
Олноо алдартай Ванган, Дуламсүрэн нарын хойчийг залгамжлаж гэр бүлийн хос дуучид хэмээн нэрлэгдэх болсон Б.Оюунбат, Р.Бадралмаа нар билээ. Хэдхэн сарын өмнө анхны үрээ өлгийдсөн тэдний энэ жилийн наадмын гоёлыг сонирхуулж байна. Гэр бүлийн хос дуучдын хувьд хамтран дуулаад 10 орчим жилийн нүүр үзэж буй. 2004 онд “Хуримын дуу”-г анх олны хүртээл болгож байсан хос дуучид маань эдүгээ “Зүрхний наран”, “Хоёулаа”, “Хосоороо” зэрэг хит дуунуудтай бөгөөд саяхнаас шинэ уран бүтээлдээ шамдан оржээ.
Одоогоос 20 орчим жилийн өмнө нийтийн дууны салбарт С.Жавхлан, Т.Баясгалан тэргүүтэй үе тэнгийн хэсэг уран бүтээлчид хос хосоороо түүчээлэн олноос тодорч гарч ирж байв. Яг л тухайн цаг үед дуучин Чинболор, Батсайхан нарын алтан хамтрагчид болох Энхмэнд, Эрдэнэтунгалаг нар онцгойрч байв. Өдгөө 40 насны босго давсан дуучин бүсгүйчүүд нэгэн хэсэг нийтийн дууны ертөнцөд харагдахгүй, хувийн амьдралаа төвхнүүлээд таг чиг байсан билээ. Тэгвэл тэд энэ жилийн баяр наадмын нээлтэд хамтдаа оролцсныг манай сайт онцолж папараци дурандаа буулгалаа.
Үндэсний урлагийг дэлхийд гайхуулж явдаг олон сайхан бүсгүйчүүдийн нэг бол МУГЖ С.Эрдэнэцэцэг. “Сайхныг тань харангуутаа дурласан юм, Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм…” хэмээн дуулж 1990-ээд онд монголчуудын танил болсон түүнийг танихгүй мэдэхгүй хүн цөөн биз ээ. Өдгөө 53 нас хүрч буй тэрээр 1969 онд төрж, 1988 онд орж уран бүтээлийн гараагаа эхлүүлж одоог хүртэл УДБЭЧ-д гоцлол дуучнаар ажиллаж буй. Өдгөө наснаасаа 25 насаар залуу харагдах эрхэм гавьяат маань чамгүй жүжигчин. 1990-ээд оны эхээр монголын уран сайхны “Би эндээс явахгүй”, “Эргүүлэг” зэрэг хэд хэдэн киноны дуу дуулж, “Догшин хутагтын сахиус” киноны Мядаг, “Хааны сүүлчийн хатан” киноны хатан зэрэг киноны дүрийг амжилттай…
“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дуугаараа олны сэтгэлд хүрч, жин дарах хоолойтой дуучин болохоо харуулсан МУГЖ Л.Болдбаатар “Хилийн заставт хар нүдэн бүсгүй байдаггүй юм билээ” гэж ярьж байсан удаатай. Бүр багаасаа л дуучин болохыг хүсч мөрөөдсөөр Увс нутгаасаа хотод орж ирсэн тэрээр босго өндөртэй СУИС-д орсноо хувь заяа гэж боддогоо нуудаггүй. Өдгөө олон уран бүтээлийн эзэн болсон тэрбээр үеийн бүсгүйчүүдийнхээ краш хэдийнэ болжээ. Дөчин насыг гарч, гурван хүүхдийн эцэг болсон түүнийг наадмын стидионд явахад нь манай папараци дуран онцолж дуранджээ. Сонирхуулахад, дуучин залуу маань өөрөөсөө 8 насаар эгч сэтгүүлч бүсгүйтэй дэр нэгтгэснийг уншигч та мэднэ биз ээ. Анхлан оюутан…
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, заасан байршилд гарааш буулгаж, нийтийн зориулалтаар тохижуулах ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны байрны замын эсрэг талын 24 гараашийг буулгаж, газрыг чөлөөлөн, нийтийн зориулалтаар тохижууллаа. Тус 126.2 ам метр талбайд авто зогсоол, явган хүний зам, сандал, сүүдрэвч хийж, гэрэлтүүлэг суурилуулан, хогийн сав байршуулсан. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус ажлыг “Люкс даймонд” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав. НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
ТВ8 телевиз, Fitness Agency хамтран “Өөртөө хувьсал хийе” уриан дор эхлүүлсэн “Anuxai’s fitness show” нэвтрүүлэг 45 хоногийн хугацаанд үргэлжилж, наадмын өдөр ялагчаа тодруулсан юм. Ялагчийг тодруулахдаа шүүгчдийн үнэлгээ, сошиал санал хураалтын дүнг хамтатган шалгаруулсан. Бие болоод сэтгэл зүйн тулаанд хүч сорьсон зургаан бүсгүйгээс оролцогч Оля буюу Н.Ууганбаяр ялагч болж, 10 сая төгрөгийн эзэн болсон билээ. Өөрийнхөө тарган биеэнд сэтгэл хангалуун гэдгээ илэрхийлж явсан тэрбээр дахин турахаар бэлтгэлдээ орсон байна. Түүний хувьд Anuxai шоуны оролцогчдоос хамгийн их буюу нэвтрүүлэгт анх оролцож эхлэхдээ 112,7 кг жинтэй байлаа. Өөрийгөө ялж, өөрчлөлт хийж чадсан бүсгүй 45 хоногийн хугацаанд нийт 18.3 кг жин хаяж, бүсэлхийн…
“Gumuda concept store”-ийн үүсгэн байгуулагч, youtuber, амьдралын хэв маяг судлаач Н.Хулан маамуулж, бяцхан охиноо өлгийдөн авчээ. Оюутан байхдаа “UBS music”-т хөтлөгч, редактораар ажиллаж байсан тэрбээр сэтгүүлч гэхээс илүү “Year to remember” номын зохиолч, “Gumuda concept store”-ийн үүсгэн байгуулагч, youtuber, амьдралын хэв маяг судлаач гэдгээрээ илүү танигдсан.
Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 100, 101 жилийн тэгш ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд арав давж түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Од” групп, “Их Монгол сан”, “Зорчигч тээврийн нэгтгэл” компани, “Аврагч” спорт хорооны бөх Монгол Улсын идэр залуу аваргаар Оргихын Хангай тодорсон. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Аваргын залаа тэмдгээ хийлгэлээ. Урлаж өгсөн хүмүүстэй баярлалаа” гэжээ. Тэрбээр малгайныхаа магнайд хүчит Хангарьд шувууг шар алтаар сийлүүлж, залаандаа аваргын зураас тэмдгийг шар хоргой торгоор тодотгон хавуулж оёулсан байна.
