Загварын ертөнцөөс олонд танигдсан залуу бизнесмэн бол модель О.Билгүүн. Сошиалд өөрийн үзэл бодлоо идэвхитэй илэрхийлдэг тэрбээр өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн талаар сэтгэгдлээ үлдээжээ. Тэрбээр “Emart ороод авах ёстой хүнсээ аваад гарахад ихдээ 200 гаран мянга болдог байлаа. Одоо яг тэр хүнсээ аваад гарахад 450-500 гаран мянга болдог болж дээ. Байрны жижиг дэлгүүрээсээ ч 2 жижиг тортой ойр зуурын юм авахад 80-120 мянга болдог байсан хүнс маань одоо 180-250 мянга болдог болсон байна лээ. Одоо тэгээд амьдардаг л байхдаа тэ”
Зохиогч: Эрхэм админ
Дуучин Нара нэрээр олонд танигдаж байсан инфльюсер, зөгийчин Нара шинэ найз залуутай болжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа онцлоод, “Говийн бор залуутайгаа хангайн зөгийчин болгосон” хэмээн зургийг нь нийтлэжээ. Зөгийчин, нөлөөлөгч бүсгүйн хувьд энэ жил 39 настай. Одоогоос 10 аад жилийн өмнө жүжигчин Батушкатай үерхэж байсан ч, сонголтоо хийхдээ хүүгийнхээ аавыг сонгосон. Гэвч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Нарагийн хүү Ринчин өдгөө 8 настай “том залуу” болжээ. Түүнээс хойш 2016 оны улс төрийн сонгуулийн үеэр М.Чимэддорж гэх эдийн засагч залуутай нэгэн хэсэг болзож байсан. Гэвч тэр залуу Нара бүсгүйн итгэлийг эвдсэнээс хоёр тийш болсныг өөрөө хэвлэлд ярьж байв. Нийгмийн асуудалд хүчтэй дуугардаг…
Камертон хамтлагийн ахлагч Д.Болд өөрийн соло уран бүтээлээ хийж, B продакшныг үүсгэн байгуулаад хэдэн жилийн нүүр үзэж буй. Өдгөө 40 насыг хол давсан тэрбээр өөрийн цахим хуудаснаа хөвгүүдтэйгээ авхуулсан зургаа нийтэлж, тэднээрээ гангарахаа мартсангүй. Дуучин залуугийн хувьд гурван хүүхэдтэй. Том охин нь хэдийнэ нас бие гүйцэж, гадаадад суралцдаг гэсэн. Харин хоёр хүү нь монголын хамгийн үнэтэй, нэр хүндтэй дунд сургуулийн сурагчид билээ.
ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байгаад удирдлагынхаа дэмжлэгээр нийслэл рүү шилжин эрх бүхий албан тушаалд томилогдоод байсан Б.Хүдэрболдод холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Түүнийг дээрх салбарын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр 2021 оны наймдугаар сарын сүүлчээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснийг бид цаг тухайд нь мэдээлсэн. Б.Хүдэрболдыг дээрх салбарын даргаар ажиллаж байхдаа 2020 оны долдугаар сарын 21-нд иргэн А.Б-д 11-11 ДГН улсын дугаар олгосныхоо хариуд хоёр сая, Дорноговь аймаг дахь “Монгол даатгал” ХК-ийн захирал Б.Хонгорзулаас “Нью кардинал” ХХК-ийн 67 тээврийн хэрэгслийг…
Сүүлийн үед Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах “Зүүн хүрээ шилтгээн” хотхоны барилга дундуураа цууралт үүссэний улмаас цонхнууд хагарч, автомашины гарааш дотор нэг хананаас нөгөө хана хүртэл дундуураа цууралт үүссэн талаар нийгмийн сүлжээнд мэдээлэл түгсэн. Уг асуудалд Мэргэжлийн хяналтын газрынхан шаардлагатай арга хэмжээг авч байгаагаа илэрхийлэх болсон байна. Тодруулбал, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд дарга С.Даваасүрэн нэгэн хэвлэлд тайлбар өгөхдөө “Зүүн хүрээ хотхонд 2018 онд Мэргэжлийн хяналтын газраас шалтгалт хийж, дүгнэлт гаргасан. Энэхүү барилгын гадна фасад яагаад хагарсан гэдгийг оршин суугчид нь ойлгож байгаа. Харин сошиалд барилгыг гадна талаас харахад барилга даацын хана, хавтангаараа хагарч хоёр тийш салж унах гэж байгаа…
Либерал үзлээрээ олноос ялгардаг эдийн засагч, комедиан Амараа саяхан өөрийн цахим хуудаснаа Монголд секс туризм хөгжихгүй байгаа талаар, биеэ үнэлэгчид нь хэт өндөр үнэтэй байгаа талаар үзэл бодлоо илэрхийлсэн. Тэгвэл түүний энэхүү үзэл бодолд олны танил бүсгүйчүүдээс үг дайх болжээ. Тухайлбал, хөөрхөн сайхнаараа алдартай, Архангай нутгаас гаралтай дуучин А.Хишигдалай өөрийн цахим хуудаснаа “Амараа найзаа чи бас хэтрээд байгаа санагддаг шүү. Өөрөө охин хүүхэдтэй байж, хаана юу бичихээ анзаарч баймаар байна. Энэ бол наргиа биш” гэжээ.
Иргэн Б.Г том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, 12 хүний авто машиныг мөргөж, нийт дүнгээр 100 гаруй сая төгрөгийн хохирол, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулжээ. Прокуророос иргэн Б.Г-ийн уг үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн ч анхан шатны шүүхээс Б.Г-г гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэн цагаатгажээ. Харин давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг буруутгаж, хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Иргэн Б.Г-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хэргийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, зөв гэж дүгнэжээ.…
Нас биед хүрсэн 1 хясаа ойролцоогоор 190 литр усыг 5 цагт цэвэршүүлдэг. Буйр нуураас хясаа түүж, чанаж идэж байгаа хүмүүс энийг анхаараарай. Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны улаан номонд орсон юм. Мөн Монгол танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг. Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1000 г жинтэй бодгалиуд элбэг таардаг. Шохойлог бодисоос тогтсон хатуу хавтас нь нуур, голын ёроолын элсэнд шигдэн амьдрахад зохицсон. Хавтасны завсраар цухуйх булчинлаг хөлөөрөө алгуурхан хөдөлж шилждэг. Хясаа тайван үедээ…
“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ховор, олон улсын байгаль хамгаалах холбооны ангиллаар устаж болзошгүй ангилалд хамрагдах говийн шилүүсийг сэргээн нутагшуулах төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг МУИС-ийн ХБООИТ, Биологийн тэнхимийн профессорууд болон Говийн гайхамшигт амьтад ТББ-ын судлаачидтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд МУИС-ийн Профессор Ч.Содномдагва, Төслийн мэргэжилтэн Г.Довчиндорж нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт хээрийн судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Монгол Улсын гавьяат тамирчин, Алдар спорт хороо, “Аваргууд” академийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон ирэх есдүгээр сараас барилдаж эхлэх болсон талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн байна. Жакарта-2018 Азийн зуны спортын наадмаас авсан алтан медалийг допинг хэрэглэсэн гэх шалтгаанаар хурааж чөлөөт бөхийн тэмцээнүүдэд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан байсан юм.
