Зохиогч: Эрхэм админ

Ю травел, Золотой мир компанийн зуучлалаар Вьетнам руу аялсан Монголын 50 аялагч онгоцгүйн улмаас Хо шинд гацжээ. Дээрх компаниуд Хүннү айрд төлбөрөө төлөөгүй тул аялагчдыг авчрах онгоцгүй болжээ. Шууд нислэгтэй, тав тухтай, аюул эрсдэлгүй хэмээн сурталчилдаг аялалын компаниуд мөнгөө л авсан бол монголдоо ирнэ үү байна уу хамаагүй гэсэн маягтай Монголчуудаа хүний газарт хаясан энэ компаниудад хариуцлага бдаг уу?

Read More

“Охин минь битгий уйл”, “Би эр хүнд хайртай”, “Үл таних эмэгтэй”, “Хайр” жүжгийн дуу зэрэг олон арван дууны шүлэг, “Би чамд хайртай-2”, “Нарны өнгө”, “Хамтран амьдрагч”, “Ми-15” зэрэг кино зохиол, “Хишигт”, “Хорин жилийн дараа”, “Муу залуу” зэрэг тууж, “Болор туужууд”, “Диваажингийн хоригдол”, “Нүцгэн шөнө”, “Зүрхэнд үйлдвэрлэв”, “Би бид хоёр” зэрэг номын зохиолч, Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хошой тэргүүн шагналт, зохиолч Х.Болор-Эрдэнийг мэдэхгүй хүн ховор. Гурван жилийн тэртээ “Гүйж яваа эмэгтэй” туужаараа олныг хуйлруулж явсан тэрбээр өөрийн цахим хуудаснаа урлагийнхныг шүүмжлэв. Тэрбээр “Монгол жүжигчид, дуучид маань нүүрнийхээ будгийг хэтрүүлээд байна аа. Ялангуяа зохиолын…

Read More

ОХУ-ын ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 22 дахь улиралд оролцсон Монголын зайран Б.Эрдэнэсан шилдэг тавд шалгарсан ч тэмцээнээ өндөрлүүлж байсан. Тэгвэл түүнд УИХ-ын гишүүн Н.Учрал хүндэт медаль гардуулжээ. Энэ тухайгаа Б.Эрдэнэсан зайран өөрийн цахим хуудаснаа “Энэ өдөр түмэн олныхоо сайн сайхны төлөө чадан ядан зүтгэж явааг минь үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар энгэрийг минь мялаасан явдалд сэтгэл ханамжтай баяр хөөртэй байна. Төрсөн нутгийн минь БОГД ОЧИРВААНЬ ХАЙРХАН даа залбиръя. Төр засаг, түмэн олондоо гялайлаа” хэмээн бичжээ.

Read More

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдоржид холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Түүнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 3-нд тус аймгийн Улиастай сум дахь гэртээ иргэн Р.Д, П.А, Ц.Н нартай наргиж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж маргалдан хүний амь хөнөөсөн хэрэгт холбогдсон. Б.Намхайдорж иргэний үнэмлэхээ барьцаанд тавьж архи авах гэсэн бөгөөд П.А нь үүнийг нь хориглоход нүүр рүү нь мөргөж, хиймэл шүдийг нь хугалсан. Энэ мэт үл ялих зүйлээс болж Ц.Н-той маргалдан, ноцолдож, унтлагын өрөөнийхөө цонхоор түлхэж амийг хохироосон гэж буруутгаж буй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ч энэ бүхнийг тогтоосон гэж эх сурвалжууд мэдээлж…

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар өнөөдөр /2022.07.21/ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг ОХУ болон БНХАУ руу гаргах, компаниас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд импортлох бараа, ачааны тээвэрлэлтийг “УБТЗ” ХНН-ийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан зохион байгуулах юм.  Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төмөр замын асуудал хариуцсан нэгжийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх чиглэлд “УБТЗ” ХХН-ийн мэргэжилтнүүд хамтран ажиллана.

Read More

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 323 тохиолдол шинээр батлагджээ. Энэ нь өмнөх өдөр илэрсэн тохиолдлоос 80-аар илүү байгаа юм. Батлагдсан тохиолдлуудын 193 нь Улаанбаатар хотод, 130 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 934,357 болж нэмэгдэв. Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд хоёр, Баянхонгорт дөрөв, Дархан-Уулд нэг Дорноговьд дөрөв, Дундговьд дөрөв, Орхонд 10, Өмнөговьд 75, Сүхбаатарт зургаа, Увсад ес, Ховдод 13 бүртгэгджээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 145 хүн эдгэрсэн бол одоогоор 3,628 хүн хяналтад байна. Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол…

Read More

  Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн нийслэлд өрнөж буй бүтээн байгуулалтын зарим ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудад товлосон хугацаандаа чанартай гүйцэтгэх үүрэг даалгавар өглөө. Энэ удаад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хан хиллс” хотхон, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны Усны гудамжинд ажиллав. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: -Бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн талаарх мэдээллийг нийслэлийн удирдлагууд өдөр тутам авч байдаг. Хурал, зөвлөгөөн болгон дээр энэ асуудлыг хөндөж ярилцдаг. Энэ удаад холбогдох албаны төлөөлөлтэй хамтдаа ажлын явцыг газар дээр нь үзэж, гүйцэтгэгч компанийн ажилтнуудын санал бодлыг сонсож байна. Гүйцэтгэгч…

Read More

Амралт, аялал зугаалгын үеэр зориулалтын бус хөвөгч гудас хэрэгсэл, стандартын шаардлага хангаагүй завиар гол нуурын усанд хөвж явах үедээ осолдох тохиолдол нэмэгджээ. Тодруулбал, зөвхөн долоодугаар сарын 10-17-ны хооронд 20 хүн амь эрсэдсэн харамсалтай мэдээ байгааг ОБЕГ-ын албан эх сурвалж мэдээлэлж байна. Сүүлийн 5 жилд усны ослоор нийт 567 хүний эрдэнэт амь эрсэдсэнээс 99 нь гэнэн томоогүй хүүхэд багачууд байсан бол 2022 он гарсаар 58 хүн амиа алдсаны дотор 13 нь хүүхэд байна. Усны осол нь Монгол Улс дахь гамшиг аюулт үзэгдэл, ослын улмаас амь насаа алдсан нийт тохиолдлын 54 хувийг эзэлж буй бөгөөд үүний 70 гаруй хувь нь амралт, аялал…

Read More

Соёлын сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнэ нэр нөлөөгөөрөө эхнэрийнхээ дор явдагт ихээхэн бухимдалтай явдаг гэнэ лээ. Ямар сайндаа л, “нэр мэр ч байхгүй, зүгээр л Номингийн нөхөр болчихдог наасан” хэмээн хувийн цахим хуудаснаа бичиж байв. Эр хүн л болсон хойно өөрийн гэсэн үнэлэмж, бардамналтай байхыг хүссэн биз. Гэвч түүнд тийм хувь заяа одоогоор үгүй бололтой. Наадмын нээлтийн үеэр эхнэрээ даган ажилд нь туслаад гүйж байхыг манай папараци дуран дуранджээ. Г.Бат-Эрдэнэ, Ч.Номин нар дунд сургуулийн ширээнээс үерхэж, их сургууль суралцах үеэсээ хамтран амьдарч эхэлсэн гэдэг. Тэд одоогоос 10-аад жилийн өмнө Тэрэлжид хөрөнгө хаясан цуутай хурим хийж, ихэр хөвгүүдээ анх олны өмнө гаргаж…

Read More

Бага насны хүүхэд орон сууцны гурван давхрын цонхноос унах гэж байсан дуудлага Нийслэлийн Онцгой Байдлын Газарт өчигдөр бүртгэгдсэн байна. Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн 6 настай эрэгтэй хүүхэд гурван давхрын цонхны тавцангаас зүүгдсэн байсныг хоёр иргэнтэй хамтран аюулгүй байдлыг хангаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Амралт, аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй дуудлага мэдээллээс үзэхэд эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгджээ. Иймд бага насны хүүхдийг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй…

Read More