НӨАТ-ын I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, II улирлын буцаан олголтыг долдугаар сард, III улирлынхыг аравдугаар сард, IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог журамтай. Энэ дагуу НӨАТ-ын энэ оны II улирлын баримтыг долдугаар сарын 8-ны дотор цахим татварын системд бүртгүүлснээр 28-наас эхлэн олгох юм байна. Татвар төлөгчийн тухайн улиралд суутган төлсөн худалдан авалтын албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог билээ. Өнгөрсөн оны IV улиралд нийт 1.153.999 иргэнд 64.4 тэрбум төгрөг буцаан олгосон бол 2022 оны нэгдүгээр улирал 70 гаруй тэрбум төгрөгийг буцаан олгосон юм. Мөн Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр НӨАТ-ын буцаан олголтоор татварууд…
Зохиогч: Эрхэм админ
“Miss Mongolia” /2012/ “Miss Universe” /2018/ тэмцээнүүдийн титмийн эзэн, “Гоёл” наадмын топ модeль Д.Долгион охидод хандаж өөрийн зөвлөмжөө өгчээ. Тэрбээр “Охид бүсгүйчүүдэд хэлмээр санагддаг. Инста сошиал гоё зураг бүхий хүмүүсийг хараад дуурайх, хэт өөрийгөө голох, сэтгэл ханамжгүй байх хэрэггүй шүү дээ. Заавал адилхан хамартай, адилхан нүдтэй, адилхан хөх бөгстэй болж байж “хаппи” амьдарна гэж бодвол эндүүрэл шүү. Өөрт таарсан, шаардлагатай зүйлсээ хийсэн хүмүүс гоё л харагддаг, дэмждэг. Гэхдээ хэтрүүлэх, хэт гаднаас гоо сайхан харагдахыг илүүд үзэж эхээс төрсөн эрүүл саруул биеэ битгий сэглээч ээ. Өөрийн хөдөлмөрөөрөө өөрчлөлтийг хийх боломжтой зүйлс дээрээ жоохон хөлсөө гаргадаг, хичээдэг, анхаардаг, цаг гаргадаг байгаач ээ.…
“Монголын сайхан бүсгүй-2004” тэмцээнд түрүүлж “Алтан эрдэнэ” өргөмжлөл хүртсэн мисс А.Сарнай, “Эх дэлхийн мисс”-т шилдэг амжилттай оролцсон. Гадаад хэлний мэдлэгээ гайхуулан, олон зүйлд хүч сорьж явсан оюунлаг мисс А.Сарнай 2010 онд “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 25-д багтаж чадсан амжилттай. Монголд амьдрахаасаа илүү гадаадад амьдардаг мисс А.Сарнайг монголчууд сайн таньдаггүй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй дотно холбоотой гэсэн яриа байнга гардаг. Миссийн тэмцээн, загварын тайзнаас түр холдон мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон А.Сарнай томоохон агентлагт гэрээгээр ажиллаж, чамлахааргүй орлого олдог гэж ярьж байсан. Монголын сайхан бүсгүй шалгаруулдаг “Хатан-Эрдэнэ” холбоонд ажиллан, “Монголын сайхан бүсгүй” тэмцээнийг гардан зохион байгуулж явсан мисс…
Монголын урлагт өөрийн донж хэв маяг, өнгө төрхөөрөө ялгардаг дуучин бол Наагий буюу Наранбаатар. Наадмын өмнөхөн төрд үнэлүүлж, Алтангадас одонгоор энгэрээ цоолуулсан тэрбээр наадмын өдрүүдэд цэцэг цэврүү шиг охидоороо гангарч явсныг манай папараци дуран онцолж буулгалаа. Тэрбээр өөрийн стиль жанрынхаа тухай хэвлэлд ярихдаа “Гаднынхныг дуурайж уран бүтээл хийж болохгүй гэж би боддог. Тэгсэн тэгээгүй 100 жил хөгжиж, дэлхийн алдартай уран бүтээлчдийн хүртээл болсон энэ урлагийг бид тэр чигт нь хуулах онцгүй. Аливаа зүйл алхам алхмаар дээшлэх ёстой гэдэгтэй би санал нийлдэг. Улс орны өөрийн гэсэн онцлогтой байх хэрэгтэй. Жазз хөгжмийг би их сонирхдог. Тэр тусмаа хөгжмийг маш их сонсдог, дуунуудыг…
Иргэн Б.Н нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа нутаг дэвсгэрийн харьяалалд багтаагүй хүүхдийг цэцэрлэгт элсүүлж, 500 мянган төгрөгийн хахууль авсан, харин хүүхдийн ээж О.Х өөрт давуу байдал бий болгох үүднээс түүнд хахууль өгсөн хэрэгт холбогдож, прокуророос Б.Н, О.Х нарыг хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх Б.Н-г нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хахуульд авсан 500 мянган төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. Харин О.Х-г өөрийн ашиг сонирхлын…
Хүлэмжийн өргөст хэмх, ногоон сонгино, навчит ногооны хураалт жигдэрч, эрт ургацын манжин, лууван, төмсний түүвэр хураалт эхэллээ. Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж, борлуулалтад гараад байна. Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 7 дугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурах юм. Улаанбаатарт өдөрт 10 орчим тонн хүлэмжийн нарийн ногоо захуудад хүрч, хэрэглэгчийн гарт очиж байна. Тухайлбал, анх гарахдаа 1кг нь 7000 төгрөгөөр зарагдаж байсан хүлэмжийн өргөст хэмхийн үнэ 4000 төгрөг болж буурчээ.
Цар тахлын үед ажилласан эрүүл мэндийн салбарынханд талархан “Тамгагүй төр” жүжгийг толилуулжээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас “Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” драмын жүжгийг 2022 оны долдугаар сарын 13-17, 19-21-ний өдрүүдэд эрүүл мэндийн салбарын 1,700 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй толилуулжээ. Коронавирусийн цар тахлын амаргүй хүнд үед хоёргүй сэтгэлээр ажилласан Эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, жүжиг үзэх боломжоор хангасан Улсын Драмын театр, Hero entertainment групп, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр, Номадс Хоспиталити ХХК болон нийт уран бүтээлчдэд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье”…
Рок попын “тэргүүн хатагтай” гэгддэг МУГЖ, зууны манлай поп дуучин Б.Сарантуяа ганц бие ээжийн амьдралаар амьдарч, гурван хүүхдээ ганцаараа өсгөж өндийлгөж өдийг хүрсэн. Том хүү Эрхэмбилэг нь хэдийнэ эрийн цээнд хүрч, ээжийнхээ уран бүтээл, аж амьдралд багагүй дэмждэг үзүүлдэг болсон билээ. Харин нас барсан дүүгээсээ өргөж авсан охин нь энэ жил их сургуулиа дүүргэж, ажил амьдралын гараагаа эхлүүлж, дуучин бүсгүйг багагүй баярлуулсан юм. Тэгвэл өчигдөр өөрийн жинхэнэ хайрын эзэн гэгддэг Хөвсгөлийн бизнесмэн Отгон-Очироос Хулан охин нь 16 нас хүрч, төрсөн өдрөө тэмдэглэжээ. Түүний төрсөн өдрийн гэрэл зургаас сонирхуулж байна.
Үндэсний урлагаас нийтийн дууг тусгай гэдгийг харуулж явсан нэгэн үеийн уран бүтээлчид нэг дор цугларчээ. Баяр наадмын нээлтийн үер тэд өөр өөрсдийн гоёл чимэглэл, дээл хувцастайгаа очсныг манай гэрэл зурагчин дурандаа буулгасныг онцолж байна.
Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан. Одоогийн байдлаар зургаан байршлын засвар, шинэчлэл бүрэн дуусаж, мөн зургаан байршил дахь шинэчлэлийг энэ онд дуусгахаар төлөвлөн ажиллаж буй юм. Харин Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байна. Үлдсэн нэг байршил болох Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11-р сургуулийн уулзвар хүртэлх замын шинэчлэл 2022 оны төсвийн тодотголоор хасагдсан юм. Замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан зургаан байршил С.Чоймболын гудамж буюу 11-р сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар…
