Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Мисс Д.Долгионы охидод өгсөн үнэтэй зөвлөгөө
Папарацци

Мисс Д.Долгионы охидод өгсөн үнэтэй зөвлөгөө

Эрхэм админBy Эрхэм админ07/21/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Miss Mongolia” /2012/ “Miss Universe” /2018/ тэмцээнүүдийн титмийн эзэн, “Гоёл” наадмын топ модeль Д.Долгион охидод хандаж өөрийн зөвлөмжөө өгчээ.

Тэрбээр “Охид бүсгүйчүүдэд хэлмээр санагддаг.
Инста сошиал гоё зураг бүхий хүмүүсийг хараад дуурайх, хэт өөрийгөө голох, сэтгэл ханамжгүй байх хэрэггүй шүү дээ. Заавал адилхан хамартай, адилхан нүдтэй, адилхан хөх бөгстэй болж байж “хаппи” амьдарна гэж бодвол эндүүрэл шүү. Өөрт таарсан, шаардлагатай зүйлсээ хийсэн хүмүүс гоё л харагддаг, дэмждэг. Гэхдээ хэтрүүлэх, хэт гаднаас гоо сайхан харагдахыг илүүд үзэж эхээс төрсөн эрүүл саруул биеэ битгий сэглээч ээ.
Өөрийн хөдөлмөрөөрөө өөрчлөлтийг хийх боломжтой зүйлс дээрээ жоохон хөлсөө гаргадаг, хичээдэг, анхаардаг, цаг гаргадаг байгаач ээ. Заавал барби хүүхэлдэй шиг болох гэж бүү зүтгээч ээ. Эрүүл саруул урт удаан гоо сайхан явна гэдэг дотроосоо гэрэлтсэн эрүүл, зөв байхыг хэлдэг юм шүү дээ. Амар хялбараар гоё болох гэж хүнд хортой аргыг амархан битгий сонгооч ээ, үр дагавраа сайн бодооч ээ гэж хэлмээр байна.
Хүн бүр дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй. Бусдаас ялгарах чанараа битгий алд, битгий бусдыг даган дуурай. Өөрийнхөөрөө гэрэлт. Гоо үзэсгэлэн гэдэг хүн бүрийн хувьд өөр томьёололтой шүү” гэжээ.

Тэрээр маркетинг, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй бөгөөд өдгөө “Golden International beauty association” Монгол дахь захирлаар ажилладаг.
Түүний хувьд загварын тайзтай дунд сургуулийн сурагч байхаас нөхөрлөжээ. Японд хар нялхаасаа амьдарч, бага сургуулиа дүүргэн дунд сургуульд орсон хойноо Монголд ирж “Сакура” сургуулийн сурагч болсон охин загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй байж. Бас ч үгүй хэдэн тэмцээнд өөрийн урласан хувцсаар уралдаад үзчихсэн нь мөрөөдлөө бодитой болгох их хүсэл тэмүүллийг өгчээ.
Зав л гарвал элдэв янзын загвар зурж, бас оёж шидэж суудаг байсан охин есдүгээр ангид байхдаа үсчин, гоо сайханчийн тэмцээнд оролцох найздаа туслахаар анх удаа модель болж байсан түүхтэй.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.