Наадмыг монгол түмний тусгаар тогтнол, эв нэгдэл, төр оршин тогтнохын үндсэн гэж үзэн, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ утгаараа монгол дээл, үндэсний өв соёлоо илтгэсэн хувцсыг сонгон өмсөх болсон. Тэгвэл энэ жилийн наадмын хувцас загварт торго материалтай, өнгөлөг өнгө тренд болж байна. Тэр тусмаа олны танил бүсгүйчүүд дээлнийхээ хэлбэр загварыг европ хэв маягтай хослуулснаараа зөвхөн баяр ёслолын өдрүүдэд ч биш өдөр тутамдаа өмсч болохуйц энгийн загвар оруулж чаджээ. Олны танил бүсгүйчүүд хэрхэн гоёсныг уншигч танаа гэрэл зургаар сонирхуулж байна.
Зохиогч: Эрхэм админ
Иргэдийн ая тухтай орчинд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тохижилтын ажлууд хийж буй. Тухайлбал, Дугуй цагаан орчимд болон Туул голын эрэг орчмын Бага тэнгэрийн ам, АСЕМ вилла байршилд тохижилтын ажлууд үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр тухайн байршлуудад ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Богдхан уул бол хүний урсгал ихтэй газар. Дугуй цагаан орчмын тохижилтын ажил төлөвлөсний дагуу үргэлжилж байна. Наймдугаар сарын 15-ны дотор тохижилтын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Байгалийн тогтоц, унаган төрхийг хадгалсан ногоон байгууламжийн төлөвлөлт, тохижилтын ажилд залуус санаачилгатай оролцож байна. Түүнчлэн хүүхдийн тоглоомын талбайг байгалийн унаган төрхийг хадгалсан, өвөрмөц…
Долоодугаар сарын 18-28-ныг хүртэл арав хоногийн хугацаанд дараах байршилд халуун ус хязгаарлана. Тухайлбал, Төв гандан, Бөмбөгөр худалдааны төв, Баянбүрд төв, 7-р хороолол, КТМС, Цэцэг зочид буудал, 12-р хороолол орчмын хэрэглэгчид, Төв шуудан, Хангарди ордон, Засгийн газрын ордон, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, УДДТ-37, 42-с хангадаг хэрэглэгчид, Бага тойруу, Цэцэг төв, Зоос гоёл ХХК, СУИС, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, 5-р сургууль, МУИС, Спортын төв ордон, УБИС, орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг хязгаарлана. Халуун усыг түр хязгаарлаж ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд…
…Чулуу болгоныг мэдэрч нимгэн хөх урсгал минь дээ…даан ч яав даа …Үдлээд буцдаг хүний энэхэн хорвоод хүний хайлан , Ард түмний хайртай хүү ,халамжит хань минь байсан. Хүний энэхэн өнгөт хорвоогоос ийм амархан аваад явчихна гэж даанч санасангүй явлаа … Ямар сайхан хайр минь билээ Яруусал эгшиглэнт хань минь байлаа Ямар бахархалт аав минь билээ Ялагдашгүй гавьяат өвөө минь байлаа Энэ хагацал бидэнд хэлж ирсэнгүй Эмчид очих ч боломж олгосонгүй Дэндүү сайн дуучин гээд Дэлхий ээж өршөөсөнгүй Дэргэд нь хань хүүхэд нь байна гээд Дэм тусч болсонгүй ээ Амьдрал ямар хатууг хормын зуур мэдэрлээ… Амьдралын минь түшиг тулгуур хорин таван…
Хав-дар гэж ярихгүй, өмөн үү гэж ярьдаг. Үү их муухай үсэрхийлж тархаж үндэстэй ёзоортой байдаг тэрийг сөд өвс устгана. 6-8 сард түүсэн сөд өвсийг өдөр бүр тогоотой хоолоо гаргахаас өмнө хоолонд хийсэн давсны хэмжээтэй хийж нэг буцалгаад гаргаж иднэ. Дэлхийн хүн амын 75% д нь үүний вирүс байдаг болохоор насны хязгааргүй сөд өвс хэрэглэнэ. Ээжийгээ өмөн үүгээр 12 хон хоногын дотор алдчихаад дараа нь энэ бүхнийг мэдэж авсан. Ээж шиг минь хүмүүс явчих вий гэж их айдаг!!! Бас тэнхээтэй байх хэрэгтэй тул ширгээсэн ус сайн уулгаарай их ууж чадахгүй тул ширгээсэн ус сайн балга ус уухад 3 балга ус уусан…
Монгол хэл соёл, өв уламжлал, соёлын дархлаанд жинтэй хувь нэмрээ оруулж яваа аавынхаа буюу Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын залгамж халаа болж, антропологийн шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж буй МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очирыг танихгүй хүн ховор. АНУ-д сургууль төгсөж ирснийхээ дараагаар “тэнгэр үзэл, бөө мөргөл”-ийн талаар монголчуудад мэдүүлж таниулж явсан тэрбээр нэгэн хэсэг Монгол HD телевизэд Өглөө хөтөлбөрийн хөтлөгчөөр ажилладаг байв. Мөн дэлхийд тархсан монголчуудын тухай “Заншлын хэлхээ” хэмээх 20 цуврал нэвтрүүлэг бэлтгэн олны сонирхолыг татаж явсан түүхтэй. Ажиллаж байсан телевизээсээ эхнэр авч, хоёр ч хүүхдийн эцэг болсон…
Улсын харцага Г.Батбаяр энэ жилийн наадмын бөхийн барилдааны хоёрын даваанд нэгийн даваанд унасан бөхтэй барилдаж, будилаан үүсгэсэн гэх асуудалд орж, хэл аманд өртөөд буй. Энэ тухайгаа тэрбээр “Тэр бөхийн нэгийг даваанд унасыг мэдээгүй” хэмээн тайлбар тавьсан юм. Харин түүний ах Далай аварга Г.Өсөхбаяр Үндэсний их баяр наадмын нэгийн даваанд Дархан аварга А.Сүхбаттай эрэмбэ булаацалдан улмаар МҮБХ-ноос гаргасан журмаар жигүүрээ манлайлсан. Учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар, Г.Өсөхбаяр А.Сүхбатын араас эрэмбэлэгдэх ёстой байсан гэх. Ямартаа ч, өнгөрсөн баяр наамдын “холион бантан”-гийн эздээр тодроод буй ах дүү бөхчүүдийг манай дуран онцолж байна.
Төрийн их баяр наадмын үеэр тавин нас хүрсэн дархан аваргуудад олгодог “Наадмын түрүү бөхийн бай” нэг иймэрхүү байдаг юм байна. Цай, дээлийн өнгө, ёотон, сэржмийн архи,чихэр гээд сайхан зүйлс багтжээ. Наадмын бай мөрий хүний сэтгэлийг эвдэх талын эд зүйл биш дандаа ёс бэлэгдлийг эрхэмлэсэн бэлэг сэлт өгч ирсэн түүхэн уламжлалтай хэмээн Монгол улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.
2022 оны 7 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Дэлхийн эмэгтэйчүүдийн эдийн засаг, бизнесийн форум (WWEBF) боллоо. Эмэгтэй удирдагч, бизнес эрхлэгч, сурган хүмүүжүүлэгч, технологич, үзэл бодлын манлайлагчид Малайзын нийслэл Куала Лумпурт хуран чуулж , эдийн засгийн хөгжил болон бизнесийн ертөнцөд эмэгтэйчүүдийн үүрэг роль өөрчлөгдөж байгаа талаар ярилцаж, илтгэл хэлэлцүүлж шагнал гардуулах томоохон арга хэмжээ болов. Энэ чуулганд Монгол улсаа төлөөлөн МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Малчин эмэгтэйчүүдийн шинэ боломж ба дижитал эдийн засаг” сэдвээр илтгэл тавьжээ.Тэрээр Women Leadership Excellence Lifetime Achieveme шагнал гардлаа. Цахим хуудаснаа “Малайзын Куала Лампур хотод 2022.07.14-15-ны өдрүүдэд болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн эдийн засаг, бизнесийн форум WWEBF сая өндөрлөлөө. Хоёр өдрийн…
Баяр наамдымн өмнөхөн хошин урлагийнхны бүтээсэн “Дурсамж 1968” контент үзэгчдийн хүртээл болж багагүй шуугиан тариад буй. IPTV-д 6900 төгрөгөөр байршуулаад буй контентийн жинхэнэ эзэн нь Өдрийн сонины нийтлэлч П.Хашчулуунынх. Түүний хэдэн жилийн өмнө бичсэн “Дэлхий сүйрэх өдөр манай суманд ийм явдал болжээ” хэмээх нийтлэлийг тэр чигт нь буулгаад, “зохиолч С.Сумьяа” гэж онцолсон нь Монгол улсад оюуны өмчийг хэрхэн нэгнээсээ “хусдаг” болохыг харуулсан. Соён гэгээрүүлэх, ухаарал уянгыг иргэдэд дэлгэрүүлж, хүмүүжүүлэх үүрэгтэй урлагийнхан өөрсдөө бусдын оюуны бүтээлийг хулгайлахаар юу болох билээ. Тэд ямар хариуцлага хүлээх вэ. Оюуны өмчийн жинхэнэ эзэнд нь нөхөн олговор өгөх үү гэх мэт асуултууд урган гарч байна.…
