Өдгөө 80 насны босго хол алхаад буй Ардын жүжигчин Д.Ухнаа нь бүхий л амьдралаа урлагт зориулсан нэгэн бөгөөд одоо ч ажлын эрч хүч, хурд нь хэвээрээ гэдгийг урлагийнхан гайхширан өгүүлдэг. Өнөөдөр урлагт ид хийж бүтээх насандаа ажиллаж байгаа залуусын хувьд Д.Ухнаа гуайн хурдыг гүйцэхгүй байгаадаа өөрсдийгөө чамлан суудгаа өгүүлсэн юм. Тухайлбал, тэрбээр өсч төрсөн нутаг Дорноговь аймагт “Маамуу нааш ир” дууны наадам зохион байгуулаад явж байсан бол маргааш нь Улаанбаатарт томоохон хэмжээний концерт зохион байгуулчихсан байдаг гэнэ. Хэдийгээр 80 нас хүрсэн ч, насандаа сууж нам гүм амьдрахыг илүүд үздэггүй түүнийг манай сайтын папараци гэрэл зургийн дундаа буулгасныг онцолж байна.
Зохиогч: Эрхэм админ
ХОРТ ХАВДАР ӨВЧИН ИНГЭЖ ИХЭССЭН Би хүний их эмчээр 40 жил ажиллаж байна. Монголд насанд хүрэгчдийн хорт хавдар өвчин хуруу дарам цөөн, хүүхдийн хорт хавдар огт байгаагүй! Гэтэл сүүлийн 30 жилд хүүхдийн хортой өвчин эрс нэмэгдэж, ходоод гэдэсний цус алдалт, ходоод гэдэсний шархлаа түгжрэл, цусны өвчин, хордлогот тууралт, хорт цус багадалт, элэгний хатуурал, бөөрний дутагдал, тархины саажилт, оюуны хоцрогдол доройтол зэрэг онцгой хүнд өвчин маш ихэссэн. Энэ нь хүүхдийн буруу хоололт, хэтэрхий тансаг хэрэглээ, хяналтгүй хоололттой шууд хамаатай байна! Чипс бохь, самар жимс, жүүс ундаа, шарсан тахиа, хиам зайдас, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, чихэр амттан, савласан баглаатай даршилсан давсласан бүгд хор…
Монголын нийтийн дууны ханхүү гэгдэж явсан С.Жавхлан өдгөө 40 нас хүрч, таван хүүхдийн эцэг болсон. Өөрийн гэсэн өвөрмөц темп, харизмтай тэрбээр тун удахгүй АНУ-д очиж “Би монгол хүн” тоглолтоо хийхээр болсон байна. Түүний хувьд сүүлийн 10-аад жил уран бүтээл гэхээсээ илүү улс төр, нийгмийн шударга бус зүйлсийг нийтийн анхааралд хандуулж явсан. Улмаар улс төрийн сэнтийд сууж төр түшилцэж явав.
Загварын ертөнцөөс алдарт Анрдей Кимын хувцасыг өмсч явсан бүсгүй бол Ц.Оюунгэрэл. Загварын хамгийн том “Гоёл” наадмыг алгасч, Азийн топ модель хүртэж явсан тэрбээр өөрийн цахим хуудаснаа гэр бүлийнхээ зургийг дэлгэжээ. Тэрбээр өдгөө 37 настай, гурван хүүхдийн ээж болсон. Цагтаа Ерөнхий сайд С.Баяр тэргүүтэнтэй нэр холбогдож явсан тэрбээр нэг л өдөр өөрөөсөө 6 насаар дүү гэх Б.Бадралтай нэг гэрт орсон. Түүний нөхөр Б.Бадралын хувьд улс төрч Х.Бадамсүрэнгийн бага хүү.
Залуу зохиолч Доржгочоогийн Уранбилэгийн “Хар авдар” хэмээх түүхэн зөгнөлт номын нээлт өнөөдөр Тусгаар Тогтнолын Ордоны “Хүндэтгэлийн танхим”-д боллоо. “Хар авдар” түүхэн зөгнөлт зохиол нь бичлэгийн өвөрмөц содон хэлбэр, цэвэр сэтгэмжийн хэв шинжтэй бөгөөд тэс ондоо агуулгатай олон бүлэгт хэсгүүдэд хувааж бичжээ. Тиймээс орчин үеийн дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэхүйц бүтээл болсон гэж номын шүүмжлэгчид үнэлж байна. Мөн сэтгүүл зүйн нийтлэлийн илэрхийлэл ч уг номонд шингэжээ. Зохиолын агуулга нь нэгэн бөөгийн онгод Монголын эзэн хаан Хабулын зарлигийг эс биелүүлж чадсандаа ихэд хилэгнэж, хамаг цусаа хар чулуун авдарт юүлж, эцэг дээдсийн уур хилэн, өшөө хорсол, хилэнт харууслыг хураан нэгэн алтан сахиусанд шингээсэнээрээ…
Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн жүжигчин, хөтлөгч бол Ууганбаяр. Өдгөө 38 настай тэрбээр өнөөдөр газар дээрх ганц дүүгийнхээ төгсөлтийн баяр дээр том хүүтэйгээ хүрэлцэн очсоноо цахим хуудаснаа тэмдэглэжээ. Тэрбээр багаасаа айлын ганц хүү хэмээгдэж, 18 нас хүрэхтэй зэрэгцэн ганц дүү нь хорвоо дээр мэндэлсэн байна. Түүний дүү нь Ууганаагын том хүүгээс нэг насаар ах бөгөөд энэ жил дунд сургуулийн 12-р ангийг дүүргэж байгаа юм байна. Харин дараа жил хүү нь дунд сургуулиа дүүргэх аж. Хөтлөгч, жүжигчин залуугийн ээж олон жил Ууганааг ганцаараа өсгөсний эцэст одоогийн ханьтайгаа оюутан болох жил нь гэр бүл болж, дүүг нь төрүүлж байсан…
“Тв коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал сүүлийн жилүүдэд нам гүм амьдрах болсон. Өөрийн багын хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд жюү жицү бөхийн төрлийг сонгож, чамгүй амжилт үзүүлээд байгаа билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн цахим хуудаснаа гэр бүлийнхээ зургийг дэлгэжээ. Учир нь түүний хүү өнөөдөр мөнгөн хонхны баяраа хийж байгаа аж. Тэрбээр эхнэр хүүгийнхээ зургийг ийнхүү дэлгэлээ. Сонирхуулахад, эрхэм жүжигчин 2018 онд эхнэрээ зодсон хэргээр цагдаагийн хаалга сахиж, шүүхээс багагүй “банга” хүртэж байсан юм.
Нэр бүхий хэд хэдэн улсын сургууль дунд анги буюу есдүгээр анги төгсөж буй хүүхдүүдээс “Улаан шугам” татаж шалгалт авдаг. Улмаар шалгалтад бүдэрсэн хүүхдүүдийг сургуулиасаа хасах шийдвэр гаргасаар олон жилийн нүүр үзсэн юм. Тэгвэл энэ нь дүрэм, журамд нийцэхгүй үйлдэл болохыг БШУЯ-наас анхааруулж, мэдэгджээ. Тус мэдэгдэлд, “Боловсрол, соёл, шинжлэх, спортын сайдын “Элсэлтийн тухай” 2020 оны А/201 тоот тушаалын 1 дүгээр заалтаар Ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангийг тухайн жил өдрөөр төгссөн сурагчдыг аравдугаар ангид элсүүлэх тоонд хязгаарлалт тогтоохгүйгээр хүсэлт гаргасан суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулж байхыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байдаг. Энэ тушаал өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд “Улаан шугам” татах зэргээр…
Фантастик хамтлагийн харизмтай, амбицтай залуусын нэг бол жүжигчин Ж.Алтаншагай. Хэнтийн нутгаас гаралтай тэрбээр 1986 оны зургадугаар сарын 17-ны энэ өдөр айлын том хүү болж хорвоод мэндэлж байжээ. Хорьж болдоггүй хорин насандаа ихэр охидын эцэг болсон тэрбээр өнөөдрийн амжилтаа хүүхдүүд, ханьтайгаа холбон тайлбарлах дуртай. Тэрбээр “37 дугаар точка”, “Маш нууц”, “Байтаг Богд”, “Зүрхний хилэн”, “Миний ах атаман”, “Том толгойтын романс” киноны гол дүрүүдэд тоглосон. Хөдөлмөрч, хөдөлгөөнтэй, сайн жүжигчин гэдэг үнэлгээг ойр дотныхоноосоо авдаг. Өдгөө дөрвөн охины эцэг болсон түүнд төрсөн өдрийн мэнд хүргэе
Монголын кино урлагт шинэ цагийн хамгийн эрэлттэй залуу жүжигчдийн нэг бол Р.Отгонбаяр. Багаасаа л кино урлагт дурлаж, тогоонд нь ажиллаж амьдарч яваа тэрбээр шинэхэн дурлалтайгаа учраад халуухан дээрээ яваа. Түүний шинэ хайртаар Alaga/Nyamka хоёртой гэгээлэг бичлэг түгээдэг Номука гэх бүсгүй тодров. Тэдний хувьд шинэ хүнээ өлгийдөхөөр зэхэж буй гэх мэдээлэл бий. Гэвч үнэн худлыг цаг хугацаа харуулах биз ээ. Жүжигчин Р.Отгонбаярын хувьд 2018 онд залуу жүжигчин Гэрлээтэй хамтран амьдарч, дундаасаа охинтой болж байсан юм.
