Зохиогч: Эрхэм админ

Бизнесийн салбарт гялалзаж яваа бүсгүй бол “Шарк” Н.Мөнхнасан. Энэ бүсгүйг “лидер эмэгтэй” хэмээн тодотгох ч энэ нь түүнд хангалтгүй. Учир нь тэрээр салбар салбарын төрөл бүрийн шинж чанарыг өөртөө төлөвшүүлж чадсан нэгэн. Н.Мөнхнасан бүсгүй бол Монголын томоохон групп компанийн захирал,тэдний групп компанийг мэдэхгүй хүн байхгүй Алдарт эх, хүнд үйлдвэрийн салбарын манлайлагч, олон улсын гоёл чимэглэлийн брэндийн нүүр царай гээд бичээд байвал дуусахгүй ур чадвартай. Түүний халамжит ханийг Ч.Алтаннар гэдэг Төрийн соёрхолт математикч, доктор профессор залуу бий. Дунд сургуулийн бага ангидаа танилцаж нэг нэгнээ олсон тэд өдгөө дөрвөн хүүхдийн эцэг болсон. Энэ тухайгаа хатагтай Н.Мөнхнасан цахим хуудаснаа онцлоод, дэлхийн аавуудын баярын…

Read More

Өнөөдөр Олон улсын иогийн өдөр тохиож байна. 7000 жилийн тэртээ Энэтхэгт анх үүссэн йогийн дасгал нь энгийн аргаар сэтгэхүй, биед нөлөөлснөөр аливаа өвчин зовлонгоос ангижирдаг хэмээн ярьдаг. Тэгвэл НҮБ-аас жил бүрийн зургадугаар сарын 21-нд тэмдэглэдэг Олон улсын йогийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ жил дэлхийн 192 оронд уг өдрийн тэмдэглэн өнгөрүүлдэг. Аюурведийн шинжлэх ухааны гол ухагдахуун бол хүний тэнцвэрт байдлыг хадгалах, эрүүл амьдрах амьдралын зөв хэвшлийг зааж сургахад оршдог. Иймээс зөвхөн өвчний шинж тэмдгийг эмчлэх бус өвчний гол эх суурийг үндсээр нь эмчилдэг.

Read More

Зам тээврийн гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэгдсэн аяны нээлт өнөөдөр Хүй долоо худаг явах замд боллоо. Уг аяны нээлтээс хийсэн фото сурвалжлагыг уншигч танаа сонирхуулж байна. Зам тээврийн осол гэмтэл Монгол Улсад төдийгүй дэлхий дахины тулгамдсан асуудлуудын нэг болоод удаж байна. Зам тээврийн ослоор жилд 1,2 сая хүн нас барж, 500 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа гэх судалгаа бий. Харин манай улсын хэмжээнд сүүлийн 10 жилд 4593 хүн амиа алдаж, 11 мянга орчим хүн гэмтэж бэртэж хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алдсан байна. Сурагчдын амралт, улсын баяр наадмын өдрүүдийг тохиолдуулан хотоос гадагшаа чиглэх…

Read More

Сүүлийн 30 жилд Монгол Улсад хөгжсөн далд бизнес бол газрын наймаа. Түүнээс гадна газрын өмчлөл, эзэмшил хаа сайгүй өрнөсөн. Газартай бүхэн өөрийн өмчирхөх сэтгэлээр хаа сайгүй төмөр сараалжин хашаа босгох болсон нь гэм биш зан. Харин уг өмчирхөх сэтгэлгээнээс болж бусдын эрүүл мэнд, амь нас аюултай байдалд орж, өмчлөгчид өөртөө “нүгэл” хурааж буйгаа тэр бүр анзаардаггүй бололтой. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Ар гүнтийн аманд бэлчээрт идээшиж явсан адуу шовх төмөр хашаан дээгүүр давах гэж байгаад гэдсээ хүүлүүлж, амьдаараа тарчилж байгаатай хоёр залуу таарсныг цахим ертөнцөөс үзээгүй хүн бараг үлдээгүй байх. Хавирга нь хэрзийгээд, амьсгаа нь…

Read More

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилсан билээ. Улмаар яллагдагчаар тооцон цагдан хорьсон. Түүнд 3000 ам.долларын хахууль өгсөн хэрэгт ulstur.mn хэмээх цахим хуудсыг үүсгэн байгуулсан, нийслэлийн Сэтгүүлчдын нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүн Б.Ганзоригийг холбогдуулсан бөгөөд уг хоёр хүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж шүүх үзсэнээр тэднийг суллаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Э.Номинчулуунд холбогдох хэргийг ЭЦА-наас АТГ-т шалгуулахаар шилжүүлээд удаагүй байхад тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгон, хээл хахууль авсан бөгөөд нийслэлийн…

Read More

Монголын парламентийн танхимд олон жил сууж төр түшилцэж явсан бүсгүйчүүдийн нэг бол “Отгонтэнгэр” их сургуулийг үүсгэн байгуулагч Д.Оюунхорол. УИХ-ын гишүүнээс эхлээд Байгаль орчны салбарыг толгойлж явсан түүнийг манай сайт папараци дурандаа буулгалаа. Түүний хувьд өдгөө Хөшигийн хөндий дэх бүтээн босголтын асуудал хариуцсан Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж буй. Өөрийн бүрэн эрхийн хүрээнд тэрбээр Хөшигийн хөндий тус чөлөөт бүсэд казино байгуулахаар багагүй хөөцөлдөж явсан удаатай. Энэ тухайгаа ч тэрбээр “ “Хөшигийн хөндийд 1000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Энд аялал жуулчлалын салбар, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, төлбөрт болон бооцоот тоглоомын үйлчилгээг суурилуулах тухай хуульчилж оруулж ирсэн байгаа. Казино…

Read More

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд өвдөг шороодсон ахмад гишүүдийн нэг Д.Лүндээжанцан өдгөө УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажиллаж буй. Тэрбээр даргынхаа бүхий л хуулийн асуудлыг шийддэг баруун гар нь болсон бөгөөд багагүй хэмжээний цалин хөлс авдаг гэнэ шүү. Нэгэн цагт олон жил төрийн түшээ явсан түүнийг баруун гараараа сонгох болсон шалтгаан нь УИХ-ын даргын ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн болсон билээ. Сонирхуулахад, УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн үүрэг роль өндөр гэж намынхан нь хэлдэг юм билээ.

Read More

Жигүүртэн дундаа хамгийн урт насалдаг нь бүргэд. Гэвч бүргэд шувуу ийнхүү урт наслахын тулд амь дүйсэн хүнд шийдвэрийг гаргах болдог. Учир нь бүргэд 40 нас хүрээд үхэх, сэхэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болдог байна. Тэнгэрийн хөх мандалд 40 жил халин ниссэн энэ дайчин шувууны далавч өд сөдөндөө дарагдаж, ан авлах төдийгүй дэвэн нисэхэд хүртэл төвөгтэй болдог аж. Бүргэд 40 наслаад тэнгэрийн мандлаас үүрд сарнин алга болдог бол халуун сорилтыг яс зааж туулсан хэсэг нь цаашид амьдардаг аж. Тэгж шийдсэн бүргэд өндөрлөг газар үүрээ сайтар базаагаад өөрийн өд сөдийг хайр найргүй зулгааж эхэлнэ. Хүнд хөнгөн гэлтгүй хамаг өд сөдөө асар их…

Read More

АИ-95 бензин 300 төгрөгөөр нэмэгдэж, 3910 төгрөг болсон байна. Харин 3440 төгрөг байсан дизель түлш 3740 төгрөг болж өсжээ. Харин өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнэ өсөөгүй байна. АИ-95 автобензин, А80 дизель түлшний үнэ өссөн шалтгаан нь дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдсэн, мөн ОХУ-аас импортолдог шатахууны хил үнэ 6 дугаар сард тонн нь 50 ам.доллараар өссөнтэй холбоотой аж.

Read More

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 462 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас 16 хүн гэмтсэн бөгөөд хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: Явган зорчигч мөргүүлсэн осол долоо, Мотоциклийн осол хоёр, Мөргөлдсөн осол хоёр, Онхолдсон осол дөрөв бүртгэгдсэн байна. Түүнчлэн мотоциклийн ослын улмаас нэг хүн, мөргөлдсөн ослын улмаас нэг хүүхэд амиа алджээ. Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 248 зөрчлийг илрүүлэв. Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож осол гаргасан найман тохиолдол бүртгэгджээ. Орон нутгийн замд онхолдох осол хэрэг буурахгүй байгааг, нийслэлд явган зорчигч…

Read More