Өнөөдөр Олон улсын иогийн өдөр тохиож байна. 7000 жилийн тэртээ Энэтхэгт анх үүссэн йогийн дасгал нь энгийн аргаар сэтгэхүй, биед нөлөөлснөөр аливаа өвчин зовлонгоос ангижирдаг хэмээн ярьдаг.
Тэгвэл НҮБ-аас жил бүрийн зургадугаар сарын 21-нд тэмдэглэдэг Олон улсын йогийн өдөр өнөөдөр тохиож байна.
Энэ жил дэлхийн 192 оронд уг өдрийн тэмдэглэн өнгөрүүлдэг. Аюурведийн шинжлэх ухааны гол ухагдахуун бол хүний тэнцвэрт байдлыг хадгалах, эрүүл амьдрах амьдралын зөв хэвшлийг зааж сургахад оршдог. Иймээс зөвхөн өвчний шинж тэмдгийг эмчлэх бус өвчний гол эх суурийг үндсээр нь эмчилдэг.