Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд агаарын бохирдлоос ч илүү хор хөнөөл үзүүлж байдаг зүйл бол хөрсний бохирдол юм. Харин тэрхүү хөрсний бохирдлыг үүсгэгч гол эх үүсвэр нь гэр хорооллын нүхэн жорлон. Улаанбаатар хотын нийт өрхийн дийлэнх нь гэр хорооллын бүсэд амьдардаг тул төдий тооны нүхэн жорлон дунд бид аж төрж, түүнээс ялгарах хорт агаараар амьсгалж буй билээ. Улаанбаатар хотын эрчимтэй суурьшлын бүсэд хамаарах эдэлбэр газруудаас дээж авч, шинжилгээ хийхэд хотын хөрс 75 хувийн бохирдолд хүрсэн нь нэгэн тогтоогдсон байдаг. Арьс ширний үйлдвэр, эмнэлгийн хог хаягдал, автомашины ил задгай угаалга зэрэг нь хөрсний бохирдолд нөлөөлж буй боловч хамгийн том аюул нь…
Зохиогч: Эрхэм админ
Нэгэн цагт FM-ийн хөтлөгч, “Voice group”-ын дуучин, хамтлагийн ахлагч явсан С.Баттулга гурван жилийн өмнөөс Монгол Улсын Филармонийг удирдах болсон. Түүний хувьд дарга болохоосоо өмнө “Зүрхний уяа” дууг шинэчлэн дуулсан нь олон хүний сэтгэлд хүрсэн энэ. Тухайгаа тэрбээр “Энэ дууг дуулсан шалтгаан маань тус дууны анхны эзэн гавьяат жүжигчин Н.Төмөрхуяг ах маань миний аавтай их дотно, хуурай ах дүүс явсан юм. Миний аав бүжиг дэглээч, найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Л.Сүхбат гэж хүн байлаа. Энэ хоёр маань 1960аад оны сүүлээр Хэнтий аймагт танилцаж байсан юм билээ. Н.Төмөрхуяг ах маань дөнгөж урлагт хөл тавих гээд л залуухан явсан үе. Тэр үед аав маань Хэнтий…
Өчигдөр “Ice Top” хамтлагийн тоглолт нижгэр болсон. Тус тоглолт оройхон тийшээ эмх замбараагаа алдаж согтуу хүмүүс олширч, энд тэнд зодоон хийсэн залуус харагдаж байсан юм. Уг тоглолтын үеэр Эрүүгийн цагдаагийн газар болон Хар тамхитай тэмцэх газар хамтарсан шалгалт зохион байгуулжээ. Тэгвэл уг тус хамтлагийн тоглолтод урилгаар дуулсан Люмино хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Хөлөгөөгөөс хар тамхи илэрсэн гэв. “MR.Dogs” хамтлагт дуулж, олон сайхан хит дууг сонсогчиддоо хүргэсэн Хөлөгөө ид хийж бүтээж байхдаа буюу Люмино хамтлагт байхдаа өргөст торны цаана орж байсан удаатай. Тэрбээр “аавынхаас” гарсан дороо засарсан гэж ярьж байв. Хөлгөөгөөс гадна үзэгчдээс гурван залуу хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ.
Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид ажиллагаа явуулж өчигдөр (2022.06.18) тоглолтоо хийсэн “Ice top” хамтлагийнхныг баривчиллаа гэх мэдээлэл тарсан билээ. Тэгвэл ICE TOP мэдэгдэл гаргажээ. Цахим хуудаснаа “ICE TOP хамтлагийн 26 жилийн ойн тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчид болон үзэж чадаагүй ч сэтгэл зүрхээрээ хамт байсан та бүхэндээ баяралалаа Тоглолтын үеэр мансууруулах бодис хэрэглэсэн, саатуулагдсан зэрэг мэдээллүүд цахим орчинд тараад байна. Эдгээр мэдээллүүд бүгд худал ба энэхүү мэдээллүүдийг тарааж буй этгээдүүдийг худал мэдээлэл тараасан, бусдын нэр хүндэд халдсан зэргээр гомдол гаргаж шалгуулах болно”гэв.
Бид тэр бүр анзаардаггүй ч өдөр бүр ийн ажилладаг ТҮК-ийнхэн л энэ улс орны дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж яваа Нийслэл хотыг цэвэр байлгахын төлөө “тангараг” өргөсөн тэд өглөө бүр зам, талбай цэвэрлэж, цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллаж байдаг ажилчдыг бид төдийлөн анзаардаг бил үү?! Тэднийг хогтой гудамж цэвэрлэсэнгүй гэж зэмлэнгүй харахаас өөрөөр хэрхэн боддог билээ. Ажлын шаардлагаар халтар хувцас өмссөн болохоор зарим нь дөлж, холуур тойрон гарах вий. Тэгвэл юуны төлөө ингэж, өглөө нар мандахаас өмнө ажлаа эхлүүлж, орой болоход ажилласаар үлддэгийг бид ухамсарлах ёстой болов уу. Бидний тарьсан хогийг цэвэрлэх гэж тэр. Өнөөдөр таны татсан тамхины ишийг цэвэрлэнэ.…
Монголчууд бид эрт үеэсээ газар дэлхий, хөх тэнгэрээ шүтэж, лус савдгаа аргадан, тахин дээдэлж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлал нь нэг талаасаа шашны зан үйл мэт хэдий ч хүний амьдралын зам мөртэй салшгүй холбогддог зүйл юм. Учир нь хүн бол байгалийн нэгэн бүтээл бөгөөд байгаль дэлхийтэйгээ цаг үргэлж харилцаж байдаг. Тиймээс энэхүү зан үйл нь бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болон бидний мэдэхгүй өөр ертөнцийн тусламжаар хэрхэн сайхан амьдарч, эсвэл унаж доройтдог зэрэг энгийн хүн тайлбарлах боломжгүй сэдвээр цуврал ярилцлага хүргэхээр бэлтгээд байна. Энгийн хүний нүдээр харж боломгүй үйлийн үр, өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн мэдээллийг харж чаддаг хүмүүсийн нэг болох Үзмэрч…
Шинэ үеийн нэвтрүүлэгчдийн нүүр царай болж өнгөлж яваа бүсгүйчүүдийн нэг бол МҮОНТ-ийн хөтлөгч Д.Одзаяа. Хоёр дахь хүүхдээ төрүүлснээс хойш сүүлийн хэдэн жил сошиалаас ам.доллар “зулгаах” болсон тэрбээр өдгөө өөрийн хайртай хань дуучин Заяатай хамт Ромд аялж явна. Хосуудын хувьд сүүлийн үед хүмүүнлэгийн үйлсэд ч багагүй хувь нэмрээ оруулах болсон. Тухайлбал, төрсөн цагаасаа хойш цусны хорт хавдраар шаналж, химийн эм тариа, эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдэд туслаж эхэлжээ.
Монголчууд дунд хувийн амьдралын сенсациараа олонд танигдсан хүн бишгүй олон. Тэдний нэг бол Д.Уранзаяа бүсгүй. Тэрбээр анх 2012 оны олимпын дараа МУГЖ Н.Төгсцогтын анхны эхнэр, хүүгийнх нь ээж хэмээн олонд танигдаж, улмаар удган Замандын бага охин, дуучин Укагийн төрсөн дүү гэдгээрээ олны анхаарлыг татаж эхэлсэн. Салалтын дараагаар хэд хэдэн залуустай болзож явсан тэрбээр өнгөрсөн 2021 оны эхээр бие биенээ хөнөөсөн сагсчин залуусийн хэрэгтэй ч нэр холбогдож амжсан дуулиан, шуугиантай нэгэн. Тэрбээр сүүлийн 10-аад жил телевизийн салбарт хүч үзэж Mongol HD телевизийн харьяа Volime plus cувгын захиралаар ажиллаж байв. Тэгвэл тэрбээр албан тушаал, ажлаа хүлээлгэн өгчээ. Энэ тухайгаа “Сониноос би ажлаа…
2010 онд UBS телевизийн “Universe Best Songs” тв шоу уралдаанд орж, гранпри авч, хүмүүст их танигдаж байсан дуучин Б.Жавхлантөгс 2018 онд “Авьяаслаг монголчууд”шоунд дахин оролцож байлаа. Дуучнаас гадна маркетингийн менежер хийдэг тэрбээр монголд байдаг тенор хоолойтой дуучдын нэг. Дуучин Г.Ариунбаатартай дотно нөхөрлөдөг тэрбээр гэр бүлийн зургаа дэлгэжээ. Монголын урлагийн салбарт багагүй амжилт үзүүлж яваа тэрбээр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд европт нэгэн хэсэг ажиллаж, хар бор ажил хийж байсан гэдэг.
Урлагийнхан дундаас хамгийн гоё эхнэртэй гэгддэг “Шинэ үе” хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ариунболд дөрвөн сайхан охинтой. Түүний гэргий Ганцэцэг охидоосоо ялгарахгүй гоо үзэсгэлэнтэй нэгэн бөгөөд өөрийн амьдрал, амжилтаараа “Хэн нэгэн яагаад хэлж өгөөгүй юм бол” нэртэй ном бичсэн нь өдгөө Аз хур их дэлгүүрийн бест селлер ном болоод буй. Тэгвэл хэзээд хөөрхөн сайхан харагддаг тэрбээр 8 жилийн өмнөх зургаа дэлгэж “Найман жилийн өмнө одонтой ээж болж байжээ” хэмээн дурссан байна. Тус зурагт бусад бүсгүйчүүдийн ижил мяраалаг явснаа ч онцолсон байна.
