Өчигдөр “Ice Top” хамтлагийн тоглолт нижгэр болсон.
Тус тоглолт оройхон тийшээ эмх замбараагаа алдаж согтуу хүмүүс олширч, энд тэнд зодоон хийсэн залуус харагдаж байсан юм.
Уг тоглолтын үеэр Эрүүгийн цагдаагийн газар болон Хар тамхитай тэмцэх газар хамтарсан шалгалт зохион байгуулжээ.
Тэгвэл уг тус хамтлагийн тоглолтод урилгаар дуулсан
Люмино хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Хөлөгөөгөөс хар тамхи илэрсэн гэв.
“MR.Dogs” хамтлагт дуулж, олон сайхан хит дууг сонсогчиддоо хүргэсэн Хөлөгөө ид хийж бүтээж байхдаа буюу Люмино хамтлагт байхдаа өргөст торны цаана орж байсан удаатай.
Тэрбээр “аавынхаас” гарсан дороо засарсан гэж ярьж байв.
Хөлгөөгөөс гадна үзэгчдээс гурван залуу хар тамхи хэрэглэсэн нь тогтоогджээ.