Зохиогч: Эрхэм админ

Б.Жигжид сайдын зээ охин Б.Орхоныг хүмүүс комедиан Б.Батбилэгийн дүү гэдгээр нь сайн танина. Тэрбээр өчигдөр УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хүү Б.Мөнхсайхантай хуримаа хийж, хайр сэтгэлээ баталгаажуулжээ. Тэдний хувьд олон жил үерхсэн бөгөөд хэдийнээ хоёр охины эцэг эх болцгоосон. Сүйт бүсгүй Б.Орхон шүдний эмч мэргэжилтэй, түүний дүү Б.Тэмүүлэн бизнесмэн Г.Анархүүгийн анхны эхнэр гэдгээрээ олонд танигдсан. Харин сүйт залуу Б.Мөнхсайханы хувьд нэгэн хэсэг Mongol HD телевизид ажиллаж байсан бөгөөд өдгөө Худалдаа хөгжлийн банканд “хурган дарга” хийдэг нэгэн ажээ.

Read More

Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр хуралдлаа. Ээлжит хуралдаанаар өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан дөрвөн шүүгчийн асуудлыг хэлэлцэж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Ээлжит бус хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталлаа. Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 09.00 цагт, анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 2022 оны зургаадугаар сарын 27-ны 11.30 цагаас эхлэн тус тус Шүүхийн…

Read More

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 54.5 хувийн саналаар буюу 1 гишүүний саналын илүүгээр хэлэлцэхийг дэмжлээ. Өнөөдөр УИХ-ын чуулганаар үзэл баримтлалыг нь дэмжих эсэхийг хэлэлцэх гэж байна. ХЗДХЯ-наас өргөн барьсан энэхүү төслөөр бол “Тусгай сангийн хөрөнгө, зээл олгох эрх бүхий хуулийн этгээдийг залилах” хэмээх гэмт хэргийг шинээр томъёолж, Эрүүгийн хуулийн 17.13 дугаар зүйл болгож байгаа юм байна. Шуудхан хэлэхэд, энэ бол Хөгжлийн банкныхан, ЖДҮХС зэрэг Засгийн газрын сангаас зээл авсан, зээл гаргахад албан тушаалаараа нөлөөлсөн нөхдөд зориулж бичсэн өршөөлийн хууль байна. Үйлдлийг нь, “Санхүүгийн нөхцөл байдал, мэдээлэл, тайланг худал мэдүүлж, эсхүл хуурамчаар үйлдэж тусгай сангаас,…

Read More

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өчигдөр болж, Б.Жагарын байгуулсан Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам (САИНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцлээ. Улмаар Улс төрийн намын тухай хуульд заасан “намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам”, “намыг өөрчлөн байгуулах, татан буулгах журам, дэг”, “санхүүгийн эх үүсвэр, намын хөрөнгийн байдал, түүнийг захиран зарцуулах журмыг нарийвчлан зохицуулаагүй, хуулиар гагцхүү намын Их хуралд олгосон “намын төлөөллийн төв болон хяналтын байгууллагын тайланг хэлэлцэх” эрхийг баталгаажуулаагүй, намын Их хурал, түүний эрх шилжүүлснээр Бага хурлаар шийдвэрлэх эрхийг өөр этгээд хэрэгжүүлэхээр тусгасан зэрэг нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлага хангаагүй гэж дүгнэжээ. Тиймээс Улс…

Read More

—“Улаанбаатар импэкс”-ийнхэн хоёр шүүгчид хахууль өгсөн гэв үү- Өмгөөлөгч Б.Баасанцогт болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэхээр товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. НПГ-аас дээрх гурван хүн болон “Номин холдинг”-ийн хамаарал бүхий “Улаанбаатар импэкс” компанид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн сард шүүхэд шилжүүлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарт Эрүүгийн хуулийн 22.1-1-т заасан албан тушаалаа урвуулсан, 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг…

Read More

Цагдаагийн Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 102 дугаарын утсанд өнгөрсөн мягмар гарагт нэгэн иргэн “Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, “Цагаанхуаран” хотхоны хойд талд, гэр хороолол дунд байрлах хогийн цэг дээр цагаан шуудай дотор хүн хийгээд хаясан байна” гэсэн мэдээлэл өгчээ. Дуудлагын дагуу НЦУГ-ынхан, холбогдох албадын мэргэжилтэн, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хэргийн газрын үзлэг хийхэд өвлийн хувцас, хүрэмтэй эмэгтэйн цогцос муудаж, илжрэн, зарим яс нь ил гарч, хэн болохыг нь таних боломжгүй болсон байжээ. ШШҮХ-гийн шинжээчид цогцсоос бүтэн үлдсэн хурууных нь хээгээр талийгаачийг хэн болохыг тогтоож чадсан бөгөөд архины хамааралтай, тодорхой оршин суух хаяггүй Г гэх 39 настай эмэгтэй гэдгийг баталсан аж. Шинжээч эмч…

Read More

Шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгийн биеийн эрүүл мэндийн байдал, Авлигатай тэмцэх газар болон шүүхэд хандан Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулна гэсэн хүсэлтийг үндэслэн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ. Түүний биеийн эрүүл мэндийн байдлын талаар хорих ангийн нэгдсэн эмнэлгийн хариуцсан эмч, эмнэлгийн Комиссын шийдвэр зэргээс үндэслэн яллагдагч Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.Тиймээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Read More

Тайз дэлгэцийн олон дүрүүдээрээ олонд танигдсан жүжигчин Б.Одончимэг, О.Дөлгөөн нар үй зайгүй дотно нөхөрлөдөг. Тэд театрт хамт ажилладаг байхаасаа нөхөрлөсөн бөгөөд уг нөхөрлөлөө бататгаж өдгөө Байгаль нуурын эрэг дээр хамтдаа аялж, зугаацаж яваа аж. Жүжигчин О.Дөлгөөний хувьд саяхан “Тамгагүй төр” жүжигт Гүргэл хатны дүрийг бүтээж олны магтаал сайшаалыг сонссон бол Б.Одончимэгийн хувьд “Фантастик” хамтлагийн шинэ бүтээлд гол дүрийг бүтээж буй гэнэ лээ. Тэдний аялалын гэрэл зургийг сонирхуулж байна.

Read More

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч асан Д.Энхжаргал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж шүүгч Д.Ренчинхорол гаргасан юм. Тэгвэл түүний захирамжийг НПГ-ын хяналтын прокурор Б.Мөнгөншагай эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхээр дээрх хоёр албан тушаалтанд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо. ННҮГ-ын дарга асан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Энхжаргал нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 оны есдүгээр сард саатуулан, “Хангарди” ордон дахь албан өрөөнд нь нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтууд, нэлээд их хэмжээний…

Read More

Хөвсгөл нуур  Юнескод бүртгэгдлээ. Хүн ба шим мандал хөтөлбөрийн Дэлхийн сүлжээнд дөнгөж сая бүртгэгдлээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар олон улсад данстай боллоо. 1,7 сая га газар хамран бүртгэгдэв. Парис хотод зохион байгуулагдаж буй UNESCO Хүн ба шим мандалын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34-р хурлаар Хөвсгөл нуурыг хүлээн авч бүртгэлээ.

Read More