Зохиогч: Эрхэм админ

Шүүхээс яллагдагч Д.Эрдэнэбилэгийн биеийн эрүүл мэндийн байдал, Авлигатай тэмцэх газар болон шүүхэд хандан Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулна гэсэн хүсэлтийг үндэслэн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ. Түүний биеийн эрүүл мэндийн байдлын талаар хорих ангийн нэгдсэн эмнэлгийн хариуцсан эмч, эмнэлгийн Комиссын шийдвэр зэргээс үндэслэн яллагдагч Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзсэн байна.Тиймээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Read More

Тайз дэлгэцийн олон дүрүүдээрээ олонд танигдсан жүжигчин Б.Одончимэг, О.Дөлгөөн нар үй зайгүй дотно нөхөрлөдөг. Тэд театрт хамт ажилладаг байхаасаа нөхөрлөсөн бөгөөд уг нөхөрлөлөө бататгаж өдгөө Байгаль нуурын эрэг дээр хамтдаа аялж, зугаацаж яваа аж. Жүжигчин О.Дөлгөөний хувьд саяхан “Тамгагүй төр” жүжигт Гүргэл хатны дүрийг бүтээж олны магтаал сайшаалыг сонссон бол Б.Одончимэгийн хувьд “Фантастик” хамтлагийн шинэ бүтээлд гол дүрийг бүтээж буй гэнэ лээ. Тэдний аялалын гэрэл зургийг сонирхуулж байна.

Read More

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар (ННҮГ)-ын даргаар ажиллаж байсан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч асан Д.Энхжаргал нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 7-нд хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэх захирамж шүүгч Д.Ренчинхорол гаргасан юм. Тэгвэл түүний захирамжийг НПГ-ын хяналтын прокурор Б.Мөнгөншагай эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхээр дээрх хоёр албан тушаалтанд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр боллоо. ННҮГ-ын дарга асан Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Энхжаргал нарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2017 оны есдүгээр сард саатуулан, “Хангарди” ордон дахь албан өрөөнд нь нэгжлэг хийж, санхүүгийн бичиг баримтууд, нэлээд их хэмжээний…

Read More

Хөвсгөл нуур  Юнескод бүртгэгдлээ. Хүн ба шим мандал хөтөлбөрийн Дэлхийн сүлжээнд дөнгөж сая бүртгэгдлээ. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар олон улсад данстай боллоо. 1,7 сая га газар хамран бүртгэгдэв. Парис хотод зохион байгуулагдаж буй UNESCO Хүн ба шим мандалын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34-р хурлаар Хөвсгөл нуурыг хүлээн авч бүртгэлээ.

Read More

Монгол Улсын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер Гомбын Равданг танихгүй хүн ховор. Дэлгэцийн бүтээлд тоглохоос гадна тайзны үйл ажиллагаанд хөтлөгчөөр уригдан ажилладаг тэрбээр түргэн ууртай нэгэн гэдгээ нуудаггүй. Түүнээсээ болж асуудалд орох нь ч бий. Хэзээд хэлэх гэснээ ил хэлдэг тэрбээр саяхан болж өнгөрсөн “Гэгээн Муза” олон улсын театрын наадам 16 дахь удаагийн наадмын үеэр Соёлын яамныхнаа шүүмжлээд, “Бурхад чуулдаг энэ тайзан дээр, энэ цаг үед ЗГ-ын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар ярьж байна. Өнөөдөр энэ тайзны гол эзэд нь уран бүтээлчид байх ёстой тэрнээс сайд нар, ерөнхий сайд биш, яамны түшмэл биш. Цаашид анхаараарай. Ажлаа албан өрөөндөө хий.…

Read More

Улс төрийнхөн дундаа орчин цагийн “Исмэл” сайд гэгддэг, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж хоёр хүүтэй. Том хүү Н.Анхбаяр нь өдгөө 37 настай ч төрийн албанд 15 жил ажилласан нэгэн. Тэрээр “сайн” аавын буянаар Гадаад харилцааны яамны гэрээ, эрхзүйн газрын дэд захирал, Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, Олон улсын гэрээ, эрхзүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга, Консулын газрын дэд захирал, одоо Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй. Түүнийг манай сайт папараци дурандаа буулгалаа. Төрийн ордонд 30 жил түшмэлийн алба хашсан Ц.Нямдоржийг аатай улстөрч гэдгийг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг. Харин түүнийг хүү Н.Анхбаяр аавынхаа шийрийг хатаасан нарийн…

Read More

Монгол улсад ДОХ-ын 381 дахь тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Хэдийгээр бүртгэгдсэн нь энэ боловч бүртгэгдээгүй тохиолдол цөөнгүй байх эрсдэл өндөр байна. Энэ талаар сэрэмжлүүлэх зорилгоор ДОХ өвчинтэй казах залуу санаатайгаар таван бүсгүйд халдаасан хэргийг хүргэж байна. Монгол улсын иргэд Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн болох тохиолдол гарсаар байгаа. Тэгвэл Монгол улсын иргэншлээс гарсан иргэн Г.Б гэгч нь БНКУ-д байхдаа ХДХВ/ДОХ тусаад эргэж эх орондоо ирээд, санаатайгаар бүсгүйчүүдэд халдаасан хэрэг бүртгэгджээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Г.Б нь түргэний эмч мэргэжилтэй одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн. Тэрбээр Монгол улсын иргэншлээ солиулж, 2018 онд Бүгд Найрамдах Казахстан улсад байхдаа ДОХ өвчин…

Read More

Монголын шашны хамгийн том суудалд Чойжамц хамба суудаг. Шар малгайтнуудыг тэргүүлдэг түүний гэрэл зургийг манай сайт папараци дурандаа буулгав. Түүний “нууц амраг” гэх тодотголыг яруу найрагч Ц.Хулан нэгэнтээ өгч, түүний талаарх өөрийн үзэл бодлоо саяхан цахим хуудаснаа бичсэн байдаг. Яруу найрагч ахайтны тодотголыг бүрэн эхээр нь хүргэж байна. Цоодолын Хулан “Нууц амраг” Хамба Д.Чойжамц танаа Монголын шашны тэргүүн Д Чойжамц гуайтай өчүүхэн би гуравхан зүйл дээрээс муудалцаад байгаа ухаантай. Үүнийг Танд өөрт нь болон эл асуудлыг тойрон маргаж буй лам хар олон түмэндээ хүргэе. НЭГДҮГЭЭРТ: МОНГОЛЫН ШАШНЫ ХУУЛЬ ЯАГААД УДААШИРЧ БАЙНА? ГАДААДЫН БАШИР ТҮРЭМГИЙ НӨЛӨӨ, МАНАЙ УРВАГЧ УЛСТӨРЧДИЙГ Д. ЧОЙЖАМЦ…

Read More

МУСГЗ бурханч лам Г.Пүрэвбатыг “Аглаг бүтээлийн хийд”-ээр нь монголын ард түмэн андахгүй. Үүгээрээ ч монголын шашны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. Бурханч лам маань сүүлийн жилүүдэд нийслэлд байхаасаа илүү нийслэлээс 100 гаруй км-ийн цаана байрлах Аглаг бүтээлийн хийддээ бурхны хөргийг бүтээж, бясалгах болсон. Гэр бүлээрээ хөдөө амьдарч хотруу бараг орж ирдэггүй бурханч ламын Солонгос гэргийтэй гэдгийг уншигчид маань дуулж байсан биз ээ. Солонгос гэргий Ким Сон Жон нь сургуулийнхаа гадаад харилцааг хариуцан ажилладаг, мөн “Улаанбаатар буян” компанийн хувь эзэмшигч нэгэн ажээ. Бурханч ламын ар талыг найдвартай даадаг гэдгээрээ алдартай Ким Сон Жон Г.Пүрэвбат ламд хоёр охин төрүүлж өгсөн бөгөөд…

Read More

Жил солигдох агшинд “Бар жилд хуримлаж болдоггүй, хүүхэд гаргаж болдоггүй” гэх мухар сүсэг бүхий үгс сошиалд хөвөрч байв. Уг үгний үнэн эсэхийг батлах хүн үгүй ч, үүнд итгэсэн хүн бишгүй. Тэгвэл энэ усан Бар жилд шинэ хүнээ өлгийдөх олны танил бүсгүйчүүдийг онцолж байна. Жүжигчин Б.Ариунцэцэг Фото модель Б.Сансармаа Жүжигчин Б.Мишээл Загвар өмсөгч Нуна

Read More