МУСГЗ бурханч лам Г.Пүрэвбатыг “Аглаг бүтээлийн хийд”-ээр нь монголын ард түмэн андахгүй. Үүгээрээ ч монголын шашны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн.
Бурханч лам маань сүүлийн жилүүдэд нийслэлд байхаасаа илүү нийслэлээс 100 гаруй км-ийн цаана байрлах Аглаг бүтээлийн хийддээ бурхны хөргийг бүтээж, бясалгах болсон. Гэр бүлээрээ хөдөө амьдарч хотруу бараг орж ирдэггүй бурханч ламын Солонгос гэргийтэй гэдгийг уншигчид маань дуулж байсан биз ээ. Солонгос гэргий Ким Сон Жон нь сургуулийнхаа гадаад харилцааг хариуцан ажилладаг, мөн “Улаанбаатар буян” компанийн хувь эзэмшигч нэгэн ажээ.
Бурханч ламын ар талыг найдвартай даадаг гэдгээрээ алдартай Ким Сон Жон Г.Пүрэвбат ламд хоёр охин төрүүлж өгсөн бөгөөд охид нь БНСУ-д амьдардаг гэнэ лээ.