Сэтгүүлчид өчигдөр /2022.06.13/ Төв талбайд тайван жагсаал хийлээ. Энэ үеэр авсан фото сурвалжилгыг хүргэж байна. Сэтгүүлчдийн тайван жагсаалын үеэр Isee.mn мэдээллийн сайтын эрхлэгч М.ОТГОНБАЯР “Сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон явдал бол Монголын сэтгүүл зүйн салбарын асуудал. Ганцхан сэтгүүлчийн асуудал биш. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17-д “Монгол Улсын иргэн төрийн нууцад үл хамаарах мэдээ мэдээллийг хайж олох, мэдэх эрхтэй” гэсэн байдаг. Төрийн нууц гэдэг төрийн нууцыг хамгаалах ёстой субъектуудад л байдаг. Төрийн өндөрлөгүүдэд төрийн нууцад үл хамаарах мэдээлэл хамаардаг. Үүнээс бусад мэдээллийг бид иргэдэд хүргэх үүрэгтэй. Энэ эрхийг зөрчвөл Эрүүгийн хуулиар хамгаалсан зүйл заалт байдаг. Сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон явдал нь Үндсэн хууль болон…
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 54 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1968 оны зургадугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо мэндэлжээ. Тэрбээр Монгол Улсын 30, 31 дахь Ерөнхий Сайд, МАН-ын дарга байсан бөгөөд 2021 оны 7 дугаар сараас Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байна.
“Гудамжны түргэн хоол” гэх бизнесийг амжилттай эхлүүлэн хэрэгжүүлж яваа залуу бол загвар өмсөгч О.Билгүүн. Хэзээнээс бизнес сэтгэлгээтэй гэгддэг тэрбээр Хотын дарга Д.Сумьяабазар, Хуульзүйн сайд Нямбаатар нарт хоолны гайхамшгийг мэдрүүлж, ходоодоор нь базангаа хоолны шоу хийгээд авчээ. Тэрбээр энэ тухайгаа “Нэг тийшээ боллоо. Явуулын хоол үйлчилгээний Нийслэлийн дүрэм журам болон хууль тогтоомжийн хоорондын уялдааг нэг тийш нь болгож шийдсэн гэсэн сайхан мэдээтэй. Сайд хуулийн төсөл өргөн барьж Хууль Зүйн Яам болон Нийслэлийн явуулын хоол үйлчилгээний захирамж, шийдвэрийг хуулийн хүрээнд уялдуулан шийдэж хүлээн зөвшөөрч байгаа анхны тохиолдол болж байна. Дэмжин ажилласан иргэд, хэвлэл мэдээлэл, хамт олон, төр засагтаа баярлалаа. Өрх бүр өөрийн…
Урлагийн ертөнцөөс олонд танигдсан уртын дуучин Д.Жавхаасайхан өдгөө “хөдөөний хүн” болж, морь уях болсон. Тэгвэл тэрбээр сумынхаа уяачдын холбоог удирдах эрхэм үүргийг хүлээж авчээ. Дуучин залуугийн хувьд бага балчраасаа хурдан морь унаж өссөн бөгөөд сайн морины төлөө хэдийг ч хаях бодолтой хорхойтой нэгэн гэдгээ ч илэрхийлдэг. Харин түүний гэр бүлийн хүн Д.Үүрийнтуяа мөн л Дундговь аймгаас гаралтай малчин ардын охин юм.
“Намайг Амараа гэдэг” рекламаараа олонд танигдсан жүжигчин Б.Амарсайхан Монгол Улсын Соёлын элч болжээ. Тэрбээр дэлхийн 35 орны жүжигчдээс шалгарч, Нетфликсийн “Марко поло” цувралд Ариг бөхийн дүрд тоглосноор эх орныхоо түүх, соёлыг кино урлагаар дамжуулан дэлхийд сурталчсан нэгэн. Үүнээс хойш Франц, Япон, Казахстан, АНУ-ын кино уран бүтээлчидтэй хамтран эх орныхоо соёл, монгол хүний тухай кино уран бүтээлүүдийг туурвиж, Зүүн Өмнөд Ази, Япон, Герман, Зүүн ЕвропХойд Америкийн үзэгчдэд кино театраар болон HBO East Europe, Fox Asia, Amazon prime платформуудаар түгээсэн амжилттай яваа. Монгол улсыг хилийн чанадад сурталчлах энэ эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлэхэд өөрийн авьяас чадварыг дайчлан, хичээн зүтгэхээ тэрээр илэрхийлжээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан шинэ “Хамтын гэрээ” энэ оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. 2023 оныг дуустал хоёр жилийн турш хэрэгжих “Хамтын гэрээ”-нд хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэлт тусгагдсаны нэг нь цалин, хөнгөлөлтийн тухай асуудал юм. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн “Хамтын гэрээ”-нд нийт ажилтны цалинг 10 хүртэл хувиар, үйлдвэрийн ажилтанд олгодог орон сууцны хөнгөлөлт дэмжлэгийн 12 сая төгрөгийг 13 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Энэ заалтыг хэрэгжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/346 тоот тушаалаар үйлдвэрийн газрын нийт ажилтны цалинг 6-р сарын нэгний өдрөөс 10 хувиар нэмэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр тус Хамтын гэрээнд заасан “Үйлдвэрийн…
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Загийн усны хоолойн гүний ордоос шугам татах болон Нүүрс баяжуулах үйлдвэрийн нөлөөллийн бүсийн малчдыг уурхайн үйл ажиллагаа, компаниас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, төсөл гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах нэг өдрийн аялалыг Цогтцэций сумын багийн Засаг дарга нартай хамтран зохион байгууллаа. Компаниас хэрэгжүүлж буй Загийн усны хоолойн гүний ордоос шугам татах, нүүрс баяжуулах үйлдвэр, 450 мвт-ын цахилгаан станц байгуулах зэрэг Монгол Улсын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэх төслүүдийн бүтээн байгуулалт тус сумын нутаг дэвсгэрт өрнөх юм. Энэ удаагийн нэг өдрийн танилцах аялалд Сийрст, Билгэх, Цагаан-Овоо, Өгөөмөр дөрвөн багийн…
Хошин урлагийнхан “Эмоци” продакшины жүжигчин Б.Ариунцэцэг гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа бусдаас ялгарч чаддаг нэгэн. Хэд хэдэн олон ангит болон уран сайхны кинонд тоглож олны танил болсон тэрбээр Боловсрол суваг телевизимйн бүтээл “Яг түүн шиг” шоунд оролцож олны хайр хүндэтгэлийг улам их хүлээсэн. Өдгөө хоёрдахь амьдралаа зохиож, хэдхэн хоногийн дараа охиноо дүүтэй болгохоор зэхэж буй тэрбээр өөрийн төрхөм гэр бүлээ танилцуулжээ. Жүжигчин бүсгүйн хувьд өдгөө 30 настай, айлын том охин аж. Бага насаа Эрдэнэт хотод өнгөрүүлсэн тэрбээр анхны амьдралаа “Outlaw” хамтлагийн дуучин Б.Чинзоригтой эхлүүлж байсан. Гэвч тэдний амьдрал гурван жилээс хэтрээгүй, хоёр тийш болсон. Ингээд авьяаслаг бүсгүйн гэр бүлийн нандин зургаас…
УДЭТ-ын жүжигчин,МУГЖ Г.Амгаланбаатар бухимдуу явна. Тэрбээр Улсын их баяр наадмын нээлтийн талаар өөрийн олон нийтийн сүлжээгээр ийнхүү бичжээ. “Төр засгаас 100;101 жил гээд л сүржигнээд бх юм. Энэ жилийн төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү. Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй шүү!!! Өнөөдөр 6 сарын 13 одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй бна. Ид шидтэн л биш бол амжихаа байлаа” гэжээ.
Хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ боловч тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй “бие засах газар” буюу жорлон монголчуудын тулгамдсан асуудлын нэг болсон ч шийдэлгүй өнөөг хүрэв. Энэ нь зөвхөн гэр хорооллоор хязгаарлагдахгүй зорчигч тээврийн вагонуудад ч тулгамдсан асуудал болсныг бид энэ удаад онцолж байна. УБТЗ-ын тээвэрт оролцдог нийт 3324 ачааны вагоны 46.6 хувь буюу 1400 орчим вагон энгийн жорлонтой гэх тооцоолол бий. Насжилтыг нь тооцвол 1962 оноос хойш үйлдвэрлэсэн эдгээр энгийн жорлонтой вагонуудыг зорчигч тээвэрт ашигладаг юм байна. Энгийн жорлонтой вагон бохирдлоо гадагш шууд хаяж, байгаль орчныг бохирдуулах, өвлийн улиралд мөстөж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, хот суурин, өртөө…
