Зохиогч: Эрхэм админ

Эртээ урьдын цагт… гэдэг шиг цагийн сайханд Сэлбэ голын сэрүүн дэнж дээр хотынхон зугаалахаар очиж, хүүхдүүд гүүрэн дээрээс нь голын ус руу үсрэн шумбадаг байсан гэнэ билээ. Хог шороотой холилдсон сайр чулуун дундуур нарийхан судал татуулан урсах ус нь шагайгаар арай ядан татаж, хур муутай жилдээ амь тавих шахдаг одоогийн Сэлбэ голыг харж буй бидний хувьд уг яриа үлгэр домог мэт сонсогдоно. Сэлбэ голыг сэхээрүүлж амжаагүй байтал сувдаг шунахай сэтгэлтнүүд Шархад, Улиастайн голоор урсах Улиастайгаа мөн ухаж төнхөж байшин барилга барихаар арматур зангидаж, бетон зутгаж эхэлснийг ТАС.МН сайт онцлож байна. Уг нь тус голыг 2014 онд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар…

Read More

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны зургадугаар сарын 13-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа сунгах, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх 2 төрлийн үйлчилгээний хүсэлтийг цахимаар хүлээн авна. Тодруулбал, Гадаадын иргэн Монгол Улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд биечлэн ирж оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалтаа хийлгэн, оршин суух үнэмлэхээ хураалгадаг байсан. Тэгвэл энэхүү үйлчилгээг хялбарчлах зорилгоор оршин суух бүртгэлээс хасалт хийх хүсэлтийг ийнхүү цахимаар (https://immigration.gov.mn/mn/residence-permit-cancel/ ) хүлээн авч, шийдвэрлэхээр боллоо. Харин оршин суух үнэмлэхээ хураалгаж, паспортод тэмдэглэгээ хийлгэхдээ хилээр гарах үедээ хилийн боомтод эсвэл өөрт ойр байрлах Гадаадын иргэн,…

Read More

Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ. Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл хоёрдугаар сарын 14-ний-өөс дөрөвдүгээр сарын 01 хүртэл үргэлжилж, дөрөвдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан. Харин гуравдугаар улирлын хичээл дөрөвдүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд: 1-3 дугаар анги зургадугаар сарын 06-ны өдрөөс амарсан бол, 4-5 дугаар анги зургадугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдрөөс эхэлнэ. Харин 6-12 дугаар ангийн зургадугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.

Read More

Бурхан багшийн Их дүйчин өдөр маргааш буюу зургаадугаар сарын 14-ний Мягмар гарагт тохионо. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар дээрх өдөр бүх нийтээрээ амрах юм. Мөн автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Гандантэгчэнлин хийдийн Хамба лам Д.Чойжамц “Зургаадугаар сарын 14-нд Бурхан багшийн Их Дүйчин өдөр болно. Энэ өдөр нь бурхан багш эхийн хэвлийд оршсон, төгс гэгээрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван өдөр давхацдаг. Уг өдөр буян үйлдэж, нүглийг тэвчдэг. Иргэд сүм хийддээ ирж биеийн буян ариусал, энэрч хайрласан сэтгэлээр бие биетэйгээ харьцдаг уламжлалтай” хэмээн уг өдрийн утга учрыг тайлбарласан

Read More

Дуучин Ану буюу Уранхолбоо амаржиж зургаа дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Дуучин бүсгүйн хувьд хүүхдийнхээ хүйсийг нууцалж байгаа бөгөөд өнгөрсөн онд удам залгах хүү төрүүлэхээр төлөвлөж байгаагаа нийгмийн сүлжээндээ хуваалцаж байсан юм. Бүл нэмсэн Б.Түвшинбаярын гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Read More

Канадын дуучин Жастин Биберийн нүүрний баруун тал саажиж, мэдээгүй болсон талаар алдартан өөрийн инстаграмаар дамжуулж мэдээлсэн байна. Энэ нь “Ramsay Hunt Syndrome” буюу нэг төрлийн вирус гэж дуучин эр тайлбарлажээ. Энэхүү саажилтыг зогсоож, хэвийн байдалдаа орохоор тэрбээр эрчимт эмчилгээнд хамрагдаж эхэлсэн бөгөөд зарим аялан тоглолт, оролцохоор төлөвлөж байсан арга хэмжээнүүдээ цуцалсан байна. Мөн сэтгэл санаагаар дэмжиж байгаа хүмүүст талархлаа илэрхийлээд, миний төлөө үргэлжлүүлэн залбираарай хэмээн хүссэн юм.

Read More

Жүжигчин Ганзориг анх “Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ олонд танигдаж, одоо ч “Сампил” Ганзориг гэх нь бий. Сампил Ганзориг Монголын олон ангит “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд тоглосон. Одоо хошин урлагийн “Маск” продакшнд данстай түүнийг сайн жүжигчин гэж хүмүүс үнэлдэг. Олны дунд “Овжин охид” уран сайхны киноны 19 насанпаа Сампилын дүрээр алдаршсан жүжигчин Ц.Ганзориг өнөөдөр охиныхоо зургаар цахим хуудсаа гоёжээ. Учир нь түүний охин дунд сургуулиа дүүргэж, хонхны баяраа хийж буй аж. Тэрбээр анхны амьдралаа 29 насандаа өөрөөсөө 8 насаар дүү бүсгүйтэй эхлүүлж хоёр хөөрхөн хүүхдийн аав болсон. Гэвч тэдний амьдрал бүтэлгүйтэн, үе тэнгийн бүсгүйтэйгээ дахин амьдрал эхлүүлсэн. Тэрбээр…

Read More

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, МУСТА П.Баярмагнай Монгол театр дэлгэцийн урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза 2022” наадмаас хөгжимт жүжгийн төрөлд эрэгтэй гол дүрийн шагнал хүртлээ.

Read More

Чөлөөт уран бүтээлч, бөхийн зүтгэлтэн, улсын ахлах гарын даа Шагдарын Батжаргал гуай Хэнтий аймаг болон хуучнаар “Сэцэн хан” аймгийн гаралтай 800 орчин бөх болон бөхийн зүтгэлтэнгүүдийн тухай судалгаа хийж, намтарчилсан – баримтат уран сайхны сэдэвтэй “Манлайн баясгалан” номын нээлтэд зориулж Аймаг цэргийн цолтой 256 бөх барилдлаа.

Read More

Шинэхэн гүнжээ сэтгэл догдлон хүлээж байгаа нэгэн аав, хайртай ханьдаа гэнэтийн бэлэг барих гээд зогсож байгаатай бид тааралдав. Аавын сэтгэл хөдлөөтэй хажууд байгаа найзтайгаа шаар үлээсээр машинаа чимэглэж суугаа нь энэ. Таны гэр бүлд хамгийн сайн сайхан эрүүл энхийг хүсье.

Read More