Засгийг улстай нь залилах Финтек луйврыг Л.Оюун-Эрдэнэ нээчихсэн юм биш байгаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн бүрийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц, аюулгүй байдалд заналхийлж болох гаднын оффшор компанийн асар их мөнгөн дүн бүхий хөрөнгө оруулалттай бизнесийг Монгол Улсын Засгийн газар, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын шууд дэмжлэгтэйгээр хэсэг залуу оруулж ирснээ хэд хоногийн өмнө нийгмийг талцуулан, олныг бухимдуулан байж сүр дуулиантай хийсэн “Цахим үндэстэн-2021” шоугаар дамжуулан зарлан тунхаглав. Энэ бол ноцтой аюул гэдгийг Монгол Улсын тагнуул, хууль хүчний тусгай байгууллагууд анхааралдаа авсан гэдэгт итгэж байна. Дэлхий даяар дижитал технологийн эринд шилжиж, түүний үр шимийг…
Зохиогч: Эрхэм админ
Тээвэр ложистикийн төвийн Зүтгүүрийн депогийн 30 жилийн ой энэ оны 6-р сарын 22-нд тохионо. Түүхт ойгоо угтаж, тус төвийнхөн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний найдвартай ажиллагаа, тээвэрлэлтийн шуурхай байдлыг хангах, хамт олны дунд эерэг харилцаа хандлага бий болгож, ажлын уялдааг сайжруулах зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байгаа тухай Тээвэр ложистикийн төвийн орлогч дарга Г.Баяр мэдээллээ. Түүхт ой, Төмөр замчдын өдрийг угтан мэргэжлийн ур чадварын тэмцээн, сэлгээний бригад, зааварлагч машинчтай хамтарсан сургалт, мэдлэг сорьсон АХА, гар бөмбөг, ширээний теннисний нөхөрсөг тэмцээн, чөлөөт цагийн цэнгээнт нэвтрүүлэг, караоке дууны тэмцээн зохион байгуулж, Илчит тэрэгний зүтгүүрийн депод…
Хувийн өмчөө хамгаалж эсэргүүцлийн хэдэн үг шидсэн залууг баривчиллаа. Нийтийн эрх ашиг гэх сайхан үгээр халхавчлан иргэдийн эзэмшлийн хашаа, граж, амралтын газар зэрэг юу таарснаа хууль тогтоомж, нөхөн олговоргүйгээр эвдэн сүйтгэж, хураан “тонож” байна. Гэсэн атал хамгийн тод жишээ болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүс, Бага тэнгэрийн амны чанх хойно, Туул голын эрэг дагуу аялал жуулчлалын зориулалтаар дөрвөн га газар эзэмшдэг “Зүүнбаян рефайнери” гэх компани Туул голын эргийн бургасыг хядаж, эрэгт нь тулган 50 айлын таун хаус босгочихсон түрэмгийллийн мөрөөр хэн ч юу ч хийж чадахгүй байгаа нь үнэн. Энэ шударга явдал уу?! Өнөөх нь байгаль орчны холбогдолтой бүхэл…
On’n Off продакшны гүйцэтгэх захирал, Mongolia’s Next Top Model нэвтрүүлгийн шүүгч Т.Нансалмааг танихгүй хүн ховор. 1990-ээд онд их хотын “лүүнз” хүүхэн явсан тэрээр монголын шоу бизнес, загварын ертөнц, урлаг соёлт мөрөө тод үлдээсэн бүсгүй. Хүмүүст өөрийн дуу хоолой, ажил хэргээрээ эчнээ танил болсон Т.Нансалмаагийн талаар тэр бүр сайн мэдэхгүй байж болох юм. Учир нь Google-д түүний ярилцлага маш цөөн. Пентатоник наадмыг хөтөлж, “Master of Cerenomy” гэх нэр хүндтэй үүргийг гүйцэтгэж байснаар нь монголын элитүүд, дундаас дээш насныхан илүү тод санадаг байх. Өдгөө 50 насны босго алхсан ч тэрбээр хаана ч, хээнцэр, чамин тансаг харагдаж чаддаг. Тэгвэл өөрийн цахим хуудаснаа зуны…
“Зүрхний төрөлхийн гажиг” гэх өвчин дэлхий нийтэд түгээмэл болсон бөгөөд манай улсад ч энэ өвчниймэс засалд орох зайлшгүй шаардлагатай хүүхэд олон байдаг. Хүний орчлонд ирэх хосгүй хувь заяаг олсон ч үдлээд буцахын дайтай амьдрах хувь тохиосон бяцхан зүрхнүүд юутай харамсалтай… Гэхдээ бусдыг зовлонгоос гэтэлгэж, амьдрал бэлэглэх ачтан байгаа нь бас юутай азтай, юутай сайхан. Тэрхүү ачтан бол “Зүрхний гэгддэг Б.Болдсайхан эмч”. Түүнийг “Сонгдоогийн”, “Сахал”, “Нийтлэлч” гэх зэргээр монголчууд авгайлдаг. Гэхдээ эдгээрээс “Зүрхний Болдсайхан” гэх нь илүү зохисон гэлтэй. Говь-Алтай аймгийн Төгрөг нутгаас гаралтай тэрбээр өдгөө орон нутгаар явж, зүрхний гажигтай хүүхдүүдийг эрт илрүүлж, эмчилгээ хийж яваа. Ингэхдээ тэрбээр хайртай гэргий…
АНУ-д хийсэн туршилтаар достарлимаб хэмээх эмийн бэлдмэл нь туршилтад орсон бүх өвчтөний хорт хавдрыг эдгээсэн байна. Достарлимаб хэмээх энэхүү эм нь Жемперли гэдэг брэнд нэрээр худалдаалагдаж байгаа бөгөөд эндометрийн хорт хавдрын үед хэрэглэдэг, дархлаа эмчилгээний бэлдмэл юм. Харин энэ удаагийн судалгаагаар тус эмийг шулуун гэдэсний хорт хавдрын эсрэг хэрхэн ажиллахыг хүний биед туршжээ. Туршилтыг Memorial Sloan Kettering хавдар судлалын төвийн судлаачид гүйцэтгэсэн байна. Туршилтад шулуун гэдэсний хорт хавдартай, химийн болон цацрагийн эмчилгээ хийлгээгүй 12 өвчтөн хамрагдсан ба тэд зургаан сарын турш гурван долоо хоног тутамд достарлимабыг тариулсан байна. Зургаан сарын дараа туршилтад хамрагдсан 12 өвчтөнд бүгдэд нь хорт хавдрын шинж…
Банкууд 3 сая төгрөгөөс дээш зээл олгохгүй байгаа талаар иргэний мэдээлэл ирлээ. Энэ талаар зарим банкуудаас тодруулахад иргэдийн зээлийн хүсэлтэд хязгаарлалт хийж эхэлсэн талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, Хаанбанк бизнесийн зээл огт гарахгүй байгаа бөгөөд онлайн зээл болон цалингийн зээлүүд гаргаж байгаа аж. Энэ тухайгаа тэд “Шалгуур бага зэрэг чангарсан учраас хүсэлт өгсөн хүн бүрийнх гарна гэсэн ойлголт биш” хэмээн хариулж байв. Хас банкны хувьд зээл шийдвэрлэх шинэчлэл муу байгаа учраас шалгуураа чангаруулжээ. Тиймээс зээл хүссэн иргэдийнхээ бизнесээ авч яваа байдал, эргэлдэх хөрөнгө, барьцаа зэргийг харах болсон гэнэ. Мөн цалин орлого нь тогтмол байвал тус банканд давуу тал болж байгаа аж.…
Барилга байгууламжийн зураг төслийн чанарыг сайжруулах талаар БХБЯ, Барилгын хөгжлийн төв болон холбогдох мэргэжлийн байгууллагууд үе шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “ВIM FORUM-2022” буюу барилгын мэдээлэлтэй загварчлалыг нэвтрүүлэх талаарх энэхүү форум юм. “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-д барилга байгууламжийн зураг төсөл боловсруулахад тогтвортой, ухаалаг, ногоон хөгжлийн зарчмыг тусган, олон улсын түвшинд хүргэх зорилтыг дэвшүүлж, Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем “BIM” нэвтрүүлэх талаар тусгасан байдаг. “BIM” нэвтрүүлснээр барилгын салбар бүрэн цахимжиж, зураг төсөл зохиогчид олон улсын зах зээлд гарч, төсөвт өртөг, байгаль орчин, эрчим хүчний үр ашиг зэргийг харгалзан илүү оновчтой, зөв төлөвлөлт хийх нөхцөл…
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид, зуны тэргүүн илүү сарын шинийн 10-ны лусын буулттай өдөр “Эрдэнэт мандал” овоогоо тахилаа. Бурхан багшийн сэрэг дүрийн “Жалданжанчүвлин хийд”-ийн ловон лам Б.Ганзам, Монгол Улсын гавъяат тамирчин, Үндэсний сур харвааны дархан мэргэн харваач, Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү нар “Эрдэнэт-Мандал” овоог тахих зан үйлийг зон олонд тайлбарлав. Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг 7 хийдийн болон Хамрын хийдийн лам хуврагууд Итгэл, Ганданлхавжаа, Очирваань, Жамсран, Дашчарвэвийн сан уншиж “Эрдэнэт мандал овоог тайх зан үйлийг үйлдлээ. Мөн тэнгэр хангайд өргөн сонордуулах айлтгал бичгийг Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх олонд зарлан сонордуулав. Тэрбээр: ”Нийтийн тооллын Нэгэн мянга 701 оноос…
Гишүүн, сайд, дарга нарын хүүхдүүд “ногоон гэрлээр” өндөр албан тушаалд залардаг ийм тохиолдлууд өмнө нь нэг биш удаа гарч, тэндээс “Төрийн алба ба төрлийн алба”, “Улс төр дахь ураг төрлийн хэлхээ”, “Улс төрийн ургийн мод”, “Удам дамжсан улстөрчид” гэх егөөдсөн атлаа гоё ганган хэллэгүүд бий болжээ. Хэдий “том хүний” хүүхэд ч гэлээ өөрийн хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээр өндөр албан тушаалд очсон нэгэн байхад төрсөн өдрийн бэлгэндээ даргын суудал авдаг нэгэн ч бас бий л гэлцдэг. Уяачын хүүхэд уяач, бөхийн хүүхэд бөх болохыг хориглож болдоггүй шиг улстөрч аавтай хүүхдийг битгий улс төрд ор гэж цагдах боломж байхгүй. Тиймдээ ч манайд гишүүний…
