“Зүрхний төрөлхийн гажиг” гэх өвчин дэлхий нийтэд түгээмэл болсон бөгөөд манай улсад ч энэ өвчниймэс засалд орох зайлшгүй шаардлагатай хүүхэд олон байдаг.
Хүний орчлонд ирэх хосгүй хувь заяаг олсон ч үдлээд буцахын дайтай амьдрах хувь тохиосон бяцхан зүрхнүүд юутай харамсалтай… Гэхдээ бусдыг зовлонгоос гэтэлгэж, амьдрал бэлэглэх ачтан байгаа нь бас юутай азтай, юутай сайхан.
Тэрхүү ачтан бол “Зүрхний гэгддэг Б.Болдсайхан эмч”. Түүнийг “Сонгдоогийн”, “Сахал”, “Нийтлэлч” гэх зэргээр монголчууд авгайлдаг. Гэхдээ эдгээрээс “Зүрхний Болдсайхан” гэх нь илүү зохисон гэлтэй.
Говь-Алтай аймгийн Төгрөг нутгаас гаралтай тэрбээр өдгөө орон нутгаар явж, зүрхний гажигтай хүүхдүүдийг эрт илрүүлж, эмчилгээ хийж яваа. Ингэхдээ тэрбээр хайртай гэргий Д.Энхцэцэгээ дагуулжээ.
Түүний гэргий анх “Топ мебель”-ийн эзэн гэдгээрээ бизнесийн хүрээнээс анх танигдаж байсан