Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Сайдын хүүхэд сайд болдогыг баталж яваа БХБЯ-ны дэд сайд Э.Золбоо
Папарацци

Сайдын хүүхэд сайд болдогыг баталж яваа БХБЯ-ны дэд сайд Э.Золбоо

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/09/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гишүүн, сайд, дарга нарын хүүхдүүд “ногоон гэрлээр” өндөр албан тушаалд залардаг ийм тохиолдлууд өмнө нь нэг биш удаа гарч, тэндээс “Төрийн алба ба төрлийн алба”, “Улс төр дахь ураг төрлийн хэлхээ”, “Улс төрийн ургийн мод”, “Удам дамжсан улстөрчид” гэх егөөдсөн атлаа гоё ганган хэллэгүүд бий болжээ.

Хэдий “том хүний” хүүхэд ч гэлээ өөрийн хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээр өндөр албан тушаалд очсон нэгэн байхад төрсөн өдрийн бэлгэндээ даргын суудал авдаг нэгэн ч бас бий л гэлцдэг.

Уяачын хүүхэд уяач, бөхийн хүүхэд бөх болохыг хориглож болдоггүй шиг улстөрч аавтай хүүхдийг битгий улс төрд ор гэж цагдах боломж байхгүй. Тиймдээ ч манайд гишүүний гишүүн хүү, сайдын сайд хүү, даргын дарга охин бишгүй л олон болж байна.

Тэдний нэг бол Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо.
Тэрбээр одоогоос хоёр жилийн өмнө буюу 2019 оны долдугаар сард Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон. Шадар сайд асан Ө.Энхтүвшин хүүгээ дэд сайд болмогц “Би хүүгээ дэд сайд болохыг мэдээгүй” хэмээн “мэлзэж”, эл үйлдлээрээ нилээдгүй шүүмжлүүлж байсан.
Энэ удаад Сайдын хүүхэд сайд болдогыг баталж яваа БХБЯ-ны дэд сайд Э.Золбоог папараци дурандаа онцолж байна.
Э.Золбоо нь 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд улс төр судлаач мэргэжлээр суралцаж төгссөн. Тус сургуульд Төрийн сангийн зээлээр суралцсан бөгөөд 16 мянган ам.долларын өрөө төлөөгүй гэх “хар түүхтэй”.
Тэрбээр 2007-2008 онд МХЕГ-т мэргэжилтэн, 2008-2012 онд ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2017 оноос НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга, 2018 оноос Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан нэгэн.
Дэд сайд Э.Золбоо ковидын эхэн үе буюу 2019 оны гуравдугаар сарын 15-16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор монголд ирэхдээ хүлээлгийн оочер дайрсан шүүмжлэлд өртөж байсан.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.