Зохиогч: Эрхэм админ

Монголын загварын ертөнцөд цөөн хэдэн эрэгтэй загвар өмсөгч байдгын нэг нь Э.Энхболд. Найзууд дундаа Эндо нэрээр хочлогддог тэрбээр Tara Endo брэндээ үүсгэн байгуулж амжилттай яваа гэхэд болно. Тэгвэл тэрбээр сүүлийн үед хоббигоо ажил болгохоор зорилго тавьж, нэлээдгүй завгүй гүйх болжээ. Тодруулбал, тэрбээр тун удахгүй болох З.Шинэчагтага, Цэндбаатар нарын тулааны зохион байгуулалтын арыг дааж, ханцуй шамлан яваа сурагтай. Олны дунд загвар өмсөгчдийг толгой хоосон, баян хүний хэтэвч рүү өнгийж амьдардаг гэсэн сөрөг имиж нийгэмд бий. Эсхүл мэргэжил боловсролгүй, айлын эрх хүүхдүүд загвар өмсөгч болдог мэт ярьдаг. Харин модель Э.Энхболдын хувьд энэ бүхний эсрэг байж, амьдралын хүнд бэрхийг мэддэг, анзаардаг хүмүүс хүнийг…

Read More

Сэтгүүлч Бодийн Болдбаатар. Тийм ээ яг зөв таньж байна, Болдкогийн цэцэрлэгийг барьсан өнөөх сайн “хүү”. Юм энгийн байхдаа сайхан. Барилга барьж хөлсөө дуслуулан гоймон оочилж, хог түүдэг хүн шиг л заримдаа “бүгээн” болчихсон зургаа нүүр номдоо тавихаас огтхон ч ичихгүй нь сонин. Фэйсбүүкт уг нь бол царай муутай хүн байдаггүй. Тэр өөрийн нэрийн хуудас болсон ток шоугаараа нийгэмд бөмбөг тэслэх болсон. Харин өдгөө холимог тулаанч З.Шинэчагтага, боксчин Цэндбаатар нарын бооцоот тулааныг зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Түүнийг манай сайт хэрхэн папараци дурандаа буулгасныг сонирхуулж байна. Сэтгүүлч Болдко нэвтрүүлэг хийснийхээ дараа нэг бус удаа халдлагад өртөж байсан гэдэг. Хутгалуулж, машинд дайруулж,…

Read More

Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурлын үеэр түүнийг сүүлчийн үгээ хэлэх зөвшөөрлийг шүүгч олгосон юм. Тэрбээр “Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Хийж болохгүй үйлдлийг хийсэн. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхэд бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. мөн аав ээж ах дүү төрөл төрөгсөд бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. СУРТАЛЧИЛГАА Миний найз бол хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа л хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз бол салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрчихье гэж, ийм нөхцөл байдалд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Энэ бүхнээс танхимд…

Read More

Эршүүд характер, уянгалаг хоолой, бага зэргийг “засвар орсон” ч хөөрхөн царай, гоолиг биеэрээ олны танил бүсгүйчүүдээс ялгардаг бүсгүй бол дуучин А.Хишигдалай. Дуулахын хажуугаар модел бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн брэнд дэлгүүрүүдийн нүүр царай болдог тэрбээр өнгөлөг, загварлаг, орчин цагийн моданы хувцасыг монголчууддаа нийлүүлдэг Unya boutique дэлгүүрийн нүүр царайгаар дахин тодорчээ. Өдгөө 30 насны босго алхаж буй тэрбээр энэ удаад залуу жүжигчин Сэтгэлтүвшин, “Точка”-ын Сувдаа буюу Номин нартай хамтран зураг авалтад оролцон, брэнд дэлгүүрийнхээ онцлогийг шингээсэн рекламны зураг авалтад оролцсон байна. Архангай нутгаас гаралтай дуучин бүсгүй уг зар сурталчилгаагаараа өөрийнхөө рекламны орон зайг дахин бататгаж чадлаа.

Read More

Мэргэжлийн боксын тулаанд амжилт үзүүлж яваа, олимпын аварга МУГТ Н.Төгсцогт одоогоос гурван жилийн өмнө инстграм од Энэрэл гэх бүсгүйтэй хамтран амьдарч, өнгөрсөн оны есдүгээр сард бяцхан охиноо өлгийдсөн. Тэгвэл түүний хөөрхөн гэргий Энэрэл өдгөө ТВ5 телевизийн нүүр царай болж, мэдээний анкар буюу нэвтрүүлэгч хийдэг болсон байна. Энэрэл бүсгүйн хувьд өдгөө 24 настай ч ямар сургууль төгссөн нууц хэвээрээ үлдсэн. Энхрий ялдам төрхтэй Энэрэл бүсгүй дунд сургуулийн ахлах ангийн сурагч байхдаа кинонд тоглож, хэд хэдэн рекламны нүүр царайгаар сонгогдож байсан. Сонирхуулахад, Н.Төгсцогтын экс эхнэр, том хүүгийнх нь ээж Д.Уранзаяа ч мөн телевизийн салбарт бизнес хийдэг.

Read More

Аялах дуртай бүсгүй Л.Мөнхзул буюу Аялагч Зу Зу одоо 23 настай. Монгол орны очиж үзээгүй аймаг, сум гэж энэ бүсгүйд байхгүй. Одоогоор 21 аймаг 270 сумаар аялаж дурсамж бүтээсэн түүхтэй. Нэг удаагийн аялалаар 18 хоногийн турш 4500 км аяласан байна. Энэ онд л гэхэд Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар 400 км замыг найман хүний бүрэлдэхүүнтэй явганаар алхаж аялсан юм. Түүний хувьд Баян-Өлгий аймгийн Алтай таван богд Малчин оргилд 4050м, Говь-Алтай аймгийн Сутай хайрхан 4230м, Баянхонгор аймгийн Ихбогд хайрхан 3957м, Хэнтий аймгийн асралт хайрхан 2799м, Хэнтий аймаг Алтан-Өлгий хайрхан 2650м гарсан. Спорт явган аялалын II зэрэгтэй Л.Мөнхзул Resort Mongolia tour…

Read More

Мэргэжлийн бокст хүч үзэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар тун удахгүй холимог тулаанч З.Шинэчагтагатай бооцоот тулаан хийнэ. Токио-2020 зуны олимпийн дараа багагүй шуугиан тарьж явсан түүнд олон өрсөлдөгч байдаг гэдгийг үзэгчид мэддэг болсон. Түүнийг монголчууд олимпын наадмын “аварга” хэмээн хүлээн зөвшөөрсөн, алтын дайтай шагналт байр байсныг хүлээн зөвшөөрч буй. Монголын төр ч түүний авьяас, хөдөлмөрийг үнэлж, Гавьяат тамирчин цолоор шагнасан билээ. “Хөлсөө гартал бэлтгэлээ хийчихээд заалнаас гарах мэдрэмж хамгийн төгс” хэмээн инээмсэглэл тодруулан, нүд нь гялалзах түүнд авьяас бий, хүсэл мөрөөдөл бий. Гэвч түүний асаж, дүрэлзсэн цаг хугацаа шулуун дардан байгаагүй. Тэр олон өрсөлдөгчтэй ч цагаан цайлган сэтгэл, өр…

Read More

Холимог тулааны мастер тулаанч З.Шинэчагтага тун удахгүй боксчин Э.Цэндбаатартай 600 сая төгрөгийн бооцоотой тулаан хийхээр болсон. Тэгвэл манай папараци дуран “харцаараа дальдчуулдаг” гэх З.Шинэчагтагыг онцолж байна. Тэрбээр арван настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж, дараа нь боксоор хичээллэх болжээ. Энэ тухайгаа нэгэн ярилцлагандаа “Бөх, боксын суурьтай гэж хэлж болох ч үнэндээ гудамжинд зодолдохдоо эмзэг газар нь цохих, мөргөх гээд янз бүрийн арга мэх хэрэглэж байлаа. Холимог тулаанд орохоос өмнөх миний амьдрал бол тэр чигээрээ зодоон байсан. Монголчуудын түүх бол газар нутаг булаацалдсан дайн юм. Цус урсгасан дайн дажин. Хурдан шуурхай довтлоод бүх юмыг нь булаагаад буцна. Энэ бол монголчуудын дайны арга барил…

Read More

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Эмээлт”-эд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт явуулж буй билээ. Энэ шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учраас НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12-т заасан “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх”, 24.3-ын “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхнаар хийлгэхээр Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоосон байна. Үүний дагуу өчигдөр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан нэр бүхий аж ахуйн…

Read More

Өнгөрөгч өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 500 долларын үнэтэй нүүрсийг 70 доллароор зарж, зөрүү мөнгийг нь оффшор луу оруулж байна” хэмээн мэдэгдээд байсан билээ. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас МЭДЭГДЭЛ хийжээ. МЭДЭГДЭЛ-д:

Read More