Монголын загварын ертөнцөд цөөн хэдэн эрэгтэй загвар өмсөгч байдгын нэг нь Э.Энхболд. Найзууд дундаа Эндо нэрээр хочлогддог тэрбээр Tara Endo брэндээ үүсгэн байгуулж амжилттай яваа гэхэд болно.
Тэгвэл тэрбээр сүүлийн үед хоббигоо ажил болгохоор зорилго тавьж, нэлээдгүй завгүй гүйх болжээ.
Тодруулбал, тэрбээр тун удахгүй болох З.Шинэчагтага, Цэндбаатар нарын тулааны зохион байгуулалтын арыг дааж, ханцуй шамлан яваа сурагтай.
Олны дунд загвар өмсөгчдийг толгой хоосон, баян хүний хэтэвч рүү өнгийж амьдардаг гэсэн сөрөг имиж нийгэмд бий.
Эсхүл мэргэжил боловсролгүй, айлын эрх хүүхдүүд загвар өмсөгч болдог мэт ярьдаг. Харин модель Э.Энхболдын хувьд энэ бүхний эсрэг байж, амьдралын хүнд бэрхийг мэддэг, анзаардаг хүмүүс хүнийг шууд дүгнэж, элдвээр ярьдаггүй гэдэгт итгэдэг гэсэн шүү.


