Монголын хошин урлагт нэгэн үеийн төлөөлөл болж гарч ирсэн уран бүтээлчид бол “Мөрөөдлийн театр”-ын Г.Алтаншагай, Б.Отгонтуяа, Б.Баттулга буюу Батушка нар. СУИС-ийн нэг ангийг дүүргэсэн тэд цахим хуудаснаа ангийнханаа зургийг нийтэлж дурсамжаа олон нийтэд хуваалцжээ. Тэдний ангийнхнаас “Шинэ үе” хамтлагт уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан жүжигчид цөөнгүй. Тухайлбал, “бүдүүн” Ганбаа буюу Ганбаяр, “алаг нүдэн” Мөнхгэрэл, монголын анхны фото мисс “хөөрхөн” Хулан нар гэнэ лээ.
Зохиогч: Эрхэм админ
Ц.Анударь урлагийн гэр бүлээс гаралтай. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл болон “Хувьсал” продакшны захирал У.Уранчимэг нарын ганц охин нь. Хятадын топ таван сургуулийн гуравдугаарт бичигддэг, дэлхийн 100 топ сургуулийн жагсаалтад багтсан Хятадын Жэжиан их сургуульд Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн боловсрол өндөртэй бүсгүй. Монголд подкаст хөгжөөгүй байхад тэрбээр өөрийн зохиосон уран зохиолын өгүүллэгүүдээ аудио хэлбэрээр фэйсбүүк хуудаснаа байршуулдаг байв. “Дэлхийн нүүдэлчид” подкастыг эхлүүлэх санаа нь өгүүллэгтэй холбоотой аж. Урлагийн гэр бүлээс гаралтай хөөрхөн бүсгүйн хувьд эмо нэгэн гэдгээ хэнээс ч нуудаггүй. Анх 12 настайдаа анхны өгүүллэгээ бичиж байсан тэрбээр өгүүллэгээр дамжуулан сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дуртай…
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хариуцлагатай уул уурхайн ажлын хүрээнд НҮБ-ын хэрэгжүүлж буй “Бизнес ба Хүний эрх” төслийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлж, хүний эрхийн магадлан шинжилгээ хийх ажлыг эхлүүллээ. Энэ ажлын хүрээнд НҮБ болон “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-ын ажилтнууд 2022 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Салбарт ажиллав. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа хариуцсан захирал Карлос Эскрива Жие, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль Орчны Засаглал төслийн зохицуулагч Р.Ариунбилэг тэргүүтэй төслийн зохицуулагчид болон Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн О.Туяа, тус холбооны зөвлөх Ш.Байгальмаа, Б.Хэрлэнчимэг нар уурхайн үйл ажиллагаатай танилцаж, магадлан шинжилгээний ажлын хүрээн дэх…
“Баянгол” зочид буудлын гадна тусгай албаныхан хамгаалалтад гарч, дотогш хүн нэвтрүүлэхгүй, мөн хэнийг ч гаргахгүй байгаа тухай манай сайт шуурхай мэдээлж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Баянгол гол зочид буудалд байрладаг төрсөн эгч Х.Цэндбаярын “ХКҮ” компанид дөнгөж сая шалгалт хийлээ. Энэ талаар албаны эх сурвалж мэдээллэхдээ “БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” компани манай улсын хүнсний үйлдвэрүүдийн нэг “Мах Импекс” ХХК-ийнхан буюу Х.Цэндбаяр захиралтай ХКҮ компанитай холбоотой гэх асуудал нийгэмд багагүй шуугиан тариад байна. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус асуудалд хэрэг үүсгэж шалгахад, гэмт хэргийн шинжтэй зүйл ажиглагдсан тул Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэл нээсэн. Хэрэг бүртгэлийг харьяалалын дагуу Эрүүгийн цагдаагийн…
“Баянгол” зочид буудлын гадна тусгай албаныхан хамгаалалтад гарч, дотогш хүн нэвтрүүлэхгүй, мөн хэнийг ч гаргахгүй байгаа тухай манай сайт шуурхай мэдээлж байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Баянгол гол зочид буудалд байрладаг БНХАУ-ын “ХКҮ” компанийн байранд яг одоо ЭЦГ-аас нэгжлэг хийж байна. Тус компани нь Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой гэх баримтууд удаа дараа дэлгэгдсэн. Цаашлаад тус газраас гадна Эмээлт дэх харилцагч үйлдвэрүүдэд нь мөн шалгалт хийхээр болсон байна. Одоогийн байдлаар дотор шалгалт нэгжлэг явагдаж байгаа бөгөөд дотроос ХКҮ компанийн махны асуудалтай холбоотой баримтуудыг зөөж байгаа аж.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар долдугаар сарын 11-15-нд тав хоног амрахаар заасан байдаг. Хуанлийн хуудсанд тэмдэглэснээр 2022 оны долдугаар сарын 11-н Даваа гарагт таарч байна. Тодруулбал долдугаар сарын 9-ний Бямба гарагаас эхлэн долдугаар сарын 18-ны Даваа гараг хүртэл баярын амралттайгаа нийлээд нийт 9 хоногийн амралт үргэлжлэх нь.
Хөгжлийн банкны гэх олны анхаарал татсан хэргийг шалгах АТГ-ын ажлын хэсгийнхэн хорих ял эдэлж буй, ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалаас саяхан мэдүүлэг авчээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр АТГ-ын мөрдөгчид ШШГЕГ-ын харьяа Багануур дахь хаалттай хорих 427 дугаар ангид очиж Б.Махбалтай уулзсан гэнэ. Энэ талаар прокурор, мөрдөх байгууллагын эх сурвалжуудаас тодруулахад “Хөгжлийн банкны ТУЗ-д Б.Махбал ажиллаж байсантай нь холбогдуулан түүнээс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай болсон. Тиймээс АТГ-ын мөрдөгч очиж түүнээс гэрчийн мэдүүлэг авсан нь үнэн” гэсэн юм. Б.Махбал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга байхдаа 2016 оны арваннэгдүгээр сараас 2018 оны хоёрдугаар сар…
Өвөрхангай аймгийн харьяат МЗЭ –ийн шагналт яруу найрагч, Болор цомыг хэдэнтээ дайлсан Б.Ичинхорлоо. Хаашаа явж буйгаа, хаана хүрэхээ мэдэхээ байчихсан тэртээ 90-ээд оны эхэн үед “Миний Монголын тэнгэрт өдөлсөн бүргэд бусдын тэнгэрт өдөөн цацдаггүй” хэмээн омог бардам тунхаглаж, ард түмнээ огшоож найрагч бүсгүйг энэ удаа папараци дурандаа буулгалаа. Түүний хувьд анх 16 настайдаа анхныхаа шүлгийг бичээд, 17 настайдаа “Болор цом”-д түрүүлж байсан цорын ганц эмэгтэй яруу найрагч. Хүүхэд байхдаа охидтой нэг их нийлээд байдаггүй, ихэвчлэн хөвгүүдтэй нийлдэг, бүр геологич болно гээд шийдчихсэн охин байж. Түүнийг аравдугаар ангиа төгсдөг жил буюу 1990 онд, орон даяар конкурсын шалгалт авалгүй, харин хамгийн өндөр…
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн дарга М.Наранбаатар нэлээдгүй “но”-той нэгэн. Олон жилийн турш тус телевизийн даргаар ажиллаж байсан тэрбээр анх телевизийнхээ хөтлөгчөөс ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй. Түүнийг манай сайт папараци дурандаа онцолж байна. Хөрөнгө санхүүгийн булхайтай үйлдэл хийхдээ гаргуун гэгддэг түүний “но”-г хэвлэлүүд хэрхэн бичиж байсныг сийрүүлье. М.Наранбаатар телевизийнхээ захирал байхдаа МҮОНРТ-ийн харуул хамгаалалтын албыг сонгон шалгаруулахдаа жинхэнэ ашиг сонирхлын зөрчлөөр асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Үүнд: МҮОНРТ-ийн харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг “Барбаатар” ХХК-ийг ямар ч сонгон шалгаруулалт явуулалгүй авснаар улсын чухал обьектын харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлэх болсон байна. Тэрбээр хууль зөрчиж тус компанийг сонгосон, харуул хамгаалалтыг даалгасан. Харуул хамгаалалтын албанд уг нь…
Монголын кино урлагт өөрийн дуу хоолой, дүр төрхөөрөө ялгарч чаддаг уран бүтээлч бол Н.Ялалт. Урлагийнхан түүнийг “Агаа” хэмээн хочилдог бол үе тэнгийн найзууд нь “Бясаа” хэмээн хочилдог. Өдгөө өөрөөсөө даруй үе мултарсан залуу эхнэртэй гэгддэг тэрбээр гуравдахь амьдралаа эхлүүлж, хувийн амьдралаа тогтворжуулсан. Хошин урлагийн “Макс” хамтлагийн жүжигчин Ш.Жавхлантай анхны амьдралаа эхлүүлж, хүүтэй болж байсан гэдэг. Тэдний хүү хэдийнэ ахлах ангийн сурагч “том залуу” болсныг бид өмнө нь уншигч танаа сонирхуулж байв. Энэ удаад “Бясаа” хочит жүжигчин Н.Ялалтыг дурандаа буулгасныг онцлон хүргэж байна.
