Ц.Анударь урлагийн гэр бүлээс гаралтай. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл болон “Хувьсал” продакшны захирал У.Уранчимэг нарын ганц охин нь. Хятадын топ таван сургуулийн гуравдугаарт бичигддэг, дэлхийн 100 топ сургуулийн жагсаалтад багтсан Хятадын Жэжиан их сургуульд Олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн боловсрол өндөртэй бүсгүй.
Монголд подкаст хөгжөөгүй байхад тэрбээр өөрийн зохиосон уран зохиолын өгүүллэгүүдээ аудио хэлбэрээр фэйсбүүк хуудаснаа байршуулдаг байв. “Дэлхийн нүүдэлчид” подкастыг эхлүүлэх санаа нь өгүүллэгтэй холбоотой аж.
Урлагийн гэр бүлээс гаралтай хөөрхөн бүсгүйн хувьд эмо нэгэн гэдгээ хэнээс ч нуудаггүй. Анх 12 настайдаа анхны өгүүллэгээ бичиж байсан тэрбээр өгүүллэгээр дамжуулан сэтгэл хөдлөлөө илэрхийлэх дуртай болсон гэнэлээ.
Тэрбээр ихэвчлэн дурласан үедээ шүлэг, өгүүллэг бичдэг бөгөөд хүнтэй найзалж, нөхөрлөсний дараа тухайн хүнээс авсан сайхан мэдрэмжээ цаасан дээр буулгах дуртай аж. Гунигласан үедээ тэр мэдрэмжээ хурдан хөөн явуулах биш илүү их мэдрэхийг хичээдэг гэдгээ ч хэвлэлд ярьж байсан удаатай.