Зохиогч: Эрхэм админ

Мэргэжлийн бокст хүч үзэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар тун удахгүй холимог тулаанч З.Шинэчагтагатай бооцоот тулаан хийнэ. Токио-2020 зуны олимпийн дараа багагүй шуугиан тарьж явсан түүнд олон өрсөлдөгч байдаг гэдгийг үзэгчид мэддэг болсон. Түүнийг монголчууд олимпын наадмын “аварга” хэмээн хүлээн зөвшөөрсөн, алтын дайтай шагналт байр байсныг хүлээн зөвшөөрч буй. Монголын төр ч түүний авьяас, хөдөлмөрийг үнэлж, Гавьяат тамирчин цолоор шагнасан билээ. “Хөлсөө гартал бэлтгэлээ хийчихээд заалнаас гарах мэдрэмж хамгийн төгс” хэмээн инээмсэглэл тодруулан, нүд нь гялалзах түүнд авьяас бий, хүсэл мөрөөдөл бий. Гэвч түүний асаж, дүрэлзсэн цаг хугацаа шулуун дардан байгаагүй. Тэр олон өрсөлдөгчтэй ч цагаан цайлган сэтгэл, өр…

Read More

Холимог тулааны мастер тулаанч З.Шинэчагтага тун удахгүй боксчин Э.Цэндбаатартай 600 сая төгрөгийн бооцоотой тулаан хийхээр болсон. Тэгвэл манай папараци дуран “харцаараа дальдчуулдаг” гэх З.Шинэчагтагыг онцолж байна. Тэрбээр арван настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж, дараа нь боксоор хичээллэх болжээ. Энэ тухайгаа нэгэн ярилцлагандаа “Бөх, боксын суурьтай гэж хэлж болох ч үнэндээ гудамжинд зодолдохдоо эмзэг газар нь цохих, мөргөх гээд янз бүрийн арга мэх хэрэглэж байлаа. Холимог тулаанд орохоос өмнөх миний амьдрал бол тэр чигээрээ зодоон байсан. Монголчуудын түүх бол газар нутаг булаацалдсан дайн юм. Цус урсгасан дайн дажин. Хурдан шуурхай довтлоод бүх юмыг нь булаагаад буцна. Энэ бол монголчуудын дайны арга барил…

Read More

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Эмээлт”-эд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт явуулж буй билээ. Энэ шалгалтын явцад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн учраас НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12-т заасан “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх”, 24.3-ын “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхнаар хийлгэхээр Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоосон байна. Үүний дагуу өчигдөр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан нэр бүхий аж ахуйн…

Read More

Өнгөрөгч өдөр УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг 500 долларын үнэтэй нүүрсийг 70 доллароор зарж, зөрүү мөнгийг нь оффшор луу оруулж байна” хэмээн мэдэгдээд байсан билээ. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас МЭДЭГДЭЛ хийжээ. МЭДЭГДЭЛ-д:

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах зорилгоор зохион байгуулсан “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийн үеэр бүртгүүлж, сонгон шалгаруулалтад тэнцсэн 61 иргэнтэй 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Цанхи хотхонд хөдөлмөрийн гэрээ байгууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөц, хөгжил сургалтын хэлтсийн дарга Б.Ариунзаяа болон компанийн хүний нөөцийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгаас нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг ажлын байранд нь томилж, ажлын амжилт хүслээ. Мөн компаниас өнгөрсөн тавдугаар сарын 23-ны өдөр дээрх өдөрлөгийн үеэр бүртгүүлж, шалгаруултад тэнцсэн 61 залуустай хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үеэр нээлттэйгээр анкет бөглөн, ярилцлага, шалгаруулалтад тэнцэн…

Read More

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлага, орон нутагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд 2022 оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалах, агро-ойн аж ахуй байгуулах” сэдэвт сургалтыг ХААИС-ийн багш нартай хамтран зохион байгуулж байна. Сургалтыг доктор профессор Д.Хандсүрэн, доктор, дэд профессор Ж.Бат-Эрдэнэ, доктор, дэд профессор Б.Батдэлгэр нар удирдан Тэрбум мод тарих шинжлэх ухааны үндэслэл, Говийн бүсийн нөхцөлд хамгаалалтын ойн зурвас байгуулах шаардлага, үндэслэл, хүлэмжийн аж ахуйд хүнсний ногоо тариалах технологи, жимс жимсгэнэ тариалах агротехнологи, хүнсний ногоог ил талбайд тариалах технологи, ногоон модлог мөчрийн үржүүлэг зэрэг 15 сэдвийн дагуу орон нутгийн сонирхсон иргэдэд онол, практик…

Read More

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байна гэдгийг хэллээ. Хэргийн мөрдөн байцаалтын явцад гэрч Гал-Эрдэнэ Батсуурь нарыг мөн Ганзул Шинэбаярыг, Ганзул Гал-Эрдэнэ нарыг нүүрэлдүүлэн байцаажээ. Мөн хохирогч Нандинцэцэгийг Гал-Эрдэнэтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан байна. Шүүх хуралдааны явцад хохирогчийн талын өмгөөлөгч яллах дүгнэлт унших, нотлох баримтуудыг шинжлэн судлах, гэрчүүдийн мэдүүлгийг сонсох гэсэн гурван процессыг хаалттай горимд шилжүүлэх хүсэлт…

Read More

Монголын олны танил эрхмүүдийн ам хуурайгүй магтан сайшааж, азтан тодруулж шагнаад байдаг “Талын монгол” брэндийнхэнд гадаад, дотоод дахь монголчууд ам муутай байдаг болжээ. Green group-ийн үйлдвэрлэдэг “Талын монгол” брэндийн үхрийн борцыг онлайн захиалгаар улс хооронд дамжуулан захиалан авсан иргэн өөрийн цахим хуудаснаа “Сая Монголоос ирэхдээ борц авчирсан, задлаад идэх гэтэл бөөн өөх, хальс, хэдэн мод… Одоо дахиж танайхаас борц авахгүй! Нэг удаад 40 мянга орчмоор төгрөгөөр авса. Хүн хуураад яаж цаашаа явахав дээ” хэмээн бичжээ. Учир нь тус брэнд үхрийн борцныхоо рекламны зургийг өөх хальсгүй, 400гр-аар савласан цэвэр борц хэмээн сурталчилсан ч бодит байдал дээрээ хальс өөх ихтэй, хунчир нь…

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар, Зарим аймгийн баяр наадмыг өөрчлөн тогтоох тухай. Мөн – Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тогтоолд өөрчлөлт оруулах тухай – Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт экпортын талаар авах арга хэмжээ – Чингис хаан боомтын талаар авах арга хэмжээний тухай – Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх тухай – Эрдэнэс Монгол ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна. Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.06.08/ болж байна. Өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаар цэцэрлэгийн хүртээмж болон мах махан бүтээгдэхүүний зарим үйлдвэрийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг зогсоож буй…

Read More

Монгол Улсын Засгийн газрын 410 дугаар тогтоолын дагуу энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 31-ныг хүртэл айл өрхийн цахилгааны төлбөрт тодорхой хөнгөлөлт үзүүлэхээр болсон билээ. Тодруулбал, орон сууцны айл өрхийн сард хэрэглэсэн 250 кВт.ц хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.ц хүртэл төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр гаргасан. Тэгвэл уг хугацаа зургаадугаар сарын 1-нд дуусаж,энэ сараас эхлэн цахилгаан эрчим хүчний төлбөрөө хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах юм.

Read More