Холимог тулааны мастер тулаанч З.Шинэчагтага тун удахгүй боксчин Э.Цэндбаатартай 600 сая төгрөгийн бооцоотой тулаан хийхээр болсон.
Тэгвэл манай папараци дуран “харцаараа дальдчуулдаг” гэх З.Шинэчагтагыг онцолж байна.



Тэрбээр арван настайдаа чөлөөт бөхөөр хичээллэж, дараа нь боксоор хичээллэх болжээ. Энэ тухайгаа нэгэн ярилцлагандаа “Бөх, боксын суурьтай гэж хэлж болох ч үнэндээ гудамжинд зодолдохдоо эмзэг газар нь цохих, мөргөх гээд янз бүрийн арга мэх хэрэглэж байлаа. Холимог тулаанд орохоос өмнөх миний амьдрал бол тэр чигээрээ зодоон байсан. Монголчуудын түүх бол газар нутаг булаацалдсан дайн юм. Цус урсгасан дайн дажин. Хурдан шуурхай довтлоод бүх юмыг нь булаагаад буцна. Энэ бол монголчуудын дайны арга барил бөгөөд нүүдэлчин ард түмний амьдралын хэв маяг юм. Байгаль дэлхийтэй сөргөлдөн амьдарч ирсэн монголчуудад бусад үндэстэнд байхгүй их эрч хүч байдаг” хэмээн ярьж байсан удаатай.







