Мэргэжлийн бокст хүч үзэж буй, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар тун удахгүй холимог тулаанч З.Шинэчагтагатай бооцоот тулаан хийнэ.

Токио-2020 зуны олимпийн дараа багагүй шуугиан тарьж явсан түүнд олон өрсөлдөгч байдаг гэдгийг үзэгчид мэддэг болсон.
Түүнийг монголчууд олимпын наадмын “аварга” хэмээн хүлээн зөвшөөрсөн, алтын дайтай шагналт байр байсныг хүлээн зөвшөөрч буй. Монголын төр ч түүний авьяас, хөдөлмөрийг үнэлж, Гавьяат тамирчин цолоор шагнасан билээ.
“Хөлсөө гартал бэлтгэлээ хийчихээд заалнаас гарах мэдрэмж хамгийн төгс” хэмээн инээмсэглэл тодруулан, нүд нь гялалзах түүнд авьяас бий, хүсэл мөрөөдөл бий. Гэвч түүний асаж, дүрэлзсэн цаг хугацаа шулуун дардан байгаагүй. Тэр олон өрсөлдөгчтэй ч цагаан цайлган сэтгэл, өр нимгэн өнцгөөрөө монголчуудад хайрлагддаг нэгэн. Түүний тулаанд амжилт хүсье.




