Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвд өнгөрсөн баасан гаригт /06.03/ спортын эмчилгээний зориулалттай 2 ор хандивлах ёслол болов. Япон улсад үйлдвэрлэсэн уг орыг өдрийн эмчилгээний бүрэн автомат тоног төхөөрөмжтэй юм байна. Автомат 2 орыг паралимпын наадмын алт, хүрэл медальт, ДАШТ-ий 3 удаагийн аварга, хошой мөнгөн медальт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчигт гардуулан өглөө. Тус орыг хандивлах үйлсэд Э.Содномпилжээ болон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, С.Батцэцэг, М.Уранцэцэг нар хамтран оролцож байгаа аж. “Парис-2024” зуны олимпын наадмын өмнө энэхүү эмчилгээний зориулалт бүхий тоног…
Зохиогч: Эрхэм админ
Загварын ертөнцөөс олонд танигдсан царайлаг, залуухан, халуухан залуусын нэг бол модель О.Билгүүн. Өдгөө гудамжний хоол, загварын агентлаг, singlehouse-ийн бизнес эрхлэх болсон тэрбээр олонд танигдахдаа “Яг түүншиг” шоуны оролцогч, “Бүтэн амьдрал” цувралын туслах дүрд тоглосон. Тэгвэл манай сайтын папараци дуран түүнийг дурандаа буулгалаа. Модель залуугийн хувьд ааруул цагаа идээнд нугасгүй нэгэн бөгөөд сүүлийн жилүүдэд үнэ нь өсч, хэрэглэгчид худалдан авахад хүндрэлтэй байгааг илэрхийлэх болсон. Тэрбээр цахим хуудаснаа “Ааруул яагаад ийм солиорчихсон үнэтэй байдаг юм бэ? (1кг 25,000 хямдаа) Импортын бүтээгдэхүүнээс үнэтэй юм. Уул нь хамгийн элбэг, хямд байх ёстой үндэсний бүтээгдэхүүн гэж ойлгоод байдаг шд. 70 сая малтай шүү дээ тэ.…
“Түцний охид” “One night” “Рекит зэрэг кинонуудаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авч, найруулагчдад өсөх ирээдүй хэмээн дүгнэгдээд байгаа залуу жүжигчин Т.Бадамжав буюу Жерри өдгөө “Эмоци” хамтлагт харьяалагддаг. Өдрөөс өдөрт өөрийнхөө авьяас гоо үзэсгэлэнг үеийн уран бүтээлч бүсгүйчүүдээсээ давуу гэдгийг харуулж яваа тэрбээр нөхөр хүүгийн хамт амьдардаг. Реклам сурталчилгааны саналд багагүй дарагдах болсон жүжигчин бүсгүйн хувьд нөхрөөрөө ихээхэн бахархдаг. Түүнийхээ хайр халамжинд бөмбөрч буйгаа цахим хуудаснаа үргэлж илэрхийлдэг. Тэгвэл сүүлийн үед Жерри нөхрийнхөө гарын хоолоор цахим хуудсаа чимэх болж, хоолных нь “улаан фен” гэдгээ ч илэрхийлж амжжээ. Сонирхуулахад, түүний ханийг Хосоо гэдэг бөгөөд тогооч мэргэжилтэй нэгэн. Сүүлийн жилүүдэд барилгын салбарт хүч үзэх…
Өнөөдөр буюу зургадугаар сарын 5-нд “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна. Түүхийг сөхвөл, 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн зургаадугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүрийн энэ өдөр зохион байгуулсаар ирсэн юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр дамжуулан байгаль орчны тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг таниулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг. Түүнчлэн дэлхий нийтэд танил болсон, үр дүнтэй хэрэгжиж байгаа олон санал…
“Sound of kiss” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танил болсон жүжигчин Г.Золзаяа 20-иодхон насандаа амьдрал зохиож УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай ханилсан билээ. Гавьяат жүжигчин С.Сарантуяа, найруулагч О.Бат-Өлзий нарын бэр болсон тэрбээр хөөрхөн охин төрүүлсэн ч шоу цэнгүүнээс салдаггүй хэвээр байсан гэдэг. Түүний шинэ найз залуу өөрөөс нь насаар дүү реппер Мөнхбагана буюу Roockie билээ. Реппер Roockie өөрөө дууныхаа үг аяыг нь зохион дуулдаг гэдэгээрээ бусдаас эрхгүй ялгардаг. Нэг гэрт ороод удаагүй байгаа хосууд ихэд жаргалтай амар тайван амьдарч буй. Тэгвэл жүжигчин Золоо өөрийн цахим хуудаснаа баярт мөчөөсөө хуваалцсан юм. Тэрээр “Бидний төлөө хором бүр хичээж хөдөлмөрлөж байгаа чамаараа маш их бахархаж байна”…
“Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар гуч гарсан хойноо гэр бүл зохиож, гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргалыг мэдэрч яваа. Хулан хэмээх хөөрхөн бүсгүйг эхнэрээрээ сонгож, тэд бяцхан үрээ өлгийдөж байсан цаг саяхан. Тэгвэл тэд шинэ хүнээ хүлээж суугаа гэх баярт мэдээ цацагдав. Түүний эхнэр өчигдөр нэгэн арга хэмжээнд охинтойгоо загвар өмссөж байх үед гэдэс нь цондгор гарчээ. Энэхүү баярт мэдээ үнэн ч бай худлаа ч бай хосууддаа аз жаргал, гэгээн бүхнийг хүсье.
Одоогоос 15 жилийн өмнө хөөрхөн царай, гоо үзэсгэлэнгээрээ гайхагддаг байсан мисс Ч.Содтуяа, өөрийн шавь загвар өмсөгч А.Чингүүнтэй амьдарч С.Содонгоо охиноо төрүүлсэн билээ. Мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа охиноо өсгөн удтал ганцаар амьдарсны эцэст Сан Франциско хотод суух Э.Галбадралыг даган АНУ руу явсан. Одоо охин, ээж хоёртойгоо АНУ-д суурьшсан. С.Содонгоо үе тэнгийнхнээсээ өндөр, сурахын хажуугаар фото модель чиглэлээр ажиллаж байна. Тэрээр сургуулиа амжилттай төгсжээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж Монгол түмний бахархал болж явсан нэгэн. Тэрбээр зодог тайлж ирээд, 10 гаруй жил болсон ч одоог хүртэл нэр нөлөөгөө алдаагүй яваа. Харин энэ хугацаанд хувийн амьдралд нь томоохон өөрчлөлт орсон. Асашёорюү аварга ид мандаж байх үедээ буюу 2005 онд Г.Тамир гэх бүсгүйтэй гэр бүл зохиож охин, хүү хоёртой болж байв. Аавыгаа өвчсөн мэт дууриасан бяцхан охин өдгөө 19 нас хүрч тусдаа амьдрах болсон байна. Тэрбээр Канад улсад ээж, дүүгийнхээ хамт амьдарч буй аж. Аса аварга Г.Тамир нарын хурим тухайн үедээ хамгийн нүсэр нүнжигтэй, хамгийн дуулиантай, хамгийн их зардал гаргасан хурим байсныг…
“Шинэ үе”-ээр овоглодог олон жүжигчид байдгын нэг нь яах аргагүй Б.Отгонтуяа хэмээн чадварлаг, авъяаслаг бүсгүй билээ. Зөвхөн хошин урлагийн тайз гэлтгүй тоглосон кинонууд нь гарын 10 хурууг давна. “Бүтэн амьдрал”, “Хөгжилтэй дүр”, “Галзуу зугаалга”, “Би дурламаар байна”, “Их хотын залуус”, “Хөгжилтэй өдөр”, “Single Ladies”, “Сарны гөлөг”, “2 хоёрын 5” гэх мэт олон кинонд дүр бүтээжээ. Хошин урлагаар кареарийнхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн тэрбээр өдгөө гэрийн эзэгтэй болж нөхөр, 4 хүүхдийн хамтаар өндөр зэрэглэлийн гэгддэг King Tower хотхонд аж төрөн амьдарч байна. Хэзээд сошиалд нээлттэй байдаг тэрбээр гурван охиноороо гангарсан зургаа дэлгэжээ.
‘Гоёл-2020’ наадмын отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион шалгарч байсан цаг тэртээ гурван жилийн өмнө. Энэ жил 30 нас хүрч буй миссийн хувьд өдгөө тогтсон амьдралгүй, гэр бүлгүй нэгэн. Үе тэнгийн загварын найзууд нь өнөр отгон болж, эхнээсээ “Алдарт эх” болох цаг дор манай мисс Д.Долгион ээж болох нь бүү хэл, эхнэр болох гэж яарахгүй яваа сурагтай. Тэрээр маркетинг, хүний нөөцийн менежмент мэргэжилтэй. Мөн “Golden International beauty association” Монгол дахь захирлаар ажилладаг. Түүний хувьд загварын тайзтай дунд сургуулийн сурагч байхаас нөхөрлөжээ. Японд хар нялхаасаа амьдарч, бага сургуулиа дүүргэн дунд сургуульд орсон хойноо Монголд ирж “Сакура” сургуулийн сурагч болсон охин загвар…
