“Өнөөдөр л уухгүй юм шүү” гэсэн зорилгыг өдөр бүр өөртөө тавиад архинаас татгалзаж, амьдралаа өөрчлөхийн төлөө зүтгэж яваа нэгэн байхад согтууруулах ундааны хамааралтай болсноо мэдэхгүй, мэдсэн ч хүлээн зөвшөөрч чадахгүй хэсэг бүлэг бий. “Архинд донтох нь өвчин юм. Өвчтэй хүнд эмч хэрэгтэй байдаг шиг архинд донтсон хүнд тусламж зайлшгүй шаардлагатай. Манай төвд эмчлүүлээд гарсан хүмүүс удаан хугацаанд эмчилгээгээ үргэлжлүүлэхийн тулд бүлгийн уулзалтууд зохион байгуулдаг. Зарим тохиолдолд ямар ч шалтгаангүй архи уумаар санагдах үе бий. Энэ бүхнийг бүлгийнхээ хүмүүст илэн далангуй ярьж, өөрсдийн туршлагаа хуваалцаж, гарц шийдлийг олж, эрсдэлээс сэргийлж чаддаг. Харин ийм уулзалтад хамрагддаггүй хүмүүс эргээд архи уух магадлал өндөртэй”…
Зохиогч: Эрхэм админ
СХД-21 дүгээр хороо “Богдын даваа уруудах замд” Приус-30” машин шатжээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 16 км зам туулан 18:50 цагт очиход иргэн С-ийн “Приус-30” загварын суудлын автомашин, 3 орчим га талбайн өнжмөл өвс тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Ө /31 настай, эрэгтэй/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат иргэн А /27 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. TOYOTA PRIUS-30 тээврийн хэрэгсэлтэй шатаж нас барсан хэргийг шалгаж…
Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас 2022/01 тоот мэдэгдэл гаргаж 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ПСР шинжилгээгээр covid-19-ын 4 тохиолдол илэрч, хатуу хөл хорины дэглэм тогтоох шийдвэр гаргав. Үүнд, сургууль, цэцэрлэг болон бусад нийтийн газрын үйл ажиллагаа, авто, төмөр, агаарын замын нийтийн тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоож, иргэдийг гэрээс гарахгүй, үйлчилгээг хаалганаасаа авах, цар тахлын дэглэмийг нягт баримтлах, шаардлагатай тохиолдолд шуурхай штабаас зөвшөөрөл авч хотоос гарах зэрэг дэглэм баримтлахаар болсон байна. Мөн тус өдрийн өглөөний 07 цагаас эхлэн хотын нийт иргэдээс ПСР шинжилгээ авч эхэлсэн бөгөөд орон сууцны хорооллуудад пост гаргаж, хяналт тавих, бүртгэл хийх…
Уншигч та бүхэндээ 06-р сарын зурхайг хүргэж байна. Шинэ сар таны ажил үйлс, амьдралд гэгээн бүхнийг авчирэх болтугай. Хонь Энэ сарын эхээр таны өөртөө итгэх итгэл болон бусдыг татах хүч өсөн нэмэгдэнэ. Та аливаа стресс ачааллыг давж гарах эрч хүчээр дүүрэн байх ёстой. Бага зэрэг аз сорьсон зүйл хийх нь таны амьдралыг сонирхолтой болгож, урамшуулах болно. Таны бусдыг татах чадвар өндөр байна. Чөлөөт уран бүтээлч хүмүүс амжилттай ажиллана. Дотоод мэдрэмж дээрээ анхаарлаа сайн хандуулбал сайн зүйлийг бүтээж чадна. Гэр бүл үр хүүхдүүддээ анхаарал тавих хэрэгтэй. Гэр бүлийн дотоод асуудлаар сайн ярилцаж чадвал халуун дулаан уур амьсгал бий болно. Хайртай хүнтэйгээ…
Махны зах зээлийг гартаа атгасан хятадууд болон Монголын үндэсний шилдэг үйлдвэрийн эзэд нийлж, үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа талаарх ноцтой баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, дуулиан шуугиан тариад 10 гаруй хоногийн нүүр үзэж байна. Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд төрийн нэр бүхий байгууллагуудтай “хамтран” өмхийрч муудсан их хэмжээний маханд химийн бодис хольсон, түүнийгээ боловсруулж, лаазалсан болон хиам тэргүүтэй махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн гарт хүргэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Улмаар уржигдар /2022-05-31/ буюу хүүхдийн баярын өмнөх шөнө МХЕГ 8 тонн гаруй өмхийрч муудсан махыг лацаджээ. Уг үйл явдал болохтой зэрэгцэн манай сайтын гэрэл зурагчин тус махыг лацдаж буй…
Өнөөдөр “Эрээний хил хаагдсан байна” гэх агуулга бүхий мэдээлэл зарим хэвлэл мэдээллээр гараад буй. Тэгвэл бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Эрээний хил “ХААГДААГҮЙ“, хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Тийм буруу ташаа мэдээлэл гараад байна. Эрээн хотод короновирусын халдвар 4 илэрсэн ч, хилээ хаагаагүй” гэв.
Зургаан долоо хоногийн турш жүжигчин Жонни Депп, Амбер Хеард нар шүүхдэлцсэн билээ. Улмаар шүүхийн шийдвэр өчигдөр гарсан бөгөөд уг шүүхийн шийдвэрийг сонсохоор Амбер Хеард хар даашинзтай ирсэн юм. Экс нөхөр Жонни Деппт 15 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх болсон жүжигчин Амбер Хеард шүүхээс урам хугарсан байдалтай гарч явсан нь ийнхүү папарацийн дуранд өртсөн байна.
Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг буюу Ариука хотын сайхан бүсгүйчүүдийн нэг яахын аргагүй мөн. Тэрээр анхны амьдралаа Outlaw хамтлагийн дуучин Чинзоригтой эхлүүлж, бяцхан охинтой болсон ч төд удалгүй хоёр тийш болсон. Дуучин залуугийн хувьд одоог хүртэл охиныхоо ээжийг хүлээдэг гэдгээ нуудаггүй. Харин жүжигчин Ариука шинэ дурлалтай учирч халуухан хайранд нь умбаж шумбаж яваагаа илэрхийлсэн удаатай. Тэгвэл жүжигчин Ариука өчигдөр жирэмсэн зургаа дэлгэж, хүүхдүүддээ болон жирэмсэн ээжүүдээ баярын мэнд хүргэжээ.
Залилагчдад боломж бүү олго хэмээн цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлдэг. Гэвч залилагч нар ямар нэг аргаар өөртөө боломж бүрдүүлж, Монголоор тогтохгүй хилийн чанадад бусдыг төөрөгдүүлж байна. Амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн иргэдийн шуналыг өдөөж, элдэв арга саамаар хадгаламж дахь хэдийг нь луйвардах явдал хамгийн сүүлд Хөвсгөл аймагт гарч, хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхлээд буй. Улс дотроо үйлдэгдсэн хэргүүдийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж, шүүхээр шийдвэрлүүлдэг ч эцсийн дүндээ хохирогчид нь мөнгөө авч чадахгүй байх нь элбэг. Хил дамнан, олон улсаар дамжуулж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг ч манай хууль сахиулагчид илрүүлэн эх орондоо байгаа гэм буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэдэг. Улс дамнаж залилан мэхэлсэн,…
Холливүүдийн цуутай хосын зургаан долоо хоног орчим хугацаанд үргэлжилсэн шүүх хурал өчигдөр өндөрлөж, жүжигчин Жонни Депп ялалт байгуулжээ. Сая сая хүн Жонни Депп болон Амбер Херд нарын шүүх хурлын явцыг хэдэн долоо хоногийн турш ажиглаж байв. Энэ үеэр олны анхааралд өртсөн Жонни Деппийн өмгөөлөгч 37 настай Камилле Васкиз мөн алдаршжээ. 37 настай Васкиз өмгөөллийн арга барил, хурц шийдэмгий хэв маягаараа алдаршиж, олон дэмжигчтэй болсон байна. Түүний нэртэй цамц хүртэл гарч, түүнийг магтсан үг хэллэгтэй хаштагууд олон нийтийн сүлжээгээр бичигдэх болжээ.
