Зохиогч: Эрхэм админ

Анагаах ухааны доктор, профессор Н.Ариунцэцэг нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа хүүхдүүдэд утас, телевиз байнга үзүүлэх нь сэтгэцэд нөлөөлж буй талаар дурьджээ. Тэрбээр “Байнгын утас, телевиз үздэг хүүхэд, залуучууд байна. Үүнээс болж сэтгэхүй,сэтгэц мэдрэлийн гаралтай хэм алдалттай хүмүүс орж ирж байна. Төвийн зохицуулахын гаралтай гэхээр сэтгэц мэдрэл өөрчлөгддөг. Ингэснээр хариу үйлдэл өгөх үйл ажиллагаа, сэргэлт муудаж, хүчил төрөгчийн хэрэгцээ буурснаар эмчлүүлэхээр ирж байна. Иймд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх гол арга бол эрүүл амьдралын хэв маяг. Энгийн зүйлсээс ядаж шүдээ зөв угаадаг болох хэрэгтэй. Шүд нь хорхой идчихсэн, хоолой нь өвддөг хүүхдүүдэд зүрхний өвчний эмгэгшил үүсэх суурь тавигддаг. Тиймээс амьдралын хэв маягаа…

Read More

“MAAZ” хамтлагийн дуучин, жүжигчин “ID film” студийн үүсгэн байгуулагч, найруулагч Ганзоригийн Жанчивыг танихгүй хүн ховор. Тэрбээр оюутан ахуй цагаасаа хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж, үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг болоод амжсан. Түүнчлэн найзуудтайгаа нийлэн хамтлаг байгуулж, “Би дурламаар байна”, “Хайр эмзэгхэн”, “Бүтэлгүйтээд” зэрэг шинэлэг өнгө аястай дуу, кино шиг өрнүүн үйл явдалтай клипээрээ шуугиан тарьж байв. Түүний сэргэлэн, хөдөлмөрч зан, уран бүтээлч сэтгэлгээ Монголын кино урлагт цоо шинэ орон зай, өнгө төрхийг бүтээж явна. Жүжигчин залуугийн хувьд олон ах эгчтэй бөгөөд аав ээжийнхээ хэнз хүү аж. Түүний аав залуудаа балетийн сургуульд тэнцсэн ч ар гэрийнхнийхээ дургүйцэлтэй тулгарч мэргэжлээ…

Read More

Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар “Genius Kids” буюу “Гоц жаалууд” нэртэй цэцэрлэг байгуулсныг хүмүүс мэднэ. Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад үнэтэй хөрөнгө оруулалтыг тэр хийсэн билээ. Багагүй төлбөр мөнгөтэй уг цэцэрлэгт хүүхдээ оюуны өндөр чадамжтай болгохыг хүсдэг хүмүүс хүүхдүүдээ өгдөг. Олны нүдэнд өртөөд байдаггүй тэрбээр саяхан нэгэн арга хэмжээнд тухлан саатсаныг манай сайтын папараци дурандаа буулгажээ. Ой тогтоолтын олон улсын мастер маань ямар шалгуураар хүлээн авалтад очдог нь тун сонирхолтой.

Read More

Жүжигчин Б.Баатархүү “Эмоци” продакшнд харьяалагдан уран бүтээлээ хийсээр багагүй хугацааг үджээ. Өөрсдийн гэсэн өнгө төрхөөрөө олонд хурдан хугацаанд танигдаж өөрсдийн гэсэн үзэгчдийг бий болгоод авсан тус хамт олон тун ч амжилттай яваа. Түүнийг нэгэн арга хэмжээнд тухлан саатсан үед нь гэрэл зургийн дурандаа буулгалаа. Түүний үе тэнгийн урлаг соёлынхон болон томчуудын дунд нийтлэг ажиглагддаг зүйл нь эхнэрээ солих, дахин амьдрал зохиодог. Тэгвэл мань хүн уг үзэгдэлд тун ч шүүмжлэлтэй ханддаг гэнэ шүү. Түүнийг ч хүмүүс эхнэртээ үнэнч, сайн залуу хэмээн үнэлдэг гэнэ. Жүжигчин Баатархүү энэ тухай өөрийн үзэл бодлоо “Энэ миний хамгийн нэгдүгээрт эрхэмлэж явдаг зүйл. Тэгээд ч миний…

Read More

“Ахиж хоёулаа муудахгүй шүү”, “Байгаагаар минь хүлээн авах уу”, “Нэг л үхнэ” зэрэг нийгмийг зөв зүйлд уриалсан, эерэг хандлагатай дуугаараа ялгарч буй реппер бол Thunderz. Түүний жинхэнэ нэрийг Б.Өлзий-Учрал гэдэг. Өсвөр үеийнхний дунд өөрийн уран бүтээлээрээ танил болсон тэрбээр реппер болохоосоо өмнө үндэсний бөхийн спортоор хичээллэдэг байсан гэнэ. Тэрбээр гэр хорооллоос урлагийн ертөнцөд олонд танигдаж яваа нэгэн юм. Англиар “Thunder” гэдэг нь аянга цахилгаан гэсэн утгатай үг. Түүний хувьд Монгол Улсын их сургуулийг төгссөн бөгөөд их сургуулийнх нь 70 жилийн ойн баярын арга хэмжээнд дуулахад үеийнхэн нь түүнийг “Thunder” /Тундер/ гэж хочилдог байжээ. Учир нь тэр дандаа малгайтай цамц, аляска…

Read More

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Эрдэнэт  үйлдвэр” ТӨҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 52 айлын орон сууцыг одоо амьдарч байгаа ажилтнуудад үнэ төлбөргүй хувьчлах Засгийн газрын шийдвэрийн дагуу орон сууц эзэмших эрхийн бичгийг нь өнөөдөр өөрийн биеэр гардууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хоёр жилийн өмнө Орхон аймагт ажиллах үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд болон уурхайчдын гаргасан хүсэлтийн дагуу Эрдэнэт үйлдвэрт бүртгэлтэй 375 айлын орон сууцыг ажилтнуудад үе шаттай хувьчлах ажлыг зохион байгуулсан. Эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрт 20 буюу түүнээс дээш жил ажилласан, одоо ажиллаж байгаа, Эрдэнэт үйлдвэрийн “фондын” байранд буюу үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцанд амьдардаг, өмнө нь Эрдэнэт үйлдвэрээс байр…

Read More

 Эрдэнэт медикал эмнэлэг эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл болон Магадлан итгэмжлэлийн батламжаа өнөөдөр хүлээн авлаа. Мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах энэхүү тусгай зөвшөөрөл болон Магадлан итгэмжлэлийн батламжийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд гардуулав. Тэрээр энэ оныг “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”-ний жил болгон зарласан талаар мэдээлж, эмч ажилчдадаа, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэгээн үйлст нь амжилт хүслээ. Уг ёслолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг , Орхон аймгийн Засаг дарга  С.Батжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Ерөнхий…

Read More

Өнөө цагт Монголд гэлтгүй дэлхийд хип хоп хөгжмийн дарах жин, нөлөө нэмэгдсээр байгаа билээ. Үүнийг илтгэх мэт Монголд хөгжмийн энэ урсгал, чиглэлд хамгийн их уран бүтээл хийгдэж буй. Тэдгээрийн дотроос аль хэдийн хүлээн зөвшөөрөгдөж, гол төлөөлөгчдийн нэг болсон уран бүтээлч бол рэппэр, продюсер Desant юм. Тэрээр дөрөвдүгээр ангиасаа хөгжимд дурлаж, 10 жилээ төгсөх үеэсээ буюу 2005 оноос анх сонсогчдод дуугаа хүргэж эхэлжээ. Desant өөрийн уран бүтээлүүдийг гаргахын зэрэгцээ ирээдүйтэй рэппэр, уран бүтээлчдийг дэмжин ажилладаг бөгөөд 2017 онд “Тоонот рекордс”-ийг хамтран байгуулжээ. Түүний жинхэнэ нэрийг Г.Батболд гэдэг. Тэрбээр хөгжим, дуу хийх ажлаа сайн хийдэг байх гэж боддог аж. Энэ тухайгаа “…

Read More

“Өнөөдөр л уухгүй юм шүү” гэсэн зорилгыг өдөр бүр өөртөө тавиад архинаас татгалзаж, амьдралаа өөрчлөхийн төлөө зүтгэж яваа нэгэн байхад согтууруулах ундааны хамааралтай болсноо мэдэхгүй, мэдсэн ч хүлээн зөвшөөрч чадахгүй хэсэг бүлэг бий. “Архинд донтох нь өвчин юм. Өвчтэй хүнд эмч хэрэгтэй байдаг шиг архинд донтсон хүнд тусламж зайлшгүй шаардлагатай. Манай төвд эмчлүүлээд гарсан хүмүүс удаан хугацаанд эмчилгээгээ үргэлжлүүлэхийн тулд бүлгийн уулзалтууд зохион байгуулдаг. Зарим тохиолдолд ямар ч шалтгаангүй архи уумаар санагдах үе бий. Энэ бүхнийг бүлгийнхээ хүмүүст илэн далангуй ярьж, өөрсдийн туршлагаа хуваалцаж, гарц шийдлийг олж, эрсдэлээс сэргийлж чаддаг. Харин ийм уулзалтад хамрагддаггүй хүмүүс эргээд архи уух магадлал өндөртэй”…

Read More