Хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ боловч тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй “бие засах газар” буюу жорлон монголчуудын тулгамдсан асуудлын нэг болсон ч шийдэлгүй өнөөг хүрэв.

Энэ нь зөвхөн гэр хорооллоор хязгаарлагдахгүй зорчигч тээврийн вагонуудад ч тулгамдсан асуудал болсныг бид энэ удаад онцолж байна.
УБТЗ-ын тээвэрт оролцдог нийт 3324 ачааны вагоны 46.6 хувь буюу 1400 орчим вагон энгийн жорлонтой гэх тооцоолол бий. Насжилтыг нь тооцвол 1962 оноос хойш үйлдвэрлэсэн эдгээр энгийн жорлонтой вагонуудыг зорчигч тээвэрт ашигладаг юм байна. Энгийн жорлонтой вагон бохирдлоо гадагш шууд хаяж, байгаль орчныг бохирдуулах, өвлийн улиралд мөстөж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, хот суурин, өртөө зөрлөгүүд дээр зорчигчид бие засах бололцоогүй зэрэг олон сул талтай.
Мөн зоригчид ч таагүй сэтгэгдэл төрүүлдэгийг дурьдах хэрэгтэй болов уу.
Өндөр насжилттай вагонуудыг эко жорлонгоор тоноглох нь эдийн засгийн хувьд зардал ихтэй учраас зорчигчдын ая тухтай нөхцөлийг хангасан орчин үеийн вагоноор парк шинэчлэлтийг хийх шаардлагатай байгаа. Гэвч нэг вагоныг эко жорлонгоор тоноглоход 90 сая орчим төгрөгийн зардал гардаг гэх судалгаа бий. Ямартаа ч, вагоны 00-оос Төмөр замын хөгжил эхэлдэг учраас үүнийгээ орчин цагт тохируулан тохижуулах хэрэгтэй нь буй за.

