“Гудамжны түргэн хоол” гэх бизнесийг амжилттай эхлүүлэн хэрэгжүүлж яваа залуу бол загвар өмсөгч О.Билгүүн. Хэзээнээс бизнес сэтгэлгээтэй гэгддэг тэрбээр Хотын дарга Д.Сумьяабазар, Хуульзүйн сайд Нямбаатар нарт хоолны гайхамшгийг мэдрүүлж, ходоодоор нь базангаа хоолны шоу хийгээд авчээ.
Тэрбээр энэ тухайгаа “Нэг тийшээ боллоо. Явуулын хоол үйлчилгээний Нийслэлийн дүрэм журам болон хууль тогтоомжийн хоорондын уялдааг нэг тийш нь болгож шийдсэн гэсэн сайхан мэдээтэй. Сайд хуулийн төсөл өргөн барьж Хууль Зүйн Яам болон Нийслэлийн явуулын хоол үйлчилгээний захирамж, шийдвэрийг хуулийн хүрээнд уялдуулан шийдэж хүлээн зөвшөөрч байгаа анхны тохиолдол болж байна. Дэмжин ажилласан иргэд, хэвлэл мэдээлэл, хамт олон, төр засагтаа баярлалаа. Өрх бүр өөрийн хүссэн орлогоо олж амьжиргаа улам улам сайжраасай гэж хүсч байна” гэжээ.
Модель залуу тухай тус шоугаараа гудамжинд түргэн хоолыг хэрхэн хурдан хугацаанд амт чанартай, эрүүл аюулгүй хийх технологио танилцуулжээ.


