Монгол Улсын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, өгүүлэхүйн урлагийн мастер Гомбын Равданг танихгүй хүн ховор. Дэлгэцийн бүтээлд тоглохоос гадна тайзны үйл ажиллагаанд хөтлөгчөөр уригдан ажилладаг тэрбээр түргэн ууртай нэгэн гэдгээ нуудаггүй. Түүнээсээ болж асуудалд орох нь ч бий.

Хэзээд хэлэх гэснээ ил хэлдэг тэрбээр саяхан болж өнгөрсөн “Гэгээн Муза” олон улсын театрын наадам 16 дахь удаагийн наадмын үеэр Соёлын яамныхнаа шүүмжлээд, “Бурхад чуулдаг энэ тайзан дээр, энэ цаг үед ЗГ-ын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар ярьж байна. Өнөөдөр энэ тайзны гол эзэд нь уран бүтээлчид байх ёстой тэрнээс сайд нар, ерөнхий сайд биш, яамны түшмэл биш. Цаашид анхаараарай. Ажлаа албан өрөөндөө хий. Энэ гишүүд театрт очдоггүй, жүжиг мэддэггүй. Боломж олдлоо гэсэн шиг ажлаа сурталчилдаг аа болиорой” хэмээн хатуухан хэлсэн.
Түүнчлэн, өнгөрсөн цар тахлын үеэр эмийн санч бүсгүйтэй муудалдцаж, улмаар цохиж зодсон гэх асуудлаар эрүүгийн хэрэгт татагдаж явсан нэгэн.
Түүнийг үг нь ил, шударга шулуун хэмээн өмөөрч магтдаг нэгэн байхад, ууртай овилгогүй хэмээн шүүмжлэх хүн ч бишгүй. Харин тэрбээр өнөөдөр “Бакула Ринбүүчи” шуудангийн маркын нээлтэд хөтлөгчөөр ажиллаж байхад нь манай папараци гэрэл зургийн дурандаа буулгажээ.



