Зохиогч: Эрхэм админ

Жүжигчин Ганзориг анх “Овжин охид” киноны гол дүр Сампилын дүрээрээ олонд танигдаж, одоо ч “Сампил” Ганзориг гэх нь бий. Сампил Ганзориг Монголын олон ангит “Мөрөөдлийн хөлөг онгоц” кинонд тоглосон. Одоо хошин урлагийн “Маск” продакшнд данстай түүнийг сайн жүжигчин гэж хүмүүс үнэлдэг. Тэрээр жүжигчинээс гадна,сайн бөө хэмээдэг юм билээ. Түүнчлэн түүнд үзүүлэх гэсэн хүмүүс урт дараалал үүсгэдэг гэдэг шүү.

Read More

Залуу жүжигчин Б.Болорчулуун “OI Entertainment”-ын уран бүтээл “No Rules” киноны Билгээгийн дүрээр хоногшоод буй. Өнгөрсөн жилийн өдийд “Ааваа зарна” гэх зарыг олон нийтийн сүлжээнд тавьж, кино бүтээлийн нэгэн хэсгийг бүрдүүлсэн тэрээр уран бүтээлийн гараагаа оюутны ширээний ард босгосон “Mount” хэмээх хамтлагаас эхлүүлсэн. Нэгэн хэсэг “Мөрөөдлийн театр”-т жүжиглэж байсан ч мэргэжил дээшлүүлэхээр хэдэн жилийн турш гадаадад суралцаад ирсэн юм. Бие нь жижигхэн ч бэлчээр томтой, царайлаг жүжигчин тэрээр энэ жил 31 настай.

Read More

Олноо Ааяа хэмээн нэрлэгддэг гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг сүүлийн үед нам гүм амьдрах болсон. Учир сонсвоос тэрээр эмээгийнхээ үүргийн биелүүлээд тун завгүй байгаа гэнэ лээ. Тэгсэн ч хааяа урлагийнхантайгаа гарч орно гэж байгаа. Эмээ болсон ч аальгүй характер, ааш сайтайгаа харуулж явдаг нь манай сайтын гэрэл зургийн дуранд буужээ. Түүний хувьд урлагт 32 дахь жилдээ зүтгэж буй ахмад уран бүтээлчдийн нэг юм. Үеийнхнээсээ толиотой харагддаг тэрбээр 1985 онд Багшийн дээдийн Кино драмын ангийг төгсөж байжээ.

Read More

Өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 09:20 цагт БГД-ийн 20 дугаар хороо “Эрчим хүч” -ний гудамж Хөсөг Трейд ХХК руу явах замд Хьюндай Аэро Сити маркийн зорчигч тээврийн автобус Тоёота Камри маркийн автомашины араас мөргөж улмаар эсрэг урсгалд орж Хьюндай Старекс маркийн автомашиныг мөргөж хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол гарлаа. Ослын газарт аврах ажиллагаа явагдаж, цагдаагийн байгууллагаас үзлэг хийж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Хөдөлгөөнд оролцогч иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу. ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ.

Read More

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын өдөр өчигдөр /2022.03.18/ болсон. Тус баярыг тэмдэглэсэн Сэлэнгэ аймгийн мэс заслын эмч өчигдөр согтуурсан үедээ тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнг зодсон гэх мэдээлэл байна. Эмчдээ зодуулсан өвчтөнг сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ. Учир нь тухайн өвчтөн цусаар бөөлжиж биеийн байдал нь дордсон гэв. Бид энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийнхнөөс тодруулахад тодруулаад эргэж мэдээлье гэв. Бид энэ талаар зодуулсан өвчтөний ар гэр болон эмнэлгийн удирдлага, албан эх сурвалжуудаас тодруулан эргэж мэдээлэх болно. А.Баярмаа

Read More

Иог нь хүнийг амьсгал, хөдөлгөөний тусламжтайгаар эрүүлжүүлэх, стресс ядаргааг тайлах техник юм. Хүн өөрийнхөө биеийн хөдөлгөөнтэй амьсгалаа уялдуулж, тухайн хөдөлгөөнөө ажиглаж, мэдэрч хийснээр маш богино хугацаанд биеийнхээ илүүдэл хорт бодисыг биеэсээ гадагшлуулж, их хэмжээний эрч хүч энергийг биедээ хуримтлуулж чаддаг байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд манай иргэд иогоор идэвхтэй хичээллэж эхэлсэн бөгөөд бусдад үлгэр дуурайлал болсон олон сайн багш нартай болоод байна. Хамгийн олон шавь нартай, алдартай багш нарын нэг бол “Venus Yoga Studio”-ийн багш Ариунзаяа. Халуухан төрхтэй түүний “засвар” хийлүүгээгүй байх үеийн гэрэл зургийг сонирхуулж байна. Түүний хувьд хоёр дахь хүүхдээ төрүүлэхээс өмнө хөхөө томруулсан гэдгээ албан ёсоор зарлаж байсан…

Read More

Залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулдаг “алтан хамтрагч” хэмээгдэг дуучин С.Зоригт, А.Хишигдалай нар. Тэгвэл өнөөдөр дуучин С.Зоригтын төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр залуу уран бүтээлч хэдий ч, эгэл даруухан зантай, хөдөлмөрч нэгэн гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Дуучин С.Зоригт дуулж, жүжиглэхээс гадна газар тариалан эрхэлдэг. Өдгөө 32 нас хүрч буй тэрээр өнгөрсөн зун анхны хүүхдээ өлгийдсөн. Дархан-Уул аймагт төрж, тэнд өсөж өндийсөн тэрбээр 2007 онд Улаанбаатар хотод оюутан болж ирсэн гэдэг. Ташрамд дуулгахад, түүний өвөө урлагийн хүн. Насаараа цэргийн албанд хүчин зүтгэсэн. Тэгэхдээ цэргийн дуу бүжгийн ансамблейд дуулдаг хүн байжээ. Бага насныхаа тухай тэрбээр “Хүүхэд насаа хөдөө мал дээр өнгөрөөсөн хүн.…

Read More

“Хэцүү анги” киноны Сувдаагийн дүрээр үзэгчдийн танил болсон Э.Уянга сэтгүүлч мэргэжил эзэмшин, өдгөө “МҮОНРТ”-ийн хөтлөгчөөр ажиллаж байгаа. Хэсэг хугацааанд хувийн амьдралдаа анхаарлаа хандуулан олны өмнө тэр бүр гарахгүй байсан тэрээр өдгөө “гэрээ засаад” ажилдаа ханцуй шамлах болсон. Тэр бүү хэл, хааяа гадуур гарч найз нөхөд, хамт олонтойгоо наргиж цэнгэх болсныг манай сайтын папараци дурандаа буулгажээ. Э.Уянга бүсгүй өдгөө 30 нас хүрч, айлын эзэгтэй, охидын ээж болсон ч 10 гаруй жилийн өмнөх “Хэцүү анги”-ийн хөөрхөн охин Сувдаагийн төрхөөрөө хэвээрээ байна. Тэрбээр насны ханиараа З.Эрдэм гэх залууг сонгож, дөрвөн жилийн өмнө хуримаа хийсэн билээ.

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ганболдын Болорт цэргийн дээд цол – Бригадын генерал цолыг хүртээлээ. Ганболдын Болор нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицероор 2 удаа, НҮБ-ын төв штабын удирдах албан тушаалд Монгол Улсаас ажиллах анхны офицер болон томилогдож, үүргээ нэр төртэйгөөр амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах бодлогыг хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан шилдэг эмэгтэй офицер юм.

Read More

2021 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1 603.3 мянга нь эрэгтэйчүүд байна. Тэдний 69 хувь нь хотод, 31 хувь нь хөдөө амьдардаг. Хилийн чанадад 6 болон түүнээс дээш сараар оршин сууж байгаа 52 мянга гаруй эрэгтэй байна. Улсын хэмжээнд 2021 оны жилийн эцэст 73 мянга гаруй хүүхэд мэндэлсний 51% нь эрэгтэй хүүхэд байна. Харин 18-29 настай эрчүүдийн 17.1 хувь, 50-59 насны эрчүүдийн 86.3 хувь нь эх орныхоо хугацаат цэргийн албыг хаажээ. Манай улсын эрэгтэйчүүд дунджаар 29 насандаа гэрлэдэг бөгөөд тэдний 0.9 хувь нь өрх толгойлсон, дундаж наслалт 66 байна. Эрэгтэйчүүдийн 594.9 мянга нь ажилтай, сарын дундаж цалин…

Read More