Зохиогч: Эрхэм админ

Хошин урлагийн “Шинэ үе” хамтлагаас ажлынхаа гарааг эхэлж байсан жүжигчин А.Энхжин өдгөө үеийн нөхөдтэйгөө нэгдэн “Этик продакшинд” харьяалагдах болсон. Өдгөө 30 нас гарч яваа түүнийг жүжигчин Билгүүн агсантай андуурч эндүүрэх хүн цөөнгүй байсан гэхэд болно. Хошин урлагаас ажлаа эхлүүсэн тэрээр сүүлийн үед дэлгэцийн бүтээлд хүчээ сойж, чансаагаа харуулах болжээ. Тухайлбал, “Хүний цаана”, “Хэлгүй жим”, “Мардай” зэрэг уран бүтээлийн дүрүүд нь түүнийг хэрхэн өөрчлөгдөж буйг үзэгчдэд “хэлэх” мэт. Жүжигчин А.Энхжин Дорнод аймгаас угшилтай айлын ганц хүү гэгддэг. Тэрбээр КУДС-ийн жүжигчний ангийг Болормаа багшийн шавь болон төгссөн бөгөөд кино бүтээлүүдийнхээ зураг авалтыг өөрийн төрлөх нутагтаа хийдэг юм билээ.

Read More

Монголын кино урлагт хүч түрэн орж ирж буй үзэсгэлэнтэй, авьяслаг бүсгүй бол залуу жүжигчин Б.Хунцэнгүүн. Их сургуулиа дүүргээд жил орчмын нүүр үзэж буй тэрээр “Хазаар цэцэгсийн дуулал” олон ангит киноны гол дүрд тоглосноор олны анхааралд орж ирсэн билээ. Тэрбээр “Гэгээн учрал”, “No rules” цуврал, “Улаан цэцэг”, “Үүрдийн хайр” зэрэг кинонд тогложээ. Энгийн охидоос илүү хөөрхөн төрхөөрөө залуусын крашаар тодроод буй тэрээр амьдрал зохиох гэж яарахгүй байгаа гэсэн шүү. Яг албан ёсоор үерхэж нөхөрлөсөн найз залуугүй ч, дотроо бодож явдаг хүнтэй гэдгээ нэгэн хэвлэлд ярьжээ.

Read More

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа АНУ-ын боксчин, 29 настай Виктор “Vicious” Пасильястай хийх гэж байна. Тулаан өнөөдөр Нью Жерси мужийн Атлантик сити хотын “Borgata Hotel & Casino” цогцолборт болно. Рассель Төгсцогттой 2020 оны хоёрдугаар сард тулалдан аваргын бүсээ хамгаалснаас хойш ганц ч тулаан хийгээгүй байгаа билээ. Сонирхуулахад, Н.Төгсцогтын гэргий Э.Энэрэл өдгөө охиныхоо хамт халуун орнуудад аялал хийж яваа.

Read More

Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын Ирээдүй цэцэрлэгийн багш хүүхдүүдтэй ёс зүйгүй харьцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр цацагдаж шүүмжлэл дагуулсан билээ. Тэгвэл хүүхдүүдтэй ёс бус харьцсан багшид холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн болсон байна. Шүүхээс Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч багш болох А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан багш, сурган хүмүүжүүлэгч хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун нэгжтэй/500 мянган төгрөг/тэнцэх төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Read More

Нийслэлийн нэртэй атман явсан Дамбын Хишгээгийн бага хүү Мөнхжин Хөшигтийн хөндийд хот байгуулахаа зарлажээ. Тэрбээр мөрөөдлөө биелүүлж залууст зориулсан хот байгуулахаар “Моодун хаан групп” -г төлөөлөн Аэросити төслөө эхлүүлээд байгаа аж. Тэгвэл түүний хот байгуулах шинэ жишиг улстөрийн хүрээнд анхаарал татаж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Хөшигийн хөндийн 31 000 га газрыг зураг дээр харуулж, ард түмэнд ойлгомжтой болгомоор байна. Майдарын 12 000 га газар нь яг хаана вэ. Дамбын Хишигээгийн 500 га газар аль нь болох, чөлөөт бүс байгуулах 1000 га газар хаана байхыг зураг дээр харуулмаар байна. Шүүх, төрийн алба оролцож, үгсэн…

Read More

Дэлхий дахинд ковид, дайн самуунаас үүдсэн хямрал болж буй. Энэ нь манайх шиг цөөн хүн амтай, эдийн засгийн хувьд бусад улс орнуудаас хамааралтай улсад “цохилт” болж буй нь илт. Өдрөөс өдөрт шатахууны үнэ нэмэгдэж өмнөх жилийнхээс даруй 1000 төгрөгөөр нэмэгджээ. Үүнийгээ мэргэжлийн байгууллагууд хээв нэг “цаашид ч өснө” гээд сууж байх жишээний. Гуравхан сая хүн амтай, бараа бүтээгдэхүүн, үнэт металын түүхий эдийн нөөцтэй улсын иргэд “халаас нимгэн”, сэтгэл дундуур алхаж буй нь даанч харамсмаар. Сангийн яамны сайд Б.Жавхлан болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дарга Ж.Ганбаатар нартай шууд холбоотой. Өөрсдийн хувийн ашиг сонирхолоос илүү ард түмний амин зуулга, аж амьдралаа…

Read More

Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит уран бүтээл “Худалдагч охин” уран сайхны кино 2022 оны Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал хүртсэн байна. Осакагийн Азийн кино фестивалийг 17 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Азидаа нэртэй өндөр зэрэглэлийн фестивалийн нэг юм. Уг фестиваль 2022 оны гуравдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд Япон улсын Осака хотноо болж, шилдэг бүтээлийн эздээ шалгаруулжээ. Энэ удаа нийт 31 орны 954 кино бүтээл Осакагийн кино фестивальд өрсөлдсөн байна. Фестивалийн уралдаант хэсэгт шилдэг 15 киног сонгон шалгаруулсны нэг нь “Худалдагч охин” кино. Тодруулбал, Солонгос, Египет, Араб, Хонгконг, Япон, Малайз, Филипин, Тайван, Хятад, Энэтхэг, Казакстан зэрэг…

Read More

Загварын алдарт Vogue сэтгүүлийн 4-р сарын дугаарын нүүр хуудсыг супермодель Белла Хадид чимжээ. Тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 14 настайдаа гоо сайхын хутганы дор ороогүй байгаасай гэж хүсдэг талаараа хэлжээ. Мөн Белла өөрийнхөө даван туулсан сэтгэл зүйн амаргүй асуудлаасаа хуваалцсан байна. “Хүмүүс үргэлж хэлэх үгтэй байдаг, гэхдээ миний хэлэх ёстой зүйл бол намайг салбарын болон эргэн тойрны хүмүүс үргэлж буруугаар ойлгодог байсан” гэж тэрээр нэмж хэлсэн байна. Хадид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Инстаграм хуудсандаа хэд хэдэн удаа уйлж буй сельфигээ оруулж, өөрийн сэтгэл зүйн байдлын талаар бичиж байсан билээ. Энэ тухайд тэрээр “Би эргэн тойрныхоо харилцаа, хандлагыг ойлгохын тулд хангалттай зовсон.…

Read More

6 минутын дотор Азиас Европт, Европоос Азид очих боломжийг Дарданеллийн хоолой дээгүүр тавьсан дүүжин гүүр олгож байна. Турк улсын Ерөнхийлөгч Эржип Таип Эрдоган баасан гарагт Туркийн Дарданеллийн хоолойг дайрсан томоохон дүүжин гүүрийг нээлээ. Ерөнхийлөгч Эрдоган болон түүний тэргүүлсэн нам 2002 онд Засгийн эрхэнд гарнаасаа хойш томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн нь тэдний улс төрийн байр суурийг бэхжүүлэхэд том түлхэц болж байгаа юм. Энэхүү дүүжин гүүр Туркээс Европ, Азийн эргийг холбосон 4 дэхь гүүр болж байна. Гүүрээр зорчих суудлын тээврийн хэрэгслийн үнэ 200 лира буюу 13.50 ам.доллар болно гэжээ. Дарданеллийн хоолойн гүүрийг барих төслийн ажлыг 2017 оны гуравдугаар сард эхлүүлсэн. Барилгын…

Read More

Эх орных нь эдийн засаг хүнд, иргэд олон нийтийнх нь амжиргаа хэцүүхэн байгаа энэ цаг үед зарим үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн халаасаа түнтийлгэхээр улайрч байгаа нь илт. Тухайлбал, монголын толгой баячуудын нэг гэгддэг “Макс” группын Д.Ганбаатар Монгол улсын ууган үйлдвэрүүдийн нэг “СҮҮ” ХХК-ийг хувьчлан авсан билээ. Бүтээгдэхүүний түүхий эдээ дотоодоосоо нийлүүлдэг тус компани “Миний монголын сүү”-нийхээ үнийг хоёр жилийн хугацаанд 40 хувиар шахуу нэмж 3600 төгрөгөөр олон нийтийн гар дээр хүргэж буйд иргэд бухимдалтай байна. Хэдэн арван саяар мал тоолуулдаг Монголчууд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй улсын нэг болох Их Британичуудаас нэг дахин өндөр үнээр сүүгээ авч хэрэглэж байна. Их Британд яг…

Read More