Хүүхдийн элч дуучин” өргөмжлөлтэй Ноён Бондгор өөрийг нь олонд таниулсан урлагийн нэрнээсээ татгалзаад дуучин Ц.Амарбаяр нэрээ бататгахыг хүсэх болсон. Чинээлэг айлын эрх хүү гэгддэг тэрбээр тун удахгүй хуримаа хийхээр болж, хуримын гэрэл зургуудаа авхуулж эхэлжээ. Түүний гэргийг Б.Золзаяа гэдэг үе тэнгийнх нь бүсгүй бий. Хосууд хамтдаа хэд хэдэн уран бүтээл гаргасан ч, олны дунд дорвитой яваагүй. Тиймээс тэд дуулахын хажуугаар караоке, ресторан, паб ажиллуулан чамлахааргүй мөнгө олчихдог гэсэн. Түүний эхнэр Б.Золзаяагийн хувьд, МУГЖ С.Жавхлангийн эхнэр болох Г.Эрдэнэчимэгтэй мөн л хуурай эгч дүүс болтлоо дотноссон бөгөөд үйл мэтгэж, уран цэцэн үгс урсгах “эрдэмд” шамдан суралцаад байгаа. Үндэсний хувцас гоёлыг эрхэмлэж, будаг…
Зохиогч: Эрхэм админ
Киви хамтлагийн дуучин, олноо “хар сувд” хочтой Ц.Намуун өчигдөр 35 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Царайлаг, нуруулаг тэрээр урлагийн тайзнаа хэсэг хугацаанд хөндийрөөд байсан бол энэ жилээс дуучин бүсгүй хаа нэг шоу нэвтрүүлэгт Киви хамтлагтайгаа уран бүтээлээ хүргэх болсон. Түүний төрсөн өдрийн гэрэл зургаас сонирхуулж байна. Дуучин бүсгүйн аав Габон улсын иргэн бол, ээж нь Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа гуайн охин Цолмон юм. Багаасаа дуулж бүжиглэх дуртай байсан Б.Намуунаад Монголын рок non ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясыг бий болгоход нь урлагт хайртай гэр бүлийнхэн нь ихээхэн нөлөө үзүүлсэн нь лавтай. Олонд танигдаж эхэлсэн цагаасаа л эрлийз, гэгдэж байсан тэрээр багаасаа өндөр…
Загварын ертөнцөд өөрийн өндөр нуруу, хөөрхөн төрхөөрөө ялгардаг бүсгүй бол загвар өмсөгч Ю.Балжидмаа. Өсвөр наснаасаа буюу 14 настайдаа насаа нэмж миссийн тэмцээнд оролцож олны анхааралд өртөж байсан тэрбээр өнөөдөр 25 насны төрсөн өдрөө тэмдэглэж байна. Хэзээнээс даруухан, гоо гэгддэг байсан тэрбээр гурван жилийн өмнө бизнесмэн Г.Анархүүтэй амраглаж, Аатөр гэх хүүтэй болсон. Хүүтэйгээ тэрбүр уулзаж чаддаггүй гэдгээ илэрхийлдэг тэрбээр өдгөө болзоот залуугүй, ганц бие.
Олноо МУГЖ Г.Ариунбаатарын гуравдахь гэргий хэмээн цоллогдох болсон жүжигчин Б.Баярмаа өдгөө нам гүм амьдрах болсон. Мисс, жүжигчин, алдарт эх гэх олон гуншинтай тэрбээр хүний өөрийн нийлсэн 7 хүүхэдтэй. Гэхдээ Г.Ариунбаатарын өмнөх амьдралаас төрсөн хөвгүүд өөр өөрсдийн ээж нар дээрээ байдаг бол, жүжигчин бүсгүйн анхны амьдралаас төрсөн гурван охин нь Б.Баярмаагийн ээж дээр байдаг гэнэ лээ. Харин Г.Ариунбаатар, Б.Баярмаа нар дундаасаа төрсөн хөвгүүдтэйгээ Зайсангийн баячуулын амьдардаг тансаг хотхонд амар жимэр амьдарч байна. Жүжигчин Б.Баярмааг анхны нөхөр нь хэрэг төвөгт орооцолдон багагүй зовоосон гэдгийг эх сурвалжууд ярьдаг. Харин үзэсгэлэнт бүсгүй оюутан байхдаа ханилсан, охидынхоо ааваас өөрчлөлтийг ихээхэн хүлээсэн ч үр дүнд хүрээгүй…
Эршүүд хээгүй байдал, хэнэггүй, өөрийнхөөрөө зангаараа алдартай дуучин бол Хишигдалай. Түүний энэхүү зан алдах нь ч бий онох нь ч бий. Хаана ч явсан зангаа гээдэггүй дуучин бүсгүй саяхан өөрийн цахим хуудаснаа өгзөг, бөгсөө тодруулж харуулсан зургаа нийтлэжээ. Хальт харахад алдарт Ким Кардашиантай тун төстэй харагдах аж. Өдөр бүр суулт хийсэн ч ийм хэмжээний өгзөгтэй болохгүй гэдгийг мэргэжлийн тамирчид ч мэднэ. Царай төрх бие галбиртаа чамгүй анхаарал хандуулдаг тэрээр өмнө нь өгзгөндөө силикон шахуулсан гэх олны яриаг эрс эсэргүүцэж “Буяндаа бузар хийхгүй” хэмээн дургүйцлээ илэрхийлээд авсан удаатай. Харин энэ удаад үнэхээр өгзөгтөө ямар нэгэн юм шахуулж, монголын Ким кардашиан болох…
“Хас”-ын Ч.Ганхуягийг бизнесийн хүрээнийхэн илүүтэй сайн танина. 17 настайдаа Дилер болж, удалгүй “Хас Банк”-ийг үүсгэн байгуулж байсан хэмээн тэрбээр таван хүү, ганц охинтой. Хөгжлийн бэрхшээлтэй том хүүгээ олноос нуудаггүй тэрбээр хоёрдахь хүү Хаскадаа итгэл найдвар тээдгээ л илэрхийлдэг. Тэгвэл тэрбээр хүүгээ ажил голдоггүй, хүний хөдөлмөр үнэлдэг хүн болгосон түүхээ хуваалцжээ. Тэрбээр “Оюутан, залуус зуны амралтаа бүү дэмий үр! Ямар ч хамаагүй ажил олоод хийчих. Энэ гарагийн хаана ч бай бүх л амжилттай яваа хүмүүс нэгэн цагт угаагч, зөөгч хийж байсан тухайгаа дурссан байдаг. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голох ёсгүй гэдэг л энэ. Ажлын хүнд хэцүүгээс нь эхлэх тусам бүр…
Согтуудаа өндөр хүчдэлийн шон дээр гарсан иргэнээс болж 21:58 цагаас 00:43 цаг хүртэл цахилгаан эрчим хүч тасалдлаа Сэлэнгэ аймгийн иргэн “Б” согтуугаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур дээр гарснаас үүдэн дээрх хугацаагаар хүчдэлийг таслах арга хэмжээ авлаа. Онцгой байдлын газрын алба хаагчид очиход 40 настай Б гэгч иргэн согтуугаар Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын 35 кв-ын 25 метрийн өндөртэй тулгуур багана дээр гарсан байсан гэлээ Иймд 35 кВ-ын Алтанбулаг цахилгаан дамжуулах агаарын шугамын хүчдэлийг 21:58 цагаас 00:43 цаг хүртэл тэжээлээс салгасан бөгөөд холбогдох албаныхан нийт хоёр цаг гаран ярилцлага хийн тухайн иргэнийг эсэн мэнд…
Хуучнаар Байгалийн түүхийн музейн туурь дээр Чингис хааны музейг байгуулж буй. Гурван жилийн турш хэл амтай баригдаж буй тус музейн баруун талын автозам дээр нэлийтэл ус үүссэн нь олны анхаарлыг татаж байна. Тэгвэл тус музейн дээвэр дээр тогтсон борооны усыг усны хоолойгоороо доош буулгасан нь ийнхүү “нуур далай” үүсгэхэд нөлөөлсөн бололтой. Хамгийн сонирхолтой нь тус музей нь нэг талдаа ус зайлуулах ганцхан турба хоолойтой. Энэхүү ганц хоолой нь явган хүний зам хөндлөн татсан үер ус зайлуулах жижигхэн шугамтай аж. Уг шугам нь тус музейн дээврийн усыг зайлуулж дийлэхээргүй гадуур нь халгин цалгин урсгаж, автозам руу ийнхүү их хэмжээний усыг гаргахад…
Цар тахлын өмнөхөн өөрийн эзэмшлийн орон сууцандаа хууль бус автомат тоглоомын газар ажиллуулж байсан хэмээн хилс хэргээр баалуулж, ажлаасаа “хусагдаж” явсан Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат хүндэт донор болжээ. Энэ тухайгаа тэрбээр цахим хуудаснаа онцлоод, “Таны цус Доод тал нь 100 гаад хүнд тус болж амийг нь аварсан гэхийг сонсох үнэхээр жаргалтай хэрэг байлаа олон хүнд тус болохыг эртхэн мэдсэн бол өшөө ихийг өгч чаддаг бол өшөө олон хүнд туслах байж” хэмээн бичжээ. Түүний хувьд монголын цагдаагийн байгууллагад 25 жил зүтгэж буй нэгэн юм.
Нэгдсэн чуулганаар: – Төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцох, – Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хөхиүлэн дэмжих, – Уул уурхай, хүнд үйлдвэр, дэд бүтцийн төсөл болон уул уурхайн салбарын ил тод байдлын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар оролцогч талуудын ойлголцлыг нэгтгэж, шийдвэр гаргах, удирдах түвшний хүмүүст хүргэх, – Чуулга уулзалт, сургалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн зөвлөмж боловсруулах юм. Мөн чуулганы үеэр Өмнөговь болон…
