Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС) буюу өнөөгийн Хөдөө аж ахуйн дэмжих сан (ХААДС)-гаас нэн хөнгөлөлттэй олгосон зээл, түүнийг авсан аж ахуйн нэгжүүдийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлж буй тухай бид өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр уншигчдадаа хүргэсэн. Тэгвэл өчигдөр ЭЦА-ныхан Яармагийн гүүрний хойд талд байрлах ХААДС-гийн байранд нэгжлэг хийж, хоёр том хайрцаг дүүрэн санхүүгийн бичиг баримтуудыг нь хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ. Дээрх сангаас сүүлийн жилүүдэд 15 000 орчим иргэн, аж ахуйн нэгж их хэмжээний зээл авсан ч буцаан төлөөгүй аж. Үүний улмаас 240 орчим тэрбум төгрөгийн өр үүсэж, төсвийн хөрөнгийг…
Зохиогч: Эрхэм админ
Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оноос хойш ажиллаж буй Э.Номинчулууныг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ. Төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлага татвар төлөгчдийн болон компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг гарын салаагаар урсгах явдал тасрахгүй байгаагийн илрэл нь дээрх албан тушаалтны хэрэг болох бололтой. Өнгөрсөн жил “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага нь албан тушаалын хэрэгт холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн. Тэгвэл “Эрдэнэс Монгол”-ын бүрэлдэхүүнд багтдаг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захиралд энэ сарын 21-нд цагдаагийн байгууллагынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар албан өрөөнд нь нэгжлэг хийж, санхүүгийн олон арван бичиг баримтыг нь хураан аваад зогсохгүй баривчилж авч…
Монголын хошин урлагийн хамтлагууд дотроосоо амбиц карьер сайтай хамтлаг бол “Макс”. Анх “Өнгөт инээд” хамтлагаас туурга тусгаарлан хамтлагаа байгуулж байсан МУГЖ Эрдэнэзаан, МУГЖ Мөнхсайхан, МУГЖ Баярмагнай нар ойрын өдрүүдэд монголын ард түмэнд хүн чанараа таниулж явна. Учир нь тус хамтлагийн хамгийн “царай муутай”, авьяаслаг жүжигчин гэгддэг жүжигчин Дэлгэрсайханы хувийн амьдралд асуудал гарч, ганц охин нь хүндээр өвдөж байхад туслаж дэмжих нь бүү хэл өөрсдөөсөө “зайлуулж” яваа аж. Жүжигчин Дэлгэрсайханы хувьд охин хүү хоёртой бөгөөд 40 насны босгон дээр анхны амьдралаа зохиожээ. Гэвч амьдралд хэлж ирдэггүй хийсч ирдэг өвчин тэдний гэр бүлд тохиосон бололтой. Эрхэм жүжигчин охиныхоо эмчилгээний зардлыг цуглуулахаар ганцаараа…
Хэдэн жилийн өмнө “UP music” продакшн Монголын рок попын эмэгтэй уран бүтээлчид дундаас гавъяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, СТA С.Наран, С.Сэрчмаа нарыг поп дивагаар өргөмжилсөн. Тэр бүр хамтдаа тайзнаа гараад байдаггүй тэд саяхан нэгэн тоглолтод хамтдаа оролцож тайзнаа хамт гарчээ. Дуучин бүсгүйчүүдээс С.Сэрчмаагаас бусад нь бүгд МУГЖ цол хүртсэн. Рок попын нэгэн үеийг тодорхойлж явсан тэд ойр дотно хуурай эгч дүүсийн харилцаатай бөгөөд хэн хэнийхээ уран бүтээлийг үргэлж дэмждэг билээ.
Монголын хошин урлагийн “Маск” хамтлагийн жүжигчин Дэлгэрсайхан өдгөө охиныхоо эмчилгээний зардлыг олох гэж ганцаараа Өвөрхангайн бүх сумдуудаар тоглолт хийж яваа талаар эх сурвалжууд бичиж эхэлжээ. Түүний тоглолтод хамтлагийн уран бүтээлчид нь оролцохоос татгалзсан байна. Тухайлбал, хамтлагийн ахлагч МУГЖ Эрдэнэзаан “Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоот үйл ажиллагаа явуулахгүй байгаа” гэх хариултыг өгчээ. Ташрамд дуулгахад, тус хамтлагийн уран бүтээлч Баярмагнай өдгөө Наро Банчэн гэгээнтэнтэй лхасын орнуудад аялал, зугаалга хийж яваа бол Мөнхсайхан урлагийнхны хамтарсан “Big show”-д оролцон, “Тайж” зочид буудалд хэсэг хугацаанд амьдарч буй билээ.
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо. 13 дахь жилдээ зохион байгуулагдах “Мөнгөн мод” арга хэмжээний үеэр Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва шагнал хүртлээ. Тэрээр тайз,дэлгэцийн шилдэг жүжигчнээр шалгарлаа.Халуун баяр хүргэе.
Өдрийн 12.00 цаг. Галын дохиолол дуугарна. Удсан ч үгүй галын машины дуут дохио дуулдана. Тэд иржээ. Гал сөнөөгчид машинаасаа яаран бууж, зааварчилгаагаа аваад эрдэнэт хүний амь, улсын эд хөрөнгийг аврахаар үүргээ гүйцэтгэнэ. Үүнтэй зэрэгцэн нийслэлийн онцгой байдлын албаныхан, түргэн тусламж, дүүргийн Улаан загалмайн хорооны ажилтан, албан хаагчид ирлээ. Үйлдвэрийн байрнаас бэртэж гэмтсэн иргэдийг гаргаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэв.Тэд мэргэжлийн ур чадвар, багаар хамтран ажиллаж, үйлдвэрийн ажилчдын амь нас, эрүүл мэндийг нь авран хамгааллаа. Энэ бол “Таван толгой түлш” ХХК-ийн баруун бүсийн IV үйлдвэрийн байранд зохион байгуулагдсан “Гал түймэр унтраах тактикийн сургууль” байв. НОБГ-ын гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч,…
Монголын урлагт хөөрхөн бүсгүйчүүд бишгүй олон. Тэднээс өхөөрдөм төрх, эелдэг харизмаараа ялгардаг жүжигчин бол О.Дөлгөөн. Өдгөө 30 насны босго алхсан тэрбээр дахин театрын тайзнаа эргэн ирж буй бололтой. Шинээр тоглогдох жүжгийн гол дүрийг бүтээж буй аж. Жүжигчин бүсгүйн хувьд одоогоос 7 жилийн өмнө УДЭТ-т орчин үеийн Жульяттагийн дүрийг бүтээснээс хойш дахин театрын тайзнаа гараагүй байсан юм. Учир нь тэрбээр гэр бүлийн хамт АНУ-ыг зорьж мэргэжил дээшлүүлээд ирсэн. Ирснээсээ хойш 2 жил орчмын хугацаанд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа билээ.
Монголын хамгийн царайлаг ламаар тодорсон Б.Цэдэн-Иш буюу Наро Банчэн гэгээнтэний хойд дүр өдгөө өөрийн зардлаар олны танил сүсэгтнүүдээ Энэтхэг орноор аялуулж байгаа аж. Уг аялалд МУГЖ Л.Болдбаатар, Г.Ариунбаатар, жүжигчин М.Баярмагнай, дуучин Алтанжаргал, имфлюсер Б.Цэцэг гэх мэтчилэн 55 хүн багтжээ. Тэдний хувьд Төвд, Энэтхэг лам нарын аж байдал, хоололт, ёс заншил зэрэгтэй танилцаж буй бөгөөд өөрийн сүсэг бишрэл, бурханы зам мөрийг баримтлах ёсзүйгээс суралцах юм байна.
Монголын анхны охидын хамтлаг болох “Спайк” хамтлагийн гишүүн дуучин Э.Минжинсор өчигдөр 42 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. Түүний хувьд өдгөө ихэр охидын хамт эх орондоо амьдраад багагүй хугацааг үдсэн бөгөөд монгол залуутай гэр бүл болсон. “Нүцгэн байхыг минь битгий хараарай”, “Нууцхан хайр”,” Амрагаа хүлээсэн бүсгүйн дуу” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулж явсанаас хойш даруй 20 орчим жил өнгөрчээ. “Нас л нэмэгдсэнээс биш би яг хэвээрээ” хэмээн нэгэн ярилцлагандаа дурдсан тэрээр үүнийгээ ч баталж нас бол тоо гэдгийг харуулж яваа үлгэр жишээ эмэгтэйчүүдийн нэг билээ. Хоёр ихэр охидын ээж, дуучин Э.Минжинсорын сүүлийн үеийн фото зургуудаас сонирхуулъя.