Зохиогч: Эрхэм админ

“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу нэвтрүүлгийн 19 дахь цуврал үзэгчдэд хүрлээ. Корпорейт Конвеншн Центрт зочид буудалд 10 хонох хугацаанд хорин нэгэн мянгаар худалдаа хийж, хоол хүнсээ цуглуулах үүрэгтэй энэ удаагийн шоу нэвтрүүлэгт “Маск” продакшны жүжигчин СТА Ц.ГАНЗОРИГ, жүжигчин, 2021 оны Ази миссийн тэргүүн титмийн эзэн П.ШҮҮДЭРЦЭЦЭГ нар оролцсон юм. Тэд цагаахан өрсөлдөж ялагчаар жүжигчин Ц.Ганзориг тодров.

Read More

Шинэ үе хамтлагаас уран бүтээлийнхээ гарааг эхэлж, олонд танигдсан жүжигчин Ц.Алдармаа энэ жил 37 нас хүрч буй. Тэрээр атман төрхтэй болжээ. “Аав”-ынд суухаасаа өмнө тэрээр үргэлж энхрий ялдам дүр төрхийг бүтээдэг байсан. Жүжигчин бүсгүйн хувьд загвар өмсөгч болох сонирхолтой байсан ч аавынхаа эсэргүүцэлтэй тулгарч, улмаар жүжигчний мэргэжил сонгож байсан гэдэг. Өдгөө тоглосон кино бүрдээ луйварчин, атман эмэгтэй гэх мэт дүрийг бүтээх болжээ.

Read More

“Шинэ үе” продакшинтай ажил амьдралаа холбосон авьяаслаг залуусын нэг бол жүжигчин О.Мөнхгэрэл. Түүнийг торомгор алаг нүд, айлгүй инээдгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Хэдэн жилийн турш олны өмнө ил гарахгүй, нам гүм амьдарсан тэрээр “хуучин” хамтрагч болох жүжигчин Г.Ундармаа, Б.Отгонтуяа нарыгаа шагнал авах үеэр ил гарч ирсэн юм. Өдгөө 40 насны босго алхсан тэрээр яг л залуу охин шиг хөөрхөн, сайхан хэвээрээ байх агаад брэндийн хувцасаар “биеэ ороосон” нь бэл бэнчинтэй амьдарч байгааг итгэх ажээ.

Read More

“Эмоци” хамтлагийн гэр бүлийн хосууд болох жүжигчин Г.Нарансолонго, О.Тэмүүжин нар өдгөө том охины хамт БНСУ-аар аялал хийж явна. Тэд тус улсын уламжлалт өв соёлоос гадна орчин цагийн К-поп концертыг үзэж нүдээ баясгаж яваа аж. Мөн жуулчдын хамгийн их очдог соёлын цогцолбор, түүхийн музей, хааны ордон нарыг үзэж алмайрч яваагаа цахим хуудаснаа онцолжээ. Жүжигчин гэр бүлийн хувьд гурван хүүхэдтэй. Тэдний том охин Амина тус улсын их сургуульд суралцдаг билээ.

Read More

“Мiss Mongolia-2022” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний Үндэсний ялагч тодруулах хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 4-нд болсон. Тус тэмцээний тэргүүн титмийн эзнээр Б.Номин-Эрдэнэ гэх бүсгүй тодорсон. Эх орны 130 гаруй бүсгүйгээс онцгойрсон түүний гэрэл зургуудыг хүргэж байна. “Miss Mongolia-2022” гоо бүсгүйн Б.Номин-Эрдэнийн хувьд энэ жил 25 настай. Нийслэл хотын уугуул иргэн түүний биеийн өндөр 170см, биеийн харьцаа: 94-66-97. Тэрбээр багаасаа гольфийн спортоор хичээллэсэн. Дуурь, жүжиг, баллет сонирхдог нэгэн аж. Б.Номин-Эрдэнэ өөрийнхөө давуу талыг боловсрол хэмээн онцолжээ. Тэрбээр Англи, Орос, Франц хэлтэй юм байна.

Read More

“Тв коктейль” хамтлагийн ганц сарнай Н.Цэнд-Аюуш урлагийн бүсгүйчүүдээс хожуу гэрлэж, үр хүүхэдтэй болсон. Өдгөө 40 нас гарсан тэрбээр дөнгөж 6 настай хүүхэдтэй. Олны хэл амнаас хол хилийн чанадад амаржиж байсан тэрбээр урлагтаа эргэн ирээд хэдэн оныг үдэж буй.Оюутан байхдаа хичээлийнхаа хажуугаар ногооны лангуу эрхэлдэг байсан түүний сүүлийн үеийн гэрэл зургуудыг сонирхуулж байна. Эвлэгхэн жүжиглэдэг энэ адтай бүсгүй хоёр залуутай уран бүтээл хийдэг ч хэнтэй нь ч романслаагүй нь эршүүд зангийнх нь тодорхойлолт болно.

Read More

Монголын дунд үеийн уран бүтээлчдийн нэг бол DOZ энтэртайментийг үүсгэн байгуулагч Ш.Доржсүрэн, түүний гэргий жүжигчин А.Мөнгөнзул нар. Урлагийн салбарт хөтлөлцөн зүтгэсээр 20 гаруй жилийн нүүр үзсэн тэд дундаасаа хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь эхнээсээ эрийн цээнд хүрч, гадаад дотоодод суралцах болсон. Өөрсдийн төрмөл авьяасаа үзэгч түмэндээ тултал харуулж явдаг жүжигчин хосуудын хувьд өдгөө хөдөө орон нутгаар гэр бүлийн аялал хийсэн шигээ амарч явна. Сонирхуулахад, жүжигчин Дооёо СУИС-ийн жүжигчний ангид шалгалт өгөхөөр ирсэн царайлаг охиныг жүжигчний ангид бэлтгэж, хэрэндээ л багш шавийн барилдлагатай болсны хойно эхнэрээ болгосон гэдэг. Дооёо эхнэрээ анх харсан даруйдаа л дурласан бөгөөд нэлээдгүй хичээл зүтгэл, цаг хугацаа зарцуулан…

Read More

Инстаграмын 44 мянган дагагчтай Т.Уранзүүг ихэвчлэн эрчүүд крашладаг. Өдгөө 22 настай түүний гэрэл зургийг сонирхуулж байна. Түүний хувьд унаган хотын хүүхэд бөгөөд ээж аавтайгаа амьдардаг айлын ганц охин. Одоо “Сити” их сургуулийн агаарын тээврийн үйлчилгээ буюу онгоцны үйлчлэгч мэргэжлээр төгссөн тэрбээр багадаа эршүүд охин байсан гэдэг. Аав ээжтэйгээ найзууд шиг харилцаатай түүний биеийн харьцаа 110x70x120. Өндөр 173 см. Биеийн жин 60 кг. Ийм биетэй байгаагийн нууц нь орой 18 цагаас хойш хоол иддэггүйтэй холбоотой гэнэ лээ. Тэрбээр ихэвчлэн овьёос иддэг аж. Хагас нүцгэн зургуудаараа алдаршсан түүний өсвөр нас Турк, Герман улсад өнгөрчээ. Энэ тухайгаа тэрбээр “Өсвөр насандаа хүн чинь төлөвшөөд…

Read More

Тив дэлхийд нэрээ мандуулж буй МУГТ, Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн мэргэжлийн боксын шилдэг тамирчин С.Төгсцогтын экс эхнэр гэдгээр олонд танигдсан хөтлөгч Д.Уранзаяа хайр сэтгэлийн адармаатай явдалтай бүсгүйчүүдийн нэг. Түүнийг уншигчид “Киви”-ийн Укагийн дүү гэдгийг андахгүй мэдэх биз ээ. Тэрээр хүүгийнхээ аав буюу С.Төгсцогтоос салсныхаа дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын том хүүтэй нийлж хэсэг хугацаанд хамтран амьдарсан ч төд удалгүй мөн л хоёр тийш болцгоосон юм. Харин түүнээс хойш олон мэдэгдсэн найз залуу буюу нөхөргүй явж байсан тэр өөрийн ажилладаг “ZU” клубийнхээ DJ Билгүүн гэх залуутай үерхэж байгаад, харилцаага олонд зарласнаас хойш багагүй хугацааг үдээд байна. Гэвч тэдний харилцаа нэг жилээс илүү…

Read More

Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга, олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт хоёр дахь амьдралаа эхлүүлж, бяцхан охинтой болоод удаж буй. Хоёр дахь эхнэрээрээ фото модель, залуу жүжигчин Э.Энэрэлийг сонгосон тэрээр эхнэртээ “амиа тавьдаг”. Өөрийнх нь амьдралын аз жаргал болсон гэргийгээ бүх зүйлээс хамгаалж, халамжилдаг. Тэд монголын хамгийн үнэтэй хотхон гэгддэг Будда хотхонд амьдардаг бөгөөд Э.Энэрэл бүсгүй саяхнаас ТВ5 телевизийн мэдээний анкараар ажиллах болжээ. Э.Энэрэлийн хувьд энэ жил 24 настай. Тэрээр яг ямар боловсрол мэргэжил эзэмшсэн нь одоогоор нууц хэвээрээ. Дөнгөж дунд сургуулийн төгсөх ангийн сурагч байхдаа “Зүрх зогсохгүй” кинонд тоглож олноо танигдаж байсан нэгэн.

Read More