Дэлхийн аль ч улс оронд ард түмний дунд байгалиас заяасан зөн совин, зургаа дахь мэдэрхүйтэй хүн цөөнгүй. Тэдний нэг бол монголын хамгийн загварлаг, брэндлэг, гоёмсог үзмэрч бүсгүй гэгддэг Б.Нямаа. Өдгөө 40 насны босго алхаж яваа түүнийг мэдэхгүй хүн үгүй. Өөрийн арга билгийн ухаан, зөн совин, зургаа дахь мэдэхүйн тайллаараа олонд танигдсан тэрээр эгэл бусдаас гадаад төрхөөрөө ч өвөрмөц байхыг хичээдэг гэлтэй. Бага насаа барууны оронд үдсэн тэрээр брэндийг баруун солгойгүй сольдог шигээ үсний өнгөө ч өөрчлөх дуртай. Энэ удаад тэрээр ягаан өнгийн сонгож, үсний өнгөө өөрчилжээ. Түүний сүүлийн үеийн гэрэл зургуудийг сонирхуулж байна.
Зохиогч: Эрхэм админ
Олон улсын ойн өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан юм. Энэ өдөр ойн олон талт ач холбогдлыг олон нийтэд, нийгэмд ойлгуулан, сурталчлан таниулах зорилгоор дэлхий даяар тэмдэглэдэг. Дэлхийн хуурай газрын 3-ны нэгийг эзлэх ой нь нийт ургамал, амьтан, шавж хорхойн төрөл зүйлийн амьд организмын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог амин чухал үүрэгтэй экосистемийн нэг юм. Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон өнөө болон ирээдүй хойч үеийн хөгжлийг зөв чиглүүлэх үндэс болж байна. Түүнчлэн ой…
Монголын хошин урлагаас төрсөн гавьяатууд болох Л.Баттулга буюу Аглуу, Б.Лхагвасүрэн нар хамтарч уран бүтээл хийхээр гэрээгээ үзэглэн, тохироогоо хийсэн гэнэ шүү. Шинэ уран бүтээлээрээ урьд өмнөх шигээ зүгээр л хошин үзүүлбэр бус сонирхолтой комидиан, тайз дэлгэцийг хослуулсан үзүүлбэрээрээ үзэгчдийг байлдан дагуулах аж. Жүжигчин Б.Лхагвасүрэнгийн хувьд сүүлийн хэдэн жил нам гүм амьдарч байсан бол Аглуугийн хувьд өнгөрсөн “Аглууэнтертаймэнт” -ийг байгуулж “Шинэ үе”-ийн Бооёоотой дөрөө харшуулан нэг хэсэг явсан. Мөн өнгөрсөн жил 54 насандаа хэнз хүүгийнхээ зулайг үнэрлэсэн билээ.
Нисэх онгоцны мэргэжилтэй ч англи хэлний багш, комедиан, имфлюсер байх сонголтыг хийсэн Б.Идэр-Одыг танихгүй хүн ховор. Өдгөө 35 нас хүрч буй тэрээр улс төрч Ц.Оюунгэрэлийн том хүү юм. Түүний ээж АН-аас угшилтай ч намынхандаа шахагдаж улс төрд орон зай багатай болсон. Өдгөө “Жорлонгоо өөрчлөе” төслөөрөө 9 дүүрэг 21 аймагт айлуудын жорлонг сольж эхэлсэн билээ. Тэгвэл Б.Идэр-Од ээжийнхээ бизнес төслийг дэмжиж, багагүй сурталчилан таниулах болжээ. Тэрбээр “Жорлонгоо өөрчлөх сонирхолтой айлууд ээжээс маань зөвлөгөө тусламж аваарай” гэжээ.
Бүжигчин Бямбаа анх “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглож кино урлагт хөл тавьж байсан нэгэн. Түүнээс хойш бүжигчин болон жүжигчний карьерийг тун сайн хослуулж яваа тэрээр гурван жилийн өмнө хоёр дахь амьдралаа зохиож, дахин нэг бяцхан охинтой болсон. Бүжигчин бүсгүй анхны амьдралаасаа нэг охинтой. Түүний том охин Б.Энгүүн өнгөрсөн амралтын өдөр 16 нас хүрсэн бөгөөд бүжигчин бүсгүй төрсөн өдрийг нь нижгэр хийж өгчээ. “Их Засаг” их сургуулийн лицейн 10-р ангид суралцдаг Б.Энгүүн охины хувьд ээжээсээ дутахгүй авьяаслаг нэгэн. Тэрбээр сургуулийнхаа радиод хөтлөгч хийхийн хажуугаар үнэртэй усны бизнес эрхэлдэг. Б.Энгүүн охин ээжийнхээ тухай нэгэн хэвлэлд ярихдаа “Би ээждээ маш их баярладаг. Яагаад…
13-хан насандаа “Цахилж яваа гөрөөс” кинонд дүр бүтээж явсан найруулагч Д.Галбаяр жингээ эрчимтэй хасч эхэлжээ. Тэрээр “Сүлд” спинненгийн багш Мөнхсүлдийн гарын шавь болж, 21 хоногт 17 кг жинг хасахаар бэлтгэлээ хийж эхэлжээ. Энэ жингээсээ өдгөө 14 кг-ийг нь ардаа хаяад байгаа аж. “Халамцуу яриа” шоу нэвтрүүлгийнхээ үеэр зочидтой “уралдаж” хооллодог тэрээр сүүлийн үед жин их нэмж, эрүүл мэндийн асуудалтай тулгарсан учир ийнхүү богино хугацаанд тэсвэр тэвчээр заан илүүдэл жингээ хасч эхэлжээ. Түүний биеийн галбир хэрхэн өөрчлөгдснийг манай сайтын гэрэл зургийн дурангаас сонжоорой.
“Хонгор чамдаа”, “Дурлан дурлан хайрламаар”, “Санах тусмаа дуулаарай” зэрэг түмний дуулах дуртай олон уран бүтээлийн эзэн тэрбээр өнгөрсөн жилийн өдийд “Ододтой бүжиглэе” шоунд оролцон, монгол түмний хайрыг татсан юм. Улмаар түүнийг Соёлын яамны сайдын тушаалаар Төв аймгийн театрын даргаар томилсон. Гэвч мань хүний зэс нь цуйхуйж тус театрын тайзнаа уран бүтээлийнхээ клипийг хийх гэсэн хүмүүсийг хүлээж авахгүй, тайзаа ашиглуулахгүй бухимдлыг нь төрүүлэх болжээ. Тэгвэл нэгэн залуу дуучин хувийн цахим хуудаснаа “Сайхан өглөөний мэндээ найзуудаа. Амралтын өдрөөр нь бухимдлаа бичиж байгааг минь уучилна биз дээ. Би уг нь сошиалд сайн сайхан бүхнийг бичдэг. Энэ удаад бичихээс өөр арга алга. Бусад хүмүүс…
Нүүр будалтын “OMC Hair world” буюу ДАШТ-ний “Хуримын будалт” төрөлд тэргүүлсэн “Eegii cosmetics” брэндийг үүсгэн байгуулагч Б.Энхчимэг чадварлаг make-up гэдгээрээ алдартай. Тэрбээр 2013 оноос хойш тасралтгүй энэ чиглэлээрээ ажиллаж буй бөгөөд хэдэн жилийн өмнө найзуудаараа “Diva beauty academy”-ийг үүсгэн байгуулж, нүүр будалтын сургалт, үйлчилгээ явуулж энэ салбартаа эргэлт буцалтгүй орсон байна. Б.Энхчимэг бүсгүй зөвхөн нүүр будалтаар 300 орчим бүсгүйг будаж байсан байна. Түүний хувьд өөрийн нэрийн брэнд “EEGII COSMETICS”-аа монгол бүсгүйчүүддээ зориулж гаргаад жилийн нүүр үзэж буй юм. Нийт зургаан төрлийн багсны цуглуулга, дан багснууд, багс цэвэрлэгч бүтээгдэхүүн зэрэг 50 гаруй төрлийн бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг. Гоо сайхны бүтээгдэхүүн үнэтэй бол чанартай…
“Фантастик” продакшны “ганц эмэгтэй” жүжигчин гэж андуурагддаг уран бүтээлч бол жүжигчин Б.Одончимэг. Оюутан байхдаа амьдрал зохион том хүүгээ төрүүлсэн тэрбээр дөрвөн жилийн өмнө бага хүүгээ төрүүлсэн. Түүнээс хойш илүү өнгө зүс засч, олон уран бүтээлд дүрээ мөнхлөх болсон жүжигчин Б.Одончимэг нэрээ ихээхэн хичээдэг нэгэн гэнэ шүү. Учир нь түүний амьдаа уран бүтээлч болох МУГЖ И.Одончимэгтэй андуурагдах вий хэмээн эмээдэг аж. Улмаар өөрийгөө “Донна” хэмээн хочилсон ч амжилтад хүрээгүй. Харин УДЭТ-т ажиллаж байсны буянд “Театр” хэмээх тодотголтой болсон. Жүжигчин бүсгүйн хувьд энэ жил 37 нас хүрч буй. Тэрээр удам дамжсан уран бүтээлч бөгөөд АЖ Б.Сарантуяатай ойрхон төрөл садан гэнэ лээ.
37-р точко киноны гол дүрийн баатруудын эмэгтэй дүүгийн дүрээр олонд танигдсан залуу жүжигчин Номин сошиалд алдартай нэгэн. Хоёр жилийн тэртээ Стар телевизийн хөтлөгч Санжсүрэнтэй амраглаж байгаад найз бүсгүйд нь үйлдэл дээрээ гардуулж багагүй шуугиан тарьж явсан тэрбээр энэ үйлдлээ залуу насны алдаа хэмээн өөрийгөө зөвтгөдөг. Тэр цагаас хойш улам алдаршсан тэрээр сүүлийн үед хүлээн авалт цэнгүүнийг алгасахаа больсон нь манай гэрэл зургийн дуранд өртсөн байна.