Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Иргэдийнхээ итгэл, улсынхаа төсвийг мөлжиж дуусдаггүй “Давхар дээлт”-нүүд
Папарацци

Иргэдийнхээ итгэл, улсынхаа төсвийг мөлжиж дуусдаггүй “Давхар дээлт”-нүүд

Эрхэм админBy Эрхэм админ08/29/2022Updated:08/29/2022Сэтгэгдэл байхгүй6 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Парламентийн засаглал тогтоод 30 гаруй жилийн түүхийг ардаа үлдээсэн ч өдгөө иргэд нь өр зээлэнд баригдсан тарчигхан амьдарч байхад өөр нэг бүлэг нь Төрийн албаар халхавчлан азийн тэрбумтнуудын эгнээнд элссэн нь нууц биш.

Тэдний дийлэнх нь УИХ-д хэдэнтэй сонгогдож, ард түмний өмнө ааль сайтай “алиалахаа” мартахгүй, нэр алдар, эрх мэдэл, өнгө мөнгөний эзэн болж чадсан. Монголын ард түмнийг өөрт нь өртэй мэт аашилж авирладаг, давхар дээлэнд санаархаж яваа улс төрчдийг бид онцолж байна.

Учир нь, УИХ-ын ээлжит бус чуулган маргааш хаана. Үүнээс өмнө буюу өнөөдөр, маргааш баахан “давхар дээлт”-нүүд сайд болох нээ.

Төрөөс төрсөн тэрбумтан Сү.Батболдын сайд болох санаархал


Нэгэн цагийн Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Төрөөс төрсөн тэрбумтан Сү.Батболд дахин сайдын сэнтийд санаархаж яваа. Тэрбээр Засгийн газар толгойлж байхдаа ард түмний халааснаас “суйлж” хэд хэдэн оффшор данстай, гадаадын хэд хэдэн оронд тансаг хаус харштай болсныг олон улсын хэвлэлүүд хэдхэн жилийн өмнө баримттай юутай ийтэй нь дэлгэж байв. Үүнийгээ тэрбээр үгүйсгэх гэж төлбөртэй байж болзошгүй мэдээллийг нэг бус удаа цацаж байлаа. Өдгөө ч хуучин арга барилаа ашиглаж мөн л “халаасны” хэдэн хэвлэлүүддээ “нохойд барьдаг мод” мэт байлгах болжээ. Өдгөө түүн шиг баян цатгалан, хур хөрөнгөтэй улс төрч Монголд ховорхон. Олон улсад олигархаараа алдартай энэхүү улс төрчийн тухай хүн бүр ам хуурайгүй ярьдаг ч, ачир дээрээ түүнийг шалгадаг, тагнадаг, түүний хөрөнгийн эх үүсвэрт аудитын шалгалт оруулж чаддаг эрх мэдэлтэй тагнуул, хууль шүүх үгүй болжээ.

Эрүүл мэндийн салбараар “хөлжсөн” Д.Сарангэрэл Хэрэг эрхлэх газрыг “самрах” уу?


Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд монгол төдийгүй дэлхий нийт Ковид гэх томууны улмаас хөгжил, эдийн засаг, эрүүл мэндээрээ багагүй хохирол амссан. Яг энэ үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хамгийн их нэр хүнд, хөрөнгөний эзэн болж чадсан. Яг л “чоно борооноор” гэдэг шиг эрх мэдлээ ашиглаж иргэд олон нийтдээ тухайн өвчний талаарх мэдээллийг хэтэрхий хүндрүүлэн ойлгуулсан хүмүүсийн нэг гэдгийг өдгөө монголчууд бид толгойн орой руугаа ортол ойлгож байна. Тэрбээр тухайн өвчнөөр өвдсөн нэг хүнийг 8 сая 500 мянган төгрөгийн зардлаар эмчилж байсан цаг саяхан. Гэтэл үнэндээ энэ бүхэн ЖҮЖИГ байсан.
Цар тахлын үед тохиолдлыг СӨРӨГ гарах бүрт “баярын алга ташилт” хийж байсан одоогийн УИХ-ын гишүүн, тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн албатууд эхнээсээ авилгын хэргээр шүүхийг хаалга татсан бол, манай Төрийн хатан эрдэнэ өргөмлөлт эмэгтэй маань цэвэрхэн цагаан цаас шиг сугарч үлдсэн нь хамгийн хачирхалтай. Бас болоогүй тэр Эрүүл мэндийн сайд байхдаа хүүгийнхээ найз Д.Өнөболд гэгчийг өөд нь татан яамныхаа “Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр томилж явсан түүхтэй. Ийм хүн өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдохоор зэхэж байна.
Дан дээлэндээ “даарч яваа” түүний туслах, албатууд нь аж ахуйн нэгж байгууллагуудаас 15 сая хүртэлх төгрөгийн хахууль авдаг байсныг АТГ-ын шалгалтын явцад тогтоогдож, ял торгууль ноогдуулсан байхад “Хатан ижий” хэмээн цахим орчинд өргөмжлөгддөг Д.Сарангэрэл гишүүн тэднийхээ үйлдлийг мэдээгүй нь сонирхолтой биш гэж үү. Ковидын үед иргэдийн итгэл найдвараар хөлжиж, нэр хүнд олж авсан түүнд монголын ард түмэн бид ямар өртэй юм бэ?

Эрчим хүчний сайдын сэнтийд санаархаж яваа “Эрхзүйч” С.Бямбацогт гишүүн


Монголын улс төрд дөрвөн удаа сонгогдож, 16 дэх жилдээ төр барилцаж яваа хүн бол С.Бямбацогт. Ховд нутгаас сонгууль бүрээр “ногоон гэрэл”-ээр гардаг тэрбээр Эрчим хүчний сайдаар томилогдох сурагтай. “Ястан ястнуудын өлгий минь” хэмээн Ховдчуудынхаа цөсийг хөөргөж, хулихан дээр нь цэцэг ургуулахаа хэзээд мартаж байгаагүй тэрбээр 2016- 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байв.
Түүнийг ХЗДХ-ийн сайдаар ажиллахдаа Эрүү болон Зөрчлийн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хил, Цагдаа, Дотоодын цэрэг, Шүүхийн шийдвэр гээд эрх зүйн орчинд голлох ач холбогдолтой хуулийг шинэчлэн батлуулж чадсан гавьяатай гэж дүгнэдэг. Тэр дундаас урьд нь гэмт хэрэгт тооцдоггүй байсан гэр бүлийн хүчирхийллийг хуульчилсан нь эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах, далд үйлдэгддэг асан гэмт хэргийг ил болгож хүн бүр хүчирхийлэлтэй тэмцэх нүд чих нь байхад том хувь нэмэр оруулсан гэдэг. Энэ алба нь түүний ЭРХЗҮЙЧ мэргэжилтэй нь холбоотой.
Харин өдгөө юуны учир төсвийн мөнгө хамгийн их эргэлддэг Эрчим хүчний салбарыг сонирхож, санаархаж яваа нь хачирхалтай. Угтаа эрхзүйч мэргэжилтэй хүн Эрчим хүчний салбарыг толгойллоо гэхэд шинэчлэл хийж чадах уу? “Давхар дээлтэй” болох гэж улайрч яваа түүнд нэг бодол бий биз ээ.
С.Бямбацогт гишүүний хувьд улс төрд “урвахаас” өмнө тэрбээр бизнесмен байсан. Түүний мэдлийн “Нью прогресс” компани өнгөрсөн 10 гаруй жилд групп болтлоо өргөжиж, барилга, зам гээд олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Магадгүй түүний гэр бүлийн бизнес гэгддэг “Нью прогресс” групп Эрчим хүчний салбарт орж, “өнгөлөх” ч юм билүү хэн мэдлээ.

Төрийн албыг төрлийн алба болгосон Ч.Хүрэлбаатар харилцааны сайдаар очно гэв үү


Улс төрд ужгирсан “эрхэм”-үүдийн нэг болох Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын эхнэр, хүүхэд, төрсөн ах дүүс, тэдний хүүхдүүд, хүргэн, бэрүүд нь нийлээд 48 компани эзэмшиж байгаагаа гайхуулдаг тэрбээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдаар томилогдох гэнэ. Өчнөөн олон жил Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас эхлээд УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан түүнд юу хийж гийгүүлсэн гэж “давхар дээл өмсгөх” буй нь хачирхалтай. Магадгүй төрийн өндөр албан тушаалд байх хугацаандаа ах дүү, амраг саднынхнаас хэд хэдэн хүн төрийн албанд томилогдсоныг, цаашлаад түүний хамаарал бүхий этгээдүүд уул уурхайн олборлолтын болон хайгуулын хэчнээн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа учраас дээрх салбарын шинэ сайдын нөхцлийг хангасан бололтой.
Тэрбээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа ч, Сангийн сайд явахдаа ч тийм сайн нэртэй яваагүй. Сангийн сайд болсны дараа хамаг чухал албан тушаалд ах дүү нараа томилж байсан бөгөөд Хөгжлийн банкны зээлдэгчдийн тайлан мэдээллээр “дутдаггүй” байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, ямар компани зээл авсан, төлж байгаа эсэх, хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байна гэх мэт Хөгжлийн банкны зээлийн бүх төрлийн мэдээ, тайланг хариуцаж байсан. Гэвч тэрбээр Хөгжлийн банкны асуудал сөхөгдөхөд, юу ч мэдэхгүй хэмээн мэлзэж уснаас хуурай гарч байсан түүхтэй. Төрийн албыг төрлийн алба болгосон түүний хөрөнгө орлого, ах дүү нарынх нь эзэмшдэг лицензийн талаарх баримтыг бид дараа нь тусгайлан дэлгэх болно.

Төрөөс төрсөн тэрбумтан гэгдэх Б.Чойжилсүрэн 


УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн өнөөг хүртэл намынхаа нөмөр нөөлгөөр улстөрд дараалан сонгогдож Сангийн сайдаар хүртэл ажиллаж үзсэн нэгэн. Төрд шударга зүтгэсэн үү гэвэл бас үгүй. Байнга хэл ам дагуулж байдаг өөрийн хувийн компанидаа төсвөөс 19 тэрбум төгрөгийг авч байсан гэдэг тэрбээр өдгөө төсвийн мөнгө ихээхэн эргэлддэг “Зам тээврийн яам”-ны салбарыг тэргүүлэхээр зэхэж буй сурагтай. Барилга байгууламжийг зарцааж байгаад ч хамаагүй төсвийн мөнгөнөөс “зугуйддаг” гэгддэг түүнд зам тээврийн салбарыг хариуцуулах нь хэр зохимжтой вэ?

Нийслэл дэх ашигтай байршилтай газруудыг өөрийн болгож дээр нь барилга байшин барьж хөрөнгөжсөн гэлцдэг эрхэм гишүүний энэ санаархал бүтэх эсэхийг УИХ-ын ээлжит бус чуулганаар харж болох нь ээ.
Хэзээнээс төсвийн мөнгийг эрх мэдлээрээ далайлган цавчдаг гэдгээрээ алдартай тэрбээр Сангийн сайд байхдаа 10 тэрбум орчим төгрөгт багтдаг байгууламжийг өөрийнхөө бизнест давуу эрх олгож 15-19 тэрбум төгрөг гэж үнэлж байсан түүхтэй нэгэн.
УИХ-ын гишүүд дундаа хамгийн дуугүй гэгддэг тэрбээр Сангийн сайд болох үедээ гэнэт “хэлд орж” байсан түүхтэй. Харин саяхнаас Зам тээврийн сайдын албан тушаалын чимээнээр ахиад дуугарч эхэлсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг болсон.

Б.Дэжид

Онцлох сонин хачин
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.