Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид ажиллагаа явуулж өчигдөр (2022.06.18) тоглолтоо хийсэн “Ice top” хамтлагийнхныг баривчиллаа гэх мэдээлэл тарсан билээ. Тэгвэл ICE TOP мэдэгдэл гаргажээ.
Цахим хуудаснаа “ICE TOP хамтлагийн 26 жилийн ойн тоглолтонд хүрэлцэн ирсэн үзэгчид болон үзэж чадаагүй ч сэтгэл зүрхээрээ хамт байсан та бүхэндээ баяралалаа
Тоглолтын үеэр мансууруулах бодис хэрэглэсэн, саатуулагдсан зэрэг мэдээллүүд цахим орчинд тараад байна. Эдгээр мэдээллүүд бүгд худал ба энэхүү мэдээллүүдийг тарааж буй этгээдүүдийг худал мэдээлэл тараасан, бусдын нэр хүндэд халдсан зэргээр гомдол гаргаж шалгуулах болно”гэв.

