Хэвлэлийн салбараас олонд танигдсан “од”-уудын нэг бол “Танайд хоноё” нэвтрүүлгийн анхны хөтлөгч Г.Алтантүрүү. Өдгөө 38 настай тэрбээр хүүхнүүдтэй нэлээдгүй романс үүсгэсний эцэст FM 101.7 радиод ажилладаг Оюунгэрэл гэх бүсгүйтэй дэр нэгтгэж, хоёр хүүтэй болсон. Түүний ханийн хувьд өмнөх амьдралаасаа нэг охинтой бөгөөд хөтлөгч Г.Алтантүрүү тэр охиныг төрсөн охин шигээ хайрлаж, халамжилдагаа байнга илэрхийлдэг билээ. Тэгвэл түүний охин АНУ-д сургуулиа дүүргэж, Г.Алтантүрүүг аз жаргалтай болгож буйг цахим хуудаснаа онцолжээ. Тэрбээр “Охин минь сургуулиа төгслөө. Ийм жаргалтай өдөр байх уу даа! 100% тэтгэлгээр суралцлаа. Мундаг шүү чи минь, үнэндээ хэлэх үг олдохгүй байна” гэжээ.
Зохиогч: Эрхэм админ
Монголын тайз, дэлгэцийн гоо бүсгүйчүүдийн нэг бол Р.Анхням. Өдгөө 40 насны босго алхсан тэрбээр Монгол, Хятад, Өвөрмонголын жүжигчдээс онцгойрч, алдарт “Чонон сүлд” кинонд дүр бүтээсэн нэгэн. Залуу халуун насандаа нүцгэн биеийн гоо сайхныг алдаршуулж, эротик дүр бүтээн залуусыг галзууруулах шахаж байсан түүний нэр одоо ч хүсэмжит бүсгүйн тавцангаас буудаггүй. Айлын эзэгтэй болж, бяцхан үрсийн ээж болсон ч түүнийг сонирхож, сонжих хүн бишгүй. Гадаад төрх шигээ даруухан амьдардаг хөөрхөн жүжигчин бүсгүй саяхан манай сайтын папараци дуранд өртснийг сонирхуулж байна. Нэгэнтээ “Хүний амьдрах, орших үндэс бол секс. Гэхдээ сексийг яаж ч ярьсан хүмүүсийн чихэнд таатай сонсогддоггүй л дээ. Би сексийг хэзээ ч…
Хошин урлагийн Маск хамтлагийн жүжигчин Бямбадорж буй Бидо дуулиант хуримынхаа зургаар олонд танигдсан. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэн ч мань уран бүтээлч залуу дэлгэцийн бүтээлүүдэд ханцуй шамлан орох болсон. Өдгөө гоонь эрийн амьдралаар амьдарч яваа тэрбээр удахгүй нээлтээ хийх “Уулын намар” кинонд эротик дүрд тоглосон байна. Бидогийн хувьд жүжигчин Аритай амьдарч байхдаа Эгшиглэн гэх ганц охинтой болсон. Охин нь дунд сургуулийн сурагч болж, аавдаа илүү анхаарал тавих болсныг цахим хуудсаараа тэрбээр үргэлж онцолдог.
Олон сайхан дуугаараа үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаасаар ирсэн “Зууны манлай хос дуучин” МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн нарын хүү бол дуучин В.Баттулга. Тэрээр сүүлийн жилүүдэд охин Б.Дуулимтайгаа хамтран уран бүтээл хийж, тайлан тоглолтоо сонирхуулсан. Хөөрхөн охидыг нь төрүүлсэн түүний гэргийг Эрдэнэтогтох гэдэг бөгөөд өнөөдөр удам залгах хүү төрүүлж өгчээ. В.Баттулга цахим хуудаснаа “Голомт залгах Хүүтэй боллоо Аав Анай хоёр нь энд баярлаал тоглолтоо эхлэхгүй хүлээж байлаа.Үүнээс илүү жаргал хаа ч үгүй билээ” гэжээ. Гэр бүлд нь аз жаргал хүсье.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2021 онд нэмэлт өөрчлөлт орсноор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 05 болон 09 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба, Ням гаригт тэмдэглэх болсон билээ. 2022 онд “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор “ИЛҮҮ ИХ УНШЪЯ” уриатайгаар 05 дугаар сарын 20-22, 09 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд тус тус улс орон даяар зохион байгуулах гэж байна. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний нээлтийн ёслол 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагт Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд, 21 аймагт аймгийн төв талбайд нэгэн зэрэг…
Өнөөдөр олон улсын музейн өдөр. Энэ өдрийг угтан Монголын үндэсний музейн гадна талбайд Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол боллоо. Уг ёслолын арга хэмжээнд Монголын үндэсний музей, Чойжин ламын сүм музей, Байгалийн түүхийн музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Монголын театрын музей, Монгол цэргийн музей, Богд хааны ордон музей, Чингис хааны өв-соёлын хүрээлэн, Монголын уран зургийн галерейн хамт олон “Музейн хүч нөлөө” уриан дор нэгдсэн юм. Уг арга хэмжээнээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Бэлтгэсэн Д.Энхсайхан
Анх 2005 онд бүтээмжийн хөдөлгөөн Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрээс эхэлсэн түүхтэй. Эдүгээ Хөгжлийн хэлтсийн хамт олон бүтээмжийн үйл ажиллагааг ахисан шатанд гаргаж, менежментийн тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бүтцийн нэгжүүдийн бүтээмжийн үйл ажиллагаанд хэмжилт шинжилгээ хийх бэлтгэлээ ханган, удирдах ажилтнуудад анхны сургалтыг зохион байгууллаа. Эрдэнэт үйлдвэрийн тасралтгүй найдвартай ажиллагаа хүнээс шууд хамааралтай. Тиймээс ажлаа сайжруулж, бүтээмжээ дээшлүүлэхэд чиглэсэн олон санал санаачилгыг уурхайчид гаргаж, бодит ажил болгон хэрэгжүүлж байна. 2005 онд Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн хөдөлгөөн эхэлж байсан бол 2015 оноос үйлдвэрийн хэмжээнд бүтээмж, инновацын тогтолцоо бий болж, өнөөдрийг хүртэл өргөжжээ. Энэ хугацаанд уурхайчдаас 53 мянга орчим…
Монголын хоймор нутагт оршиж, гадаад дотоодын жуулчдыг цаатан аж ахуй, “Далай ээж”-ээрээ татдаг аймаг бол Хөвсгөл. Тэгвэл тус аймгийнхан сүүлийн үед дуулиан шуугиан дунд нэлээдгүй донсолгоотой амьдарч байгаа бололтой. Тухайлбал, нэгэн гэр бүл “Бэлтэс мөрөн” компани байгуулж, койны арилжаа хийх нэрийдлээр аймгийнхаа ард иргэдийн 8 настай балчраас 80 настай буурлуудын мөнгийг хуу хамж, 300 тэрбум төгрөгийг босгон иргэдийг луйвардсан билээ. Тус хэрэгт аймгийн нэр бүхий албан тушаалтнууд, цагдаагийн ажилтнууд ч хамааралтай болохыг учир мэдэх хүмүүс ярьж хэлэх болсон. Уг хэргийн дуулиан шуугиан намдаагүй байхад аймгийнхаа нэрийг улс даяар өргөж, өөрийн алдар нэрээ түгээсэн Улсын арслан Ц.Содномдорж Сингапурт очиж ялд унасан…
Мөрөөдлийн театр Залуус, Эмоци продакшны Залуус, Diamond циркийн уран бүтээлч хамтарсан Тролууд Циркийн Гайхамшигт Ертөнцөөр шоу тоглолт 5-р сарын 31 , 6-р сарын 1 ны өдөр Монгол бөхийн өргөөнд болно. Эцэг эхчүүд хүүхдүүд та бүхнийг урьж байна. Бүх насныхан үзэх боломжтой. Тасалбарыг https://www.ticket.mn/event/1236/ 19001950 Үнэггүй хүргэнэ.
“Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээ”-г бий болгох ажлын хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрууд хамтран Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байрны гадна орц, гарцыг тэргэнцэртэй иргэдэд зориулан холбогдох дүрэм, журам, стандартад нийцүүлэн бүрэн засварлаж ашиглалтад оруулав. Мөн тус шүүхийн “Нээлттэй танхим”-д шүүхийн нэгдсэн байрны давхруудын мэдээлэл, нэхэмжлэл болон гомдол гаргах загвар, шүүхийн тамгын газрын албан хаагчидтай холбогдох утасны жагсаалт, дотуур утасны жагсаалт, шүүх хуралдааны танхимд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангаргийн хуудас гэх мэт мэдээллүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгээр хэвлүүлэн байршуулав. Ингэснээр шүүхээр үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхээ эдлэх нөхцөл,…
